loading...
Ордосын наадамд амжилттай оролцов
Саяхан Өвөрмонголын Ордост морин тойргийн уралдаан,үндэсний болон чөлөөт бөх,монгол шатар,харваа зэрэг спортын өвөрмөц 10 гаруй төрлөөр зохиогдсон Олон Улсын Их Наадамд Буриад, Герман, Гонконг, Кувейт, Монгол, Солонгос, Япон зэрэг 20 гаруй орны 1300 шахам тамирчид хүч,хурд,оюунаа сорьцгоожээ.Монгол шатрын дүрмээр явагдсан тэмцээнд 28 тамирчин оролцсноос хувийн дүнгээр ФМ Н.Төвсанаа,ФМ Д.Эрхэмбаяр,ОУМ Л.Мягмарсүрэн нар эхний байруудад шалгаран ФМ Ж.Лхагваа ахлагчтай монголын баг тэргүүлж сайхан амжилт үзүүллээ.
Ордост Монгол шатрын холбоо байгуулагдан ажиллаж буй бөгөөд цаашид тэмцээнийг уламжлал болгон зохиох, монгол шатрыг хөгжүүлэх талаар хамтран ажиллах санал гарсан байна.
Залуучуудын дэлхийн аваргууд тодров
Энэ сарын 2-17ны өдрүүдэд Польш улсад явагдсан 20 хүртэлх насны Залуучуудын ДАШТ-д олон улсын 75 цолтон бүхий 120 залуус болон 48 цолтон бүхий 81 бүсгүйчүүд швейцарь системээр 13 тавилд өрсөлдснөөс ОХУ-ын 20 настай ИМ Д.Андрейкин (коэффициентийн илүүгээр түрүүлсэн) , Халимагийн шатарчин,ИМ С.Сюгиров (С.Сугар) хоёр 10, Польшийн 16 настай ИМ Д.Сверч 9 оноогоор (коэффициентоор) медальт байрт, эмэгтэй шатарчдаас ОУМ А.Музычук (Словен,20 настай) 11, ЭИМ О.Гиря (ОХУ,19) 10,5 ЭИМ Р.Падмини (Энэтхэг,16) 10 оноогоор эхний байруудад шалгарчээ. 17 настай, халимаг хөвгүүний “бужигнуулж” тоглон ялалт байгуулсан,харьцангуй богино өргийг сонирхоно уу.
С.Сюгиров (ОХУ) – Д.Аксел (Франц)
Залуу одод хошуучилсаар …
Энэ сарын 12-22ны өдрүүдэд Голландын Амстердам хотноо “Туршлага – Залуу одод” хэмээх уламжлалт тэмцээн хоёр тойргоор явагдаж байгааг манай сонин мэдээлсэн билээ.Эхний тойргийн дараа “Залуу одод” баг 13,5:11,5 харьцаагаар хошуучилж байна.Хувийн дүнгээр 3,5 оноотой залуусаа тэргүүлж яваа шатарчны өргийг үзнэ үү.
А.Гири (Голланд) – П.Нильсен (Дани)
Л.ТОГООХҮҮ
loading...





