Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Ливерпуль » 20 сая фунт салхинд хийсэж Акуа нутаг буцлаа

GD Star Rating
loading...

Ливерпулийн 20 саяын үнэтэй ”флоп” Алберто Аквилани нутгийн зүг хүлгийн жолоо залахаар боллоо. Гэхдээ тэр өсөж төрсөн Ромадаа бус харин Туриний алдарт Ювентус клубт зээлээр тоглохоор болсон нь сонирхолтой.

Улирлын төгсгөлд Юве түүнийг жинхэлж өөрийн болгох гэрээ байгуулсан гэнэ. Тодруулбал 17 сая евро төлж түүнийг бүрмөсөн авах юм байна.

Рафаель Бенитезийн хийсэн хамгийн бүтэлгүй наймаануудын нэг гэгдэж байгаа Аквилани ууг нь Англид анх ирэхдээ огт өөр бодолтой байсан.

Түүнийг Хави Алонсогийн орон зайг нөхөж Ливерпулийн шинэ нүүр царай болно гэж ноён Рафа их л итгэл найдвар хүлээлгэж Ромоос дуудаж авчирсан. Харамсалтай нь Рафа түүнийг ”шилэн” гэдгийг гадарлаагүй бололтой. ”Шилэн” Акуа Италиас ирэхдээ л ”цуурсан” байсан бөгөөд улирлын эхний хагасын бэртлээ эдгэрүүлэх гэсээр байгаад өнгөрүүлсэн.

Харин сүүлийн хагаст дажгүй тоглож багтаа тус болж чадсан ч энэ нь хэсэгхэн хугацаанд л үргэлжилсэн юм.
Копуудын нэгэн үеийн түүхийг бичилцсэн Рафа халагдаж Рой Хожсон ирснээр Аквиланигийн ирээдүй бүрхэг болсон. Улмаар шинэ улирлын эхэнд Хожсон Итали эрийг өөрийнхөө төлөвлөгөөнд багтаагүй гэдгийг зарласнаар Акуа нутаг буцах нь тодорхой боллоо. Хожсон хэлэхдээ түүнийг зөвхөн зээлээр явуулахаар төлөвлөж  байгаа. Хэрвээ тэндээ сайн тоглоод дасгалжуулагчынхаа итгэлийг хүлээвэл үлдээх эсэх талаар дахин ярилцах болно гэсэн юм.

GD Star Rating
loading...
20 сая фунт салхинд хийсэж Акуа нутаг буцлаа, 9.5 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. LFC says:

    nadad bol ene zaluugiin toglolt taalagddag gehdee boss bugdiig n medej bgaa bailgui dee.

    GD Star Rating
    loading...
  2. Alia says:

    Bertel gemtelees yamar zugtaaj boloh bish de ! Juventusd uzuuleed ogohgui yu do chadahgui gehiin zovlon bh bish

    GD Star Rating
    loading...
  3. torres says:

    Avyastai zaluu gehdee daanch shil tuunees bish sain shuu.

    GD Star Rating
    loading...
  4. aaa says:

    torres ooroo buur shilen holtoi sda ym bj… WC.n finald zuer guij bsanaa bertej ntr sulidaa sda

    GD Star Rating
    loading...
  5. Fuk says:

    Угаасаа алиа наймаа байсан шт. Гэмтэлтэй тоглогч аваад л… улирлын талаас илүүд гэмтэлтэй байсан, тээд дараа нь ганц тоглохдоо ч гавиагүй хөөрхий амьтан кк.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: