Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Цана, Өвлийн спорт » Монгол цаначдын гүйлтийн техник буруу юм

GD Star Rating
loading...

Энэ сарын 9-14-нд Олимпийн эв санааны нэгд лийн сангийн ивээл дор МҮОХ-ноос зохион байгуулсан гүйлтийн цанын дасгалжуулагчдын үн дэсний семинарыг ХБНГУ-ын иргэн, FIS-ийн экс перт Георг Зипфел удир дан явуулсан юм. Тэрбээр ХБНГУ-ын Кёльний академийн д а с г а л ж у у л а г ч и й н ангийг дүүргэсэн, FISийн техникийн төлөөлөгч хэргэмтэй, цанын олон ул сын өндөр зэрэглэлийн тэмцээнүүдийг удаа дараа зохион байгуулсан турш лагатай нэгэн. Мөн Швейцарь, Финланд, ОХУ, Канад, Словен, Норвег, Эстонийн үндэсний шигшээ багтай ажиллаж бай жээ. Гүйлтийн цанаар 1971-83 онд үндэсний шиг шээ багтаа хичээллэн, олимпийн наадам, ДАШТ, Дэлхийн цомд эх орноо төлөөлөн оролцож байсан шаггүй тамирчин гэнэ. 1983 оноос дасгалжуулагчийн гараагаа эхэлсэн герман багштай уулзаж ярилцлаа.

-Ноён Зипфел, та манай оронд хүрэлцэн ирсэн зорилгоо танилцуулж, Монгол орны талаарх сэтгэгдлээ хуваалцана уу?

-Баярлалаа. Би Монголд анх удаагаа ирж байна. Гэрээсээ гарахад үргэлжилсэн бороо орж сэтгэл тиймэрхүү онгоцонд суусан. Харин Улаанбаатарт өглөө буумагц цаг агаар сайхан, нартай угт сан нь миний сэтгэлийг сэргээж байлаа. Би Олон улсын цанын холбооноос томилогдон, Улаанбаатар хотноо зохиогдсон гүйлтийн цанын сургалтыг зургаан хоног удир дан явууллаа. Гүйлтийн цанын төрлөөр сургалт зохион байгуулдаг хот, хөдөө орон нутгийн 20 орчим багшид өөрийн мэдлэг, туршлагаасаа хуваалцан, танай  рон энэ төрлийг хэрхэн хөгжүүлж буй байдалтай маш сайн танилцсан. Сургалтын явцад онолын хичээлд түлхүү анхаарч, цөөн цагаар дадлага хийлээ. Мөн FIS онооны талаар мэдээлэл өгч амжсан. Танай гүйгчдийн техник нэлээн буруу байна. Зөв болгоход хугацаа их шаар дана. Хэдий чинээ зөв техник эзэмшинэ, төдий чи нээ амжилт өндөр байна. Танай багш нарт маш олон зүйлийг хэлж тусламаар байсан ч томилолтын хугацаа тун бага байлаа. Хэдий богино ху гацаатай ирсэн ч надтай хамтран ажилласан багш нар, монгол хүмүүсийн сайхан сэтгэлийг мэдэрч, багахан ч гэсэн танай сайхан оронтой танилцсандаа туйлын баяртай байна. Энэ сайхан оронд дахин ирэх хүсэл төрсөн шүү. Хоёр жилийн дараа ирье гэж төлөвлөж байна.

-Германы гүлтийн цанын хөгжлийг Монголынхтой харьцуулахад тэс өөр ерт өнц. Гэхдээ та энэ талаар бидэнд сонирхолтой яриа өрнүүлэх болвуу?

-Манай улс 82 сая гаруй хүн амтай, улсын хэмжээнд нийтдээ зөвхөн цанын клуб 5000 гаруй, цанын олон баазууд сургалтын төвүүд нэ лээн байдаг, Оберхоф, Блэк форест гэх мэт. Миний төрсөн хот Блэкфорестод цас бага унадаг, өндөр уул руу гарвал цастай байх жишээтэй. Тэгэхээр хиймэл цас үүсгэн уралдаан тэмцээн хийнэ дээ. Цанын холбоо нь энэ клубүү- дийг сургууль, гааль, цагдаа, армитай холбон, тухайн сургалтын төвүүдийг түшиглэн үйл ажиллагаагаа явуулдаг. Гэх дээ бид шууд энэ түвшинд хүрчихээгүй. Зүүн болон Баруун Германы систем, санхүүгийн чадал чадвар гээд бэрх шээл маш олон тулгарч байсан. Дээрх цанын баазууд зөвхөн гүйлтийн болон уулын цаныг хөгжүүлэхэд биш нийт  хүн амыг эрүүлжүүлэх, олон нийт, сонирхогчдод зориулсан сургалтуудыг зохион бай гуулна. Ялангуяа цанын клуб-дунд сургууль их ойрхон ажиллдаг. Хамгийн гол нь бид бусад орны туршлага, хоёр Германы системийн суурин дээр өөрийн, ХБНГУ-ын гүйлтийн цанын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан, хөгжүүлсэн. Нарийн төлөвлөлт, зохион байгуулалтын үндсэн дээр сайн тамирчин төрнө,  мэдээж урт хугацааны туршид. Хамгийн хэрэгтэй зөв гэснээ аваад өөрийн нөцөлд тохируулан ашиглах нь зөв. Миний бэлтгэсэн тамирчид гэвэл А.Тайхман, Н.Фесель, Й.Мюллег, Ф.Маршал нар байна. Тэдэн шиг өндөр зэрэглэлийн тамирчин төрүү лэхэд хүүхэд наснаас нь эхлүүлэн үе шаттайгаар бэлтгэл хийж 15 жил зарцуулсны эцэст сайн “машин” төрнө дөө. Харин танай багш нар бэлтгэлийн төлөвлөлтийн асуудал дээр дутмаг байдаг гэсэн нь миний гайхшралыг төрүүллээ. Төлөвлөлт гэдэг бол зөвхөн бэлтгэлийнх биш, бас тэмцээнийх гэж байгаа. Тэмцээнүүдийн тоог өсгөж, тамирчдыг эрэмбэлэх нь шударга өрсөлдөөний зарчим. Намайг 17-тойдоо олимпийн эрхийн болзол хангахад багш маань “Одоо арай эрт байна” гээд дараагийн Лиллихамерын олимпод оролцуулж байлаа. Багшид маань бодсон зүйл байсан болоод л тэр. Олимпийн наадам гэдэг маш том өрсөлдөөн. Мэдээж спортыг хөгжүүлэхэд чөдөр тушаа болдог, сөрөг хүчин зүйлүүд байгаа л даа. Мөн сэтгэл байгаад мөнгөгүй байхад юм хийж бас болно. Уучлаарай энэ тал дээр хэтэрхий шулуухан бодолтой байгааг минь, монгол хүмүүс хэтэрхий бэлэнчлэх сэтгэлтэй юм болов уу гэж бодогдсон. Дасгалжуулагч хүн хэр их санаачлагатай, бүтээлч байна, төдий чинээ ажил сайн явна.

-Уучлаарай, гүйлтийн цанын сургалтыг зуны цагт хийнэ гэхээр сонирхолтой байна?

-Тийм ээ, нэгдүгээрт FISээс томилсон учраас энэ маань ажил, хоёрдугаарт гүйлтийн цанын бэлтгэлийн ихэнх хувийг зуны цагт  хийдэг. Зуны улиралд суурь бэлтгэлээ базааж, өвлийн улиралд бэлтгэлээ эрчимжүүлж, тэмцээн үүддээ орно доо. Бидний хувьд жилдээ 30-35 тэмцээнд оролцохоор төлөвлөдөг.

-Цанын холбооноос Хандгайтад барихаар төлөвлөж буй баазтай та танилцсан. Юу гэж зөвлөмөөр байна?

-Дадлагын явцад Хандгайтын замтай танилцлаа, га зар нь их сайхан, сайн төлөвлөлт хийвэл олон улсын уралдаан тэмцээн хийхэд тун боломжийн санагдсан. Эх орондоо олон улсын тэмцээнийг зохион байгуулбал танайх шиг алслагдмал газар оноогоо дотооддоо цуглуулах бүрэн боломжтой. Би маш олон уралдаан тэмцээнийг зохион байгуулж, техникийн асуудлыг хариуцаж байсан тул энэ тал дээр холбооны удирдлагуудад нэлээн зөвлөгөө өгч, санал тавьсан.

-Ярилцсанд баярлалаа.

GD Star Rating
loading...
Монгол цаначдын гүйлтийн техник буруу юм, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. max says:

    zuv shuu de..odoo gadnii sain sain bagsh naraar arai shineleg uym nevtruuleh tsag n bolloo do.. hezeenii l Dorj bgash geseer bgad.. huurhii du…

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: