loading...
Бельгийн теннисчин Жюстин Хенин 7 сард Уимблдонд тоглохдоо тохойндоо авсан гэмтлийн улмаас энэ оныг дуустал ямар нэгэн тэмцээнд оролцож чадахгүй болжээ.
28 настай тэрээр энэ оны эхэнд 18 сар завсарласныхаа дараа дахин теннистээ ирээд байлаа. Ирсэн даруйдаа Австралийн нээлттэй тэмцээний шигшээ хүртэл явсан нь түүнийг ямаршуу сайн теннисчин гэдгийг илтгэнэ.
Дэлхийн чансааг тэргүүлж байсан Хенин одоогоор рейтингээрээ 14-т бичигдэж байгаа аж.
“Харамсалтай нь гэмтлийг эдгээх процесс цаг их авч байна. Энэ нь намайг тэвчээртэй байхыг шаардаж байгаа юм” гэж Хенин хэлжээ.
Хениний оролцож болох хамгийн боломжит тэмцээн нь 2011 оны 1 сарын 1-нд эхлэх Хопман Кап гэнэ.
loading...




Ta suuliin uyiin medee medeeleliig tsag aldalgui turgen shuurhai avj baihiig husvel Tugeegch programiig ashiglaarai. erhem.mn
loading...