loading...
Хөлбөмбөгийн Үндэсний лигийн өнгөрсөн жилийн аварга “Улаанбаатар ДС”-ийн баг даваа гаригт “Хангарьд”-д 2:5-аар бут ниргүүлснээр хоёрдугаар шатанд шалгарах боломж нь тун ээдрээтэй болж ирлээ. Дөрвөн тоглолтоос ганцхан хожсон тэд үлдсэн хоёр учраа “Хоромхон” болон “Эрчим”-ийг заавал хожих даалгавартай үлдэв. “Хасын хүлгүүд”-ийг 2:0-ээр хожиж яваад гурван гоол алдан хожигдсон өмнөх тоглолтыг торгуулийн улмаас өнжсөн Д.Лүмбэнгарав энэ удаа талбайд гарахдаа үндсэн байрлал, төвийн хамгаалагчаар бус, довтлогчоор тоглосон юм. “Улаанбаатар ДС”-ийн ахлагч Н.Цэдэнбал тоглолтын бус үед гэмтэж, багтаа дэм үзүүлж чадахгүй болсон нь хашир тоглогчийг довтолгоонд томилох шалтгаан байжээ. Гэвч авьяаслаг хоёр нигери тоглогчоор хүч нэмэгдүүлсэн “Хангарьд”-ынхан тэдний хувьд тун хатуу “боорцог” байлаа. Эрдэнэтийн ихэр хөлбөмбөгчдийн нэг М.Эрдэнэсайхан арав дахь минутад гоолын салхийг хагалж, чацархаг довтлогч Паулебука нь нэгийг нэмж хийсэн ба “Улаанбаатар ДС”-иас довтлогч Ц.Түмэнжаргал эхний үеийн төгсгөлд тооны зөрүүг багасгасан. Гэвч хоёрдугаар үед өнөөх М.Эрдэнэсайхан дахин нэг гоол оруулж, өөр нэг легионер Огунжоби уран гоё довтолгоогоор өрсөлдөгчийнхөө хаалгыг мялааснаар ялалтаа баталгаажуулсан юм. Нэгэнт хожлын хувь заяа шийдэгдсэн хойно “Улаанбаатар ДС”-ийн довтлогч Ц.Түмэнжаргал “Хангарьд”-ын хаалгач хэт урагш гарсныг анзаарч талбайн төвөөс шууд цохин гоол оруулсан. Арван оноотойгоор лигийг тэргүүлж буй “Хангарьд” өнөөдөр (VIII.19) “Хасын хүлгүүд”-тэй эхний шатны сүүлчийн тоглолтоо хийнэ.
Мягмар гаригт “Мазаалай”-“Хоромхон” багууд халз туллаа. Лигийн өмнө багш, тоглогчдын ярианаас сонсоход эхний шатнаас энэ хоёр багийн нэг нь мултарна хэмээж байв. Энэ тоглолтын өмнө хоёр багийн аль аль нь дөрвөн оноотой явсан ба хожсон нь дараагийн шатанд шалгарах болзлоо хангах байсан. Тоглолт эхлээд төдийлэн удаагүй байхад “Хоромхон”-ы Ц.Дарамбаяр талбайн төв орчмоос чөлөөт цохилт гүйцэтгэснийг “Мазаалай”-гийн хаалгач О.Эрдэнэ-Очир харсаар байгаад алд чи хав. Өмнөх тоглолтуудаас нягт хамгаалалттай, гоол хийхэд бэрх харагдаж байсан “Мазаалай” ийнхүү “хямдхан” гоолыг өрсөлдөгчдөө бэлэглэсэн. Үүнээс хойш “Хоромхон”-ыхон довтолгоонд тийм ч идэвхтэй байгаагүй ба Ц.Дарамбаяр л холын цохилтуудаараа үе үе О.ЭрдэнэОчирыг шалгаж байв.
Харин “Мазаалай”-гийнхан цаг явах тусам тоглолт нь цэг цэрч, тоо тэнцүү өндөрлөхгүй гэх аясыг мэдрүүлж байсан. Б.Гарьдмагнай, П.Алтантулгын комбинацийн дүнд “Мазаалай”-гийн ахлагч хаалгачийн эсрэг ганцаар гарсан ч чигээр нь цохиод хариулчихсан. Харин үүний дараахан зүүн жигүүрээс хийсэн чөлөөт цохилтыг Г.Ариунбаяр оновчтой мөргөж тоог тэнцүүлсэн. Энэ хүү гоолын дараачаас “Мазаалай”-гийн довтолгоонууд улам ч аюултай болж, П.Алтантулга болон түүнийг сэлгэж орж ирсэн М.Энхбадрах нар тус бүр нэг бөмбөг оруулж, 3:1-ээр хожлоо.
loading...




ET.n Xangarid laaj bgan bndaa ZA go xangarid
loading...
ee manai horom azguma
loading...
barcafan chi yugaa meddiin,… hahhaa
loading...
busad udriin togloltuud yasan be ochij uzej amjihgui bolohoor ingej l medeelel awch bna sh de zarimiig ni buur nudend haragdtal bichih yumaa amjilt
loading...
whoooo hangarid sn shuuu.uragshaa.taarsan bag bolgoniig archaad ug aliw.ta nar chadnaa.ene jiliin leaguen awargiig zaawal awna shuu
loading...
shine medeelel taviachee.. has multarsan blee minii medej bgaagaas..baguud hed heder garj bga vee todorhoi medee oruularai
loading...