Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, УЕФА -н цом » Ливерпуль 1 гоолын давамгайлалтай

GD Star Rating
loading...

Райн Бабелийн оруулсан цорын ганц гоол Ливерпулийг Трабзонспор багаас тусгаарлалаа. Нэр хүндээр тааруу Туркийн багийг талбайдаа ийнхүү ганц гоолоор ялсан нь Копуудын тоглолт төдийлөн сайн биш байгааг харуулж байна.

Гэхдээ Хожсон ихэнхи сэлгээний тоглогчдоо гараанд багтаасан гэдгийг дурьдах нь зүйтэй.  Арсеналтай хийсэн тоглолтонд оролцсон тоглогчдоос 4 нь л энэ өдөр талбайд гарсан байсан.
Улаануудын шинэ цэрэг Жо Коулын тааруухан эхлэл үргэлжилсээр байгаа бөгөөд тэрээр энэ тоглолтонд нэг торгуулийн цохилт алдсан юм.

Вольфсбург луу явж магадгүй байгаа Райн Бабель довтолгоонд ганцаараа тоглосон бол Милан Иованович, Макси Родригез нар түүнийг жигүүрээс дэмжиж тоглосон.. Ювентусээс ирсэн Кристиан Пульсений дебут мөн энэ тулаанд тохиожээ. Эхний хагаст хоёр багийнхан алсын цохилтоос чөлөөт цохилтоос нэг нэгнээ сандаргаж байсан юм. Тухайлбал зочин багийн нэгэн чөлөөт цохилтыг Мартин Келли золтой л мөргөөд өөрийн хаалганд хийчихээгүй. Аз болж шон тэднийг аварсан.

Хэд хэдэн амжилтгүй оролдлогын эцэст 45 дахь мнутад Жо Коулын зүүнээс өгсөн дамжуулалтыг Бабель хүлээн авч гоолын салхийг хагалж чадсан. Голланд реппер европын тавцанд 9 дэх гоолоо оруулж байна. Гэвч Бабелийн хувьд тоглолт энэ гоолоор дууссан. Учир нь 46 дахь минутад Хожсон түүнийг Торресоор сэлгэгдсэн. Хэрвээ Бабель ингээд Герман луу явбал сайхан үдэлтийн гоол хийлээ.
50 дахь минутад Максиг 16-д унагаахад шүүгч торгуулийн цохилт өгч болох байсан тэгсэнгүй. Харин 2 минутын дараа Лукас дээр Серкан Балсигийн гаргасан алдааг тэрээр пеналтиар ”шагнасан”.

Арсеналын эсрэг тоглолтонд хөөгдсөн алдаагаа цайруулах боломж Жо Коулд олдсон ч харамсалтай нь тэрээр эсрэг багийн хаалгачыг барсангүй. Энэ гоолыг оруулж чадаагүйнхээ горыг Улаанууд удалгүй амсах дөхсөн ч Реина гайхалтай ур чадвар гарган Умут Булутын цохилтыг хаасан юм. Торресийн хичээл зүтгэл нэг гоолд хангалттай байсан ч Милан Иованович түүний дамжуулалтыг чулуу болгож чадаагүй. Ийнхүү Копууд Бабелийн 1 гоолоор ялалт байгууллаа. Одоо тэд Туркийн багийн талбайд яаж ийгээд тэнцэхэд Европын лигт шалгарна.

ЛИВЕРПУЛЬ (Англи) – ТРАБЗОНСПОР (Турк) – 1:0

Бабель 45′

Ливерпуль : Реина,Каррагер, Киргиакос Аурелио, Келли, Коул, Пульсен, Лукас, Макси (73′ Нгог),  Бабель (46′ Торрес), Иованович

GD Star Rating
loading...
Ливерпуль 1 гоолын давамгайлалтай , 6.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. mandakh says:

    babel uul n ngog-s iluu l baimaar yum zeeleer yavuulah heregteide

    GD Star Rating
    loading...
  2. soccer says:

    ugaasaa babel ngog-s iluu hamaagui iluu sonin babeliig togluuldaggui y

    GD Star Rating
    loading...
  3. mongol says:

    óðä øºíº íîâîñèáèðñêèéí ñèáèðü ãîëëàíäûí àëäàðò ýéíäõîâåíã òàëáàé äýýðý 1;0 îîð áóóëãàæ àâëàà. ýéíäõîâåíû õàãàñ õàìãààëàã÷ àìàðáàò /amrabat/ãýäýã íýðòýé çàëóó áàéñàí íü èõ ñîäîí áàéëàà ø¿¿.
    go go ñèáèðÿêè

    GD Star Rating
    loading...
  4. malchin says:

    babel ooroo rap ed nar higed oor ymand anhaaraad bdag ym shig blee ug ni sain beltgelee higed n’gog shig hicheevel sain togoldog daruuhan toglogch doo baij bhad heregtei ug ni

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: