loading...
Английн хөлбөмбөгийн Премьер лигт Оросоос дөрвөн тоглогч бий. Андрей Аршавин, Роман Павлюченко, Юрий Жирков,Динияр Билялетдинов бүгд л тохирсон хэмжээндээ тоглож байна. Английн лигийн шинэ улирал эхэлсэнтэй холбогдуулан Англи дахь оросуудын адал явдлын талаар эргэн харья.
OLD SCHOOL
Будант Альбионд очсон Оросын анхны хөлбөмбөгчид Андрей Канчельскис, Дмитрий Харин, Алексей Смертин нар байлаа. Тэдний дундаас хамгийн амжилттай тоглосон нь Андрей Канчельскис. Донецкийн “Шахтер” гэсэн даруухан багт тоглож байсан түүнийг 1991 онд сэр Алекс олж харсан түүхтэй. “Улаан чөтгөрүүд”-ийн бүрэлдхүүнд тэрбээр 162 тоглож, 38 гоол
хийн, Английн хоёр удаа гийн аварга болж байв. “Манчестер Юнайтед”-аас гарсны хаа дараа Канчельскис “Эвер тон”, “Манчестер Сити”, “Саутгемптон” багуудад тоголсон ч балиашгууд түүнийг улаан хувцастай нь дурсан санах дуртай.
1992 онд ЦСКАгаас “Челси”-д тэр үеийн хаалгач нарын хувьд өндөр үнэ болох 400 мянган фунтээр Димитрий Харин очсон билээ. Хэдийгээр тэр авьяас чадлаа бүрэн гаргаж чадаагүй ч “Цэнхэр”-үүдийн төлөө 119 удаа талбайд га раад амж сан.
Гэхдээ л тэрбээр тэр үеийн “Челси”-гийн гол ам жилт болох Цомтой багуудын цомыг хүртэж чадаагүй нутаг буцсан. 2004 онд “Челси”-д очсон Смертин энэ багийн оросжих эхлэл болох ёстой байсан ч сэлгээнд суусаар байгаад зэвэрч орхисон.
Дараа нь тэрбээр “Портсмут”, “Чарль тон”, “Фулхэм” зэрэг дундаж багаар тэнэсэн ч 2005 оны аваргын алтан медалийг авч чадсан.
New Wave
РОМАН ПАВЛЮЧЕНКО
(Тоттенхэм)
Ставрополийн шаргал үст залуу Будант Альбион дахь Оросын шинэ үеийн анхны төлөөлөгч болсон. Эхний улиралд Роман 14 бөмбөг өрсөлдөгчийн хаалганд оруулсан нь муугүй үзүүлэлт. Харин дасгалжуулагч Гарри Реднапп ирсэнээс хойш түүний Лондон дахь амьдрал арзгар болж эхэлсэн гэхэд болно. Энэ жил Аваргуудын лигт “Тоттенхэм” тоглох болсонд түүний ач гавьяа үнэхээр бага байлаа. Романыг авьяастай ч залхуу гэж дасгалжуулагч үздэг. Гэхдээ өнгөрсөн улирлаас сургамж авсан Павлюченко энэ жил хичээх нь гарцаагүй. Хэрэв дахин залхуурваас өөр багт түүнийг цөлөхөд Реднапп хэзээд бэлэн байгаа гэнэ.
АНДРЕЙ АРШАВИН
(Арсенал)
Андрей Аршавины “Арсенал”-д шилжсэн түүх 2009 оны өвлийн гол хит болсон. Аршавин 16.5 сая фунт хүрсэн нь “Арсенал”ын түүхэн дэх хамгийн үнэтэй наймаа байв. Хагас жил тоглоод л тэрбээр “Арсенал”-ын шилдэг тоглогчдын жагсаалтанд хоёрдугаар байр эзлэн, “Ливерпуль”-д дөрвөн гоол хийснээр энэ багийн шинэ бэлгэ тэмдэг болон хувирсан билээ. Гэвч гэмтэл бэртэл авснаасаа хойш урьдынх шигээ гялалзтал тоглохоо больсноор балиашгууд түүнийг бас л залхуу орос гэж нэрлэх болсон. Тэд “Арсенал”-ын лидер хэн нэгэн Аршавин биш Сеск Фабрегас гэдгийг давтан ярих болсноор нэр хүнд нь унаж эхэлсэн гэхэд болно. Гэхдээ энэ жил түүнд хөгжөөн дэмжигчдийнхээ итгэлийг эргүүлэн авах сайхан боломж байгаа билээ.
ЮРИЙ ЖИРКОВ
(Челси)
Жирковийг “Челси”-д Гус Хиддинк зааж өгсөн гэхэд болно. Түүний залгамжлагч Карло Анчелотти ч Жирковт дургүй биш. Анхныхаа тоглолтонд л “Милан”-ы хаалгыг бөмбөгөөр мялаасан ч өвдөгний хүнд гэмтлийн улмаас улирлын ихэнхийг эмнэлэгт өнгө рөөсөн. Энэ хооронд түүний өрсөл дөгч Эшли Коул, Малуда нар жин хэнэ формондоо орж, талбайд гарахад түүнд улам л хэцүү болж байлаа. Улирлын төгсгөлөөр тэр итгэлтэй тоглон, “Челси”-д тохиро хоо харуулж эхэлсэн бөгөөд зуны наймааны цонхоор зараагүй нь Жир ковт итгэл хүлээж байгааг харуулж байна.
ДИНИЯР БИЛЯЛЕТДИНОВ
(Эвертон)
“Локомотив”-ийн ахлагчийг Англид очно гэж хэн ч санаагүй буйзаа. Түүнийг явахад Аршавинтай адилхан шуугиагүй ч “Эвертон” тун ашигтай наймаа хийсэн нь хэнд ч илэрхий. Зэвэрч эхлээд байсан Динияр шинэ багт очоод гялалзан, үндсэн бүрэлдхүүнд байнга гарах болсон ч амралтгүй бүтэн жил бөмбөг өшиглөсөн тул улирлын сүүлээр бага зэрэг ядарсан тал бий. Харин энэ зун амарч чадсан тул Англид юу чаддагаа харуулах цаг ирлээ гэж хэлж болно.
loading...




Их гоё нийтлэл болжээ. Гэхдээ хэд хоногийн өмнө GOAL.COM дээр уншиж байсийн байна. Зарим зүйлийг нь ойлгохгүй байсан. Гоё орчуулжээ. Ер нь манай спортын сайтууд sports.yahoo.com, goal.com хоёргүй бол яанадаа яана
loading...
hamaagui e orchuulj ugsund bayartai bn
loading...
Чиний тэр англи хэл дээр өөр сайтнаас мэдээлэл авч байгаа чинь ер нь хэнд хамаатай юм. Ер хаанаас ч орчуулж оруулж байсан яадаг юм. Угаасаа л нэг эх үүсвэрээс авч таараа, тэрнээс биш худлаа өөрсдөө зохиож бичих биш.
loading...
GOL N HURDAN SHUURHAI MEDEELJ L BVAL BOLOO SHT HELTEI NEG NI TER L YUM BGA BIZ DE..
loading...
Энэ 111 яг админ нь байхаа их л ууртай байх чинь сүртэйшдээ
loading...
bid nar eh hel deeree medeelel unshix gej ene sait ruu ordog boloxoos ter goal.com iig chine unshaad oilgoxgui medvuu chi ter heltei yum bol tegej bichix ymarch shaardlaga bxgui sdhee
loading...