loading...
Манчестер Сити багийг энэ улиралд Аргентин довтлогч Карлос Тевез ахлах нь.Үүнийг дасгалжуулагч Роберто Манчини баталсан байна.
Хэдийгээр Тевез энд ирээд тийм ч удаагүй ч Сити сүүлийн 1-2 жилд маш их наймаа хийж, шинэ тоглогчид авсан тул үндсэн тоглогчдын дунд тэрээр бараг л “хал цэрэг” нь болжээ.
“Манчестер Юнайтедад хүртсэн түрүүнүүдээ энд давтана гэдэгтээ найддаг. Энэ нь миний Ситид тоглож байгаагийн шалтгаан.
Бүх тоглолт, бас бүх тэмцээнүүд маш чухал.
Шинэ ахлагч болсондоо үнэхээр баяртай байна. Дасгалжуулагч надаас ахлагч болох эсэхийг асуух үе надад шагнал мэт л байсан. Тоглогч нарт, фэнүүдэд хэлэхэд би шинэ ахлагч болсондоо туйлын баяртай байна.” гэж Тевез ярьжээ.
Сити өнгөрсөн улиралд лигтээ эхний 4-т багтаж чадаагүй тул Аваргуудын лигт тоглож чадахгүй, зөвхөн Европын лигт хүч үзэхээр болоод байгаа.
Сити энэ зун 6 шинэ тоглогч авсан. Тэдний талаар, хэзээ багтаа дасах талаар: “Бидэнд цаг хэрэгтэй. Бид хамтдаа ердөө 2-хон долоо хоног л хамт байсан болохоор бие биенийгээ хангалттай сайн мэдэх нь амархан хэрэг биш. Гэхдээ гол нь тэд бол бүгдээрээ сайн тоглогчид бөгөөд бид улам сайжрах болно. ”
22.5 саяын үнэтэй Мари Балотеллигийн талаар “Тэр гайхалтай тоглогч. Бид Балог авсанд баяртай байна. Тэр Интер Миланд маш сайн тоглогч байсан, энд хэрхэн тоглохоо мэдэж байгаа.
Багт нэг ч тоглогчийн байр суурь бүрэн баталгаажаагүй болохоор би долоо хоног бүр шаргуу хичээх болно” гэжээ.
Сити өнөө шөнө Европын лигт Тимисоара багтай тоглоно.
loading...




1…….shuu………
man city-gin garaanii 11 ymar bh ym boldoo
………………………HART………………………………….
jerome boateng…….lescott…..toure…….bridge….
………………………..de.jong……………………..
yaya.toure………………………………barry…………
……tevez…………adebayor……….sillva………..
adam jonhson yaya touregiin orond garna bizdee…… tgd phillipes hoorhii monkhiin banzand suuh shg bolloo…..
loading...
phillips зайлуул уул нь намхан ч хурдтай сайн ш гэхдээ л гараанд гарахгүй байна гэдэг муу даа өөрт багруу явах талаар бодуул
loading...
alia yum. Tevez sugiin ahlagch hiine gej yu baisiin… kakakka
loading...
tevez sn toglogch shu ih daichin sharguu toglolt uzuuldg in taalagddag. thgu torres ntr shig urd “shuugch” bolood zogsood bhgu
loading...
torres neeree dandaaa shuuugch bolj zogsodog shuuu ydarna gej boddog yumuu haashaa iii lol
loading...
shuugch bol torresiin hajuud ih guidiin bish uu
loading...
tevez gants ch ug english-eer medexgui bj yaj media -n deer yu yrix um bol doo ineed tei umaa
loading...
zarim fanatuud cityd ataarhaad bnu? ta nariig doromjloh tusam doloon burhan shig gyalalzah bolno
loading...
City ene jil nileed sn togloh bh gj bodoj btal ehnii toglolt n dr uneheer alia bsan. ghdee ywaandaa sjrah blgu dee
loading...