Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Талбайн теннис » Шөвгийн наймын нэрс тодорлоо

GD Star Rating
loading...

Cincinnati Masters тэмцээний эрэгтэйчүүдийн шөвгийн наймын нэрс тодорлоо. 109 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа энэ тэмцээнд Надаль, Федерер, Мюррэй, Жокович гээд чансааны эхний хэсэгт эрэмбэлэгддэг теннисчид бүгд зодоглож байгаа.

Шилдгүүдээс Шведийн Робин Содерлин тэмцээнийг 3-р шатнаас орхисон байгаа. Мөн түүнтэй Фернандо Вердаско, Томаш Бердых, Давид Феррер нар нэгдсэн.
Шинэчилсэн чансаагаар 11-р байранд бичигдэж нэр хүнд нь унаад байгаа Энди Роддик шөвгийн наймд Новак Жоковичтой таарсан тул гал гарсан тулаан өрнөх байх.

Роддик замдаа Содерлинг мулталсан бол Жокович Аргентиний Давид Налбандьянтай тулсан билээ. Саяхан явагдаж өндөрлөсөн Рожерс капын хагас шигшээд  Жокович Федерертэй тоглож хүнд ялагдал амссан .
Тус тэмцээнд Надаль, Федерерийг дараалан ялж түрүүлсэн Их Британий Энди Мюррэй нэг их зоволгүй шөвгийн дөрөвт үлдэх бололтой. Учир нь Энди Америкийн цагаан картаар оролцож байгаа Мэрди Фиштэй тоглоно.

Дашрамд дуулгахад Мюррэй 2009 оны 11 сараас хойш ямар нэгэн цом хүртэж амжаагүй байсан хар цувралаа Торонтод тасалсан. Тэрээр Андре Агассигаас (1995 )  хойш энэ тэмцээнд аваргаа хамгаалсан анхны теннисчин болсон юм.
Цинцинатти мастерсийн шөвгийн наймдын бусад учраас танилцуулахад Рафаель Надаль Киприйн Маркос Багдатистай.
Рожер Федерер – Николаы Давыденкотой тус тус тоглоно. Тэмцээний ялагч 22-нд тодрох юм.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хувьд 15 -нд ялагч нь тодорсон. Ким Клистерс – Мариа Шарапова нар аваргын төлөө өрсөлдөж 2–6, 7–6(4), 6–2-оор Ким ялалт байгуулсан.

GD Star Rating
loading...
Шөвгийн наймын нэрс тодорлоо , 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: