Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » МҮОХ » Спорт дахь эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байна

GD Star Rating
loading...

Наймдугаар сарын 23-25-нд МҮОХ-ны “Спорт ба эмэгтэйчүүд” комиссоос семинар зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагааны талаар тус комиссын нарийн бичгийн дарга П.Тунгалагаас тодрууллаа.

-Спорт ба эмэгтэйчүүдийн семинарын зорилгын тухай танилцуулна уу?

-Манай комисс нь спортын эмэгтэйчүүддээ зориулсан үйл ажиллагааг байнга явуулж ирсэн. МҮОХ-ны 2010 оны төлөвлөгөөний дагуу “Спорт ба эмэгтэйчүүд” комиссоос энэ сарын 23-25-нд семинар хийх гэж байна. Энэ удаагийн семинар нь өмнө зохион байгуулж байснаас арай өвөрмөц болох юм. Манай спортын салбарын эмэгтэйчүүд, дасгалжуулагчид, тамирчид, багш нар гээд өөрсдийн үндсэн ажил, бэлтгэл, уралдаан тэмцээн, дээр нь ар гэрийн ажил гээд зөндөө үүрэг хүлээсэн байдаг. Энэ үүднээс завгүй эмэгтэйчүүддээ өөрийгөө хөгжүүлэх, номын дуу сонсох боломжийг олгож байгаад сургалтын зо рилго орших юм. 2009-2012 онд МҮОХ-ны гишүүн спортын холбоодын эмэгтэй төлөөллийн хувь ердөө л 7.7 байна. Энэ тоо нь олон улсын бодлогод хүрэхгүй. Тэгэхээр бид ча далтай, боловсролтой боловсон хүчнээ бэлтгэх нь зайлшгүй байгаа юм.

-Сургалтанд зөвхөн эмэгтэйчүүд хамрагдах уу?

-Спорт ба эмэгтэйчүүд комиссийн үйл ажиллагаа эмэгтэй тамирчдыг бэлтгэн гаргадаг багш нар, спортын салбарт ажилладаг бү хий л хүнд нээлттэй. Эмэгтэйчүүдийн багтай ажилладаг эрэгтэй багш, дасгалжуулагчид бас цөөнгүй бий. Хамгийн сүүлийн жишээ бол “Сингапур-2010” өсвөр үеийнхний олимпийн наадмын чөлөөт бөхийн төрлөөр аварга болсон Б.Батцэцэгийн багш нь Д.Мөнхбаяр гээд эрэгтэй багш байна. Энэ дашрамд чөлөөт бөхийн багт МҮОХ-ны Спорт ба эмэгтэйчүүд комисс, нийт эмэгтэй зүтгэлтнүүдийн нэрийн өмнөөс спортын өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.

-Одоо болох гэж буй семинарын агуулга, бүтэц ямар байх бол?

-Семинар гурван өдөр үргэлжилнэ. Эхний өдөр ОУОХ, МҮОХ-ны Спорт ба эмэгтэйчүүд, UNESCO-гийн боловсролын талаарх бодлогыг нийтэд хүргэнэ. Харин дараагийн өдрүүдэд нь Мон голын хүнийн нөөцийн хүрээлэнтэй хамтран өөрийгөө хөгжүүлэх хэрхэн хөгжүүлэх вэ, оролцогчдод зориулсан нээлттэй сэдвээр илтгэл тавих гээд онол дадлага хослуулсан, нэлээд олон сонирхолтой хичээлүүд хү лээж байгаа. Бид богино хуга цаанд их мэдээлэл өгч, үр дүнг нэлээн өөрөөр харж байгаа.

-Ач холбогдол, үр дүнг та хэрхэн тооцож байна?

-Мэдээж маш олон хүмүүс сайн суралцах байхаа. Гол нь сурсан мэдээллээ өөрсдийн өдөр тутмын ажиллагаанд хэрэгжүүлээсэй бусадтайгаа мэдээллээ хуваалцаасай гэж хүсч байна. Нийгэмд өөрийн байр сууриа баталгаажуулах эсэх нь хувь хүнээс өөрөөс нь л хамаарна. Манай эмэгтэйчүүдийн нийтлэг дутагдал гэх үү дээ, яг тухайн үйл ажиллагаа, арга хэмжээний үеэр маш идэвхтэй, урам зоригтой байдаг. Дараа нь ажил үүрэг, орчноосоо болоод ч тэр үү нөгөө эрч хүч нь сулраад ирдэг. Оюуны хөрөнгө оруулалт гэдэг бол маш чухал. Хуучирсан сэтгэхүйгээ өөрчлөн, шинийг эрэлхийлэх нь чухал. Тиймээс энэ удаа гийн сургалтаас гарах шийдвэрийн хэрэгжүүлэлт, үр дүнг нэлээн тооцно. Семинарт 25 орчим эмэгтэй хамрагдлаа гэхэд амжилттай сайн суралцсан цөөн тооны эмэгтэйчүүдийг сонгон, давтан сургалтанд хамруулан, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: