Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг » NBA news

GD Star Rating
loading...

Милоуки Бакс баг чөлөөт агент, холбон тоглогч Ирл Бойкинстой 1 жилийн 1.3 сая долларийн гэрээ байгуулж, багтаа элсүүлжээ.

Бойкинсийн агент Марк Терминигийн хэлснээр хэд хэдэн баг 11 улирал лигт тоглосон холбогчийг сонирхож байсан ч Бойкинс өөрөө Милоукиг сонгосон байна. Бакс нь түүний өмнө нь тоглож байсан 9 багийн нэг юм.

Өнгөрсөн улиралд 34 настай Бойкинс Визардст 42 тоглолт хийхдээ 7.5 оноо авч, 2.9 оновчтой дамжуулалт дунджилжээ.

Люк Риднур Миннесотад очсон тул фэнүүдийн хайртай тоглогч Бойкинс Бакст залуу од Б.Женнингсийн нөөцийн үүрэг гүйцэтгэх юм. Бакс өмнө нь мөн Кион Дуулингийг аваад байлаа.

———————————————————————-

Америкийн шигшээ багийн бүрэлдэхүүнд Мадридад бэлтгэл хийж байгаа Голден Стэйтийн залуу тоглогч Стифен Карри шагайгаа гэмтээжээ. Гэхдээ тэр энэ багахан гэмтэл нь ДАШТ-д тоглоход ямар ч саад болохгүй гэж хэлж байна.

Карри өөрөө ДАШТ-д тоглох сонирхол ихтэй байгаа ч Америкийн баг одоо 1 тоглогчийг бүрэлдэхүүнээсээ хасах ёстой. Мадридад 13 тоглогч байгаа, ДАШТ-д бол 12 тоглогч оролцох болно. Хамгаалагчдаасаа 1-ийг нь хасах өндөр магадлалтай тул Карри шийдвэрлэх үед гэмтэл авч азгүйтлээ.

Ирэх долоо хоногт халаалтын сүүлийн тоглолтонд Гректэй тоглосны дараа 1 тоглогчоо хасна гэдгээ М.Кржижевски хэлсэн байна.

“Чухал бэлтгэлийг өнжлөө. Гэмтэл авах хэзээ ч сайхан байдаггүй, ялангуяа ийм эгзэгтэй үед. Гэхдээ би энэ долоо хоногтоо ОК болно гэдэгтээ итгэлтэй байна” гэж Карри ярьж.

Америкийн баг бямба гаригт Литватай, ням гаригт Дэлхийн аварга цолыг эзэмшиж буй Испанитай тус тус тоглоно.

—————————————————————————-

Өчигдөр Портлэндийн хамгаалагч Руди Фернандесийн агент нь Фернандес НБА-д үргэлжлүүлэн тоглохыг хүсэхгүй, Европт тоглохыг илүүд үзэж байгаа гэж хэлсэн. Үүнийх нь төдөө НБА-с Рудиг 25 000 доллараар торгосон байна.

НБА-ын дүрмээр тоглогч болон түүний агент нь олон нийтэд солилцоо шилжилттэй холбоотой асуудлаар ярьж болохгүй гэнэ.

Фернандес тоглолтын хугацаандаа сэтгэл дундуур байдаг тул Европт тоглохыг илүүд үзэж байгаа гэсэн.

GD Star Rating
loading...
NBA news, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. dudu says:

    ene rudy.g zail gj heleech enegeer aguu lige tutahgvi shde ….sda …. ineed hvrchileee……zailaasai

    GD Star Rating
    loading...
  2. ganbold says:

    dudu minii duu tegj helj bolohgui. rudi bol nba mash heregtei toglogch. tuunii togloltiig mash olon hun uzeh durtai.

    GD Star Rating
    loading...
  3. nba sudlaach says:

    dudu bol zugeer l sonorhoh gej ehelj bga batsaan bolhoor ingej bgan rudi bol zugeer l 1 legoner bish sn toglogch gehdee huwi hunii uuriin songolt l bna

    GD Star Rating
    loading...
  4. Vinsanity says:

    dudu harvaas tuluvshuugui batsaan bh shig bna!Rudy Fernandez bol sain toglogch!ingej helj bolohgui!Portlandiin tulhuur toglogchdiin neg shu dee duu mini!League.gt dutah dutahguin talaar yariagui bna!NBA-iin durmiin daguu l torgoson bnshd!yumiig jaahan oilgohiig hichee!

    GD Star Rating
    loading...
  5. dudu ch hahaah. daraagiin bichsen commentuudiig unshhaar 1 l ih meddeg humuus shig hudlaa shaaj garchee naad chin yavmaar bval zgr l oorinhoo huselteer udirlagtaiagaa gereeniihee daguu(gereend zarim zaalt medeej bgaa) yaviishd terend nba taalagdaaguu l bz iim toglogch zondoo l bgaashd magad evropt iluu tsalin avah ch yum biluu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: