Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, УЕФА -н цом » Туркын багуудад ээлгүй, Оросын багуудад ээлтэй эхний тоглолтууд

GD Star Rating
loading...

Европын лигийн плей-оффийн бусад тоглолтуудын дүнг хүргэе.

Манчестер Сити Румыны Тимисоара багтай Румынд плей-оффийн эхний тоглолтоо хийж 1:0-ээр хожлоо. Сүр дуулиантай Ситигийн тоглогч болсон Марио Балотелли дебют тоглолтдоо л гоолдлоо. Тэрээр Э.Адебайорийн дамжуулалтаар гоол хийсэн байна.

Астон Вилла Австрид зочилж Рапидтай эхний тоглолтоо хийж 1:1-ээр тэнцэв. Залуу од Бэрри Бэннан эхний гоолыг 12 дахь минутанд хийж Вилла тэргүүлж эхэлсэн ч Нухиу 1-р үеийн дунд тэнцээний гоолыг хийжээ.

Аваргуудын лигийн урьдчилсан шатанд Брагатай тоглож хожигдон мултарч хөгжөөн дэмжигчдээ гонсойлгосон Селтик Евро лигийн плей-оффт Утрехттэй таарч, эхний тоглолоноо талбайдаа хийн Е.Хуарес, Ж.Самарас нарын гоолын ачаар 2:0-ээр хожив.

Галатасарай талбай дээрээ Карпатитай тоглож 2:2-оор тэнцжээ. Гэхдээ Украйны баг 2 гоолын давуутай тэргүүлж байгаад тэнцсэн гэнэ. Милан Барош 2-р үед 2 гоол хийсэн байна.

Туркийн өөр нэг баг Фенербахче ч хожиж чадаагүй, Грекийн Паокт талбай дээр нь бүдэрсэн.

Португалийн Порту хэсгийн шатанд шалгарахад ойрхон болов. Тэд Генкийг 3:0-ээр хожжээ.

Өнгөрсөн жилийн Аваргуудын лигт орсон Униреачууд Хайдук Сплитэд 1:4-өөр хожигдож хүнд байдалтай болсон байна.

Москвагийн Локомотивчууд Лозаннтай тоглож, 1:1-ээр хайнцахад Д.Сычев тэнцээний гоол хийж.

ЦСКА Москва Анортисисийг 4:0-ээр хожжээ. Оросын өөр нэг баг болох Сибирь Голландийн ПСВ-тэй тоглож, 90 дэх минутанд хийсэн гоолын ачаар 1:0-ээр хожиж, багахан сенсаац тарьсан.

Испаний Вильяреал талбай дээрээ Беларусийн Днеприйг 5:0-ээр бут ниргэхэд Марчена, Касорла, Валеро, Кани, Нилмар нар гоолджээ. Харин  Хетафе Апоелийг 1:0-ээр хожсон байна.

Алдарт М.Баллакийг дахин эгнээндээ нэгтгэсэн Байер Леверкузен Таврия Симферопол гэх багийг 3:0-ээр хожиж. Баллак гоол хийгээд амжсан гэж байгаа.

Леверкузений Бундеслигийн ривал Борусси Дортмунд Карабаг гэх багийг 4:0-ээр илт давуу хожсон бол Штутгарт Словакийн Слован гэх багийн хаалганд 88 дахь минутанд ганц гоол хийж 1:0-ээр хожсон байна.

2009 оны Голландийн аварга АЗ Алкмаар талбай дээрээ Актобе гэх Казахстаний багийг 2:0-ээр хожжээ.

Францын ПСЖ Маккаби Тель-Авивийг 2:0-ээр хожиход Луйндула, Хоарау гоолдсон.

Евро лигийн энэ улирлын фаворит Ювентус Штурмын талбайд зочилж, 2:1-ээр арайхийн хожжээ. Амаури 90 дэх минутанд гоол хийсэн байна.

Тоглолтуудын дүн:

Timişoara 0 – 1 Man. City
Liverpool 1 – 0 Trabzonspor
Rapid Vienna 1 – 1 Aston Villa
Celtic 2 – 0 Utrecht
Sturm 1 – 2 Juventus
Odense 2 – 1 Motherwell
Sibir 1 – 0 PSV
Dundee United 0 – 1 AEK
BATE 3 – 0 Marítimo
PSG 2 – 0 M. Tel-Aviv
Leverkusen 3 – 0 Tavriya
CSKA Moskva 4 – 0 Anorthosis
Slovan Bratislava 0 – 1 Stuttgart
AIK 0 – 0 Levski
Dnipro 0 – 1 Lech
Debrecen 2 – 0 Litex
Omonia 0 – 1 Metalist
Vaslui 0 – 0 Lille
Feyenoord 1 – 0 Gent
Steaua 1 – 0 GC
Galatasaray 2 – 2 Karpaty
Palermo 3 – 0 Maribor
Club Brugge 2 – 1 Dinamo Minsk
Genk 0 – 3 Porto
PAOK 1 – 0 Fenerbahçe
Hajduk Split 4 – 1 Unirea Urziceni
Lausanne 1 – 1 Lokomotiv Moskva
CSKA Sofia 3 – 0 TNS
Napoli 1 – 0 Elfsborg
Getafe 1 – 0 APOEL
AZ 2 – 0 Aktobe
Győr 0 – 2 Dinamo Zagreb
Dortmund 4 – 0 Qarabağ
Sporting 0 – 2 Brøndby
Villarreal 5 – 0 Dnepr

GD Star Rating
loading...
Туркын багуудад ээлгүй, Оросын багуудад ээлтэй эхний тоглолтууд, 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Manc says:

    Сүр дуулиантай Ситигийн тоглогч болсон Марио Балотелли дебют тоглолтдоо л гоолдлоо. boloo boloo

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: