loading...
Шигшээ багаасаа торгууль хүлээж, бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан хэрэг нь сөхөгдөж, өөрөө бэртэл гэмтэлд ороогдох зэргээр Рибери сүүлийн үед хэцүүхэн байдалтай байгаа. Гэсэн хэдий ч багийнх нь зүгээс түүнд дэмжлэг үзүүлж хүнд үед хамт байгаа нь Риберид тун их хэрэг болж байгаа юм байна. SPORT1 тв-д өгсөн ярилцлагадаа Франц эр ”’Ирж байгаа улиралд би 100 хувь формтой байж тоглолт бүрийг алгасахгүй гэж бодож байгаа. Үүнийг би өөрийнхөө төлөө, бас гэр бүл, найз нөхөд, фенүүдийнхээ төлөө хийнэ. Бэртлээсээ эргэж ирээд миний форм сайн байгаа. Байерн бол миний гэр бүл л гэсэн үг.
Би энэ багт зодог тайлтлаа тоглоно гэж бодож байгаа” гэжээ.
Энэ амралтын өдрүүдэд эхлэх Бундеслигийн шинэ улирлын өмнө түүний үг Байерний фенүүдийг баярлуулсан нь дамжиггүй.
***
Челси Неймард сүүлчийн удаа санал тавихаар бэлдэж байна. Хэрвээ энэ удаагийн 25 сая фунтын саналыг хүлээж авахгүй бол тэд энэ наймааг орхих гэнэ. Өнгөрсөн сард Челси 18 настай хүүд 17 сая фунтын санал тавьсан ч татгалзсан хариу сонссон. Учир нь түүний гэрээнд 29.6 сая фунтээр зарна гэсэн заалт тусгагдсан байгаа. Сантосын ерөнхийлөгч ФИФА-д гомдол гаргаж Челсиг Неймарын араас хөөцөлдөхөө зогсоохыг шаардсан боловч Лондоны баг бууж өгөхгүй л байна.
Энэ хооронд Бразилд юм юм л болж байгаа бололтой. Неймар өөрөө орон нутгийн тв-гээр Сантосдоо үлдэх хүсэлтэй гэсэн бол Сантосын ерөнхийлөгч Челсигийн нөлөө бүхий эрхмүүдтэй зоогонд хамт орсон гэнэ.
***
Реалын хамгаалагч Раул Албиол 5 долоо хоног талбайд гарч чадахгүй болжээ. Бельгийн Стандарт лиг багтай хийсэн нөхөрсөг тоглолтонд Албиол шагайгаа бэртээсэн юм. Эмнэлэгийн шинжилгээгээр түүний бэртэл дор хаяж сарын дараа эдгэрэх нь тодорхой болсон байна. Эзэн хааны багаас одоо Пепе, Гарай гэсэн хамгаалагчид мөн бэртэлтэй байгаа юм.
loading...




Tevka bagiin ahlagch geheer neg l sonin sanagdaad baigann…baahan ereever huraavar humuusiig udirdaad yavj chadhuu
loading...
Ta suuliin uyiin medee medeeleliig tsag aldalgui turgen shuurhai avj baihiig husvel Tugeegch programiig ashiglaarai. erhem.mn
loading...
iraal sain centre dahiad negiig avahgui bol yavahguinee buun bertel
loading...
suulin medee goe medee bn real sonoosei ugin ch sunuj bga bgldo baahn toglogch alsn kaka metiin oduud ehneese inged l hog deer garj bnshd Milanda bsn bol odiid yaaj ch bgan bile reald ireed ugsa butku. real ene jil ch hol yavku suguud CLd 8daa oruul ih ym haha gai bolj bas chadkue hahaha
loading...
Za chi sugaa holbombog mddeg yum uu chi? Bertleese ergej irne tgd sain toglono harj bgarai, yuga ch mdku bj yu yariad bgan be ain? Barca sn bagldaa gehde chi t1, barca-g gutaasan t1 yum hiihin yamar ch bodloggui
loading...