Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг » 6:0-ээр дүүрэн 2-р тойрог

GD Star Rating
loading...

Премьер лигийн 2-р тойргийн 9 тоглолт өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.

Бямба гаригт 2 ч баг өрсөлдөгчөө 6:0-ээр хожсон. Эхний тойрогт Ливерпулээс азтай тэнцээ салгасан Арсенал энэ удаа талбай дээрээ энэ жил дээшээ дэвшсэн Блакпултэй тоглож 6:0-ээр хожив.

21 настай Тео Уолкотт энэ тоглолтын гол од нь байж хет-трик хийж, өөрийг нь ДАШТ-д авч яваагүй Фабио Капеллод нэг юм бодогдуулсан биз ээ. Мөн Андрей Аршавин, Абу Диаби, Маруне Чамах нар тус бүр 1 гоолууд хийцгээсэн байна.

Арсеналын лидерүүд болох Дэлхийн аварга Цеск Фабрегас, Дэлхийн дэд аварга Робин ван Перси нар 2-р үед зэрэг сэлгээгээр орж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан. Эдгээр тоглогчид гэмтэл бэртэл зэрэг шалтгааны улмаас форм муу байгаа юм.

Челси 2-р тойрогт Уиганы талбайд зочилж, мөн 6:0-дэв. Челси ийн 2 тойргийн тоглолт хийж 2-ууланд нь 6:0-ээр хожлоо. Эхний тойрогт Вест Бромвичийн хаалганд 3 гоол хийсэн Дидье Дрогба энэ удаа 3 оновчтой дамжуулалт өгчээ. Анелька болон Калу нар 2 гоол, Малуда болон Бенаюн нар 1 гоол хийцгээсэн байна.

Челси сүүлийн 5 лигийн тоглолтонд нийт 29 гоол хийсэн гэсэн сүрдэм үзүүлэлттэй явна. Үүний 14-г нь зөвхөн Уиганы хаалганд гэнэ. Өнгөрсөн улирлын сүүлийн тоглолтонд Челси Уиганыг 8:0-ээр хожиж байжээ.

Харин Уиган сүүлийн 6 лигийн тоглолтонд 25 гоол алдав. Эхний тойрогт л гэхэд шинээр дээшээ дэвшсэн Блакпулд 0:4-өөр хожигдсон.

Челси 2 тоглолтын дараа 6 оноотой, +12 гоолын харьцаатай ПЛ-ийг тэргүүлж байна.

Эхний тойрогт Ман.Сититэй тэнцсэн Тоттенхэм 2-р тойрогт Гарет Бэйлийн ачаар Стоукийг 2:1-ээр хожлоо. Уэльсийн нялх од Бэйл өөрийн залуухан кареертаа анх удаа дубль хийжээ. Ялангуяа 2 дахь гоол нь гайхалтай гоёмсог гоол байв.

Бирмингем Блекбэрнд 1 гоолоор хожигдож явсан ч Крэйг Гарднер 2 гоол хийж хожжээ. Блекбэрнээс М.Гамст Педерсен торгуулийн цохилт алдаж азгүйтсэн.

Йохан Эльмандерийн дубль Болтонд хожил авчиржээ. Тэд Вест Хэмийг 3:1-ээр хожсон байна. Вест Хэмээс Карлтон Коул мөн пенальти алдсан юм.

Эхний тойрогт Челсид бут ниргүүлсэн Вест Бром 2-р тойрогт Сандерландыг Петер Одемвингегийн 81 дэх минутанд хийсэн ганц гоолын ачаар хожиж, 3 оноо авлаа.

Эвертон Вульвсийг 1:0-ээр хожиж явсан ч 74 дэх минутанд тэнцээний гоол алдаж, 1 оноотой л салжээ.

Ням гаригт Манчестер Юнайтед Фулхэмийн талбайд зочлов. Ердөө 11 дэх минутанд мөнхийн залуу Пол Скоулз клубынхээ төлөө 150 дахь гоолоо хийж тоог нээжээ. Харин 2-р үе эхлээд 11 минут өнгөрч байхад Фулхэмийн Дэвис тоог тэнцүүлсэн. МЮ уйгагүй довтолж, нэгэн довтолгооны дараа булангийн цохилтын эрх авсан нь 84 дэх минут байлаа. Булангаас ирсэн дамжуулалтанд МЮ-ийн тоглогчид хүрч чадаагүй ч бөмбөг Фулхэмийн хамгаалагч Хангеландийн хөлөнд хүрч, улмаар хаалганд орж МЮ-ийнхнийг баярлуулжээ. Удалгүй Д.Дафф өөрийн 16 дотор гар хүрснээр МЮ пенальти эрхтэй болоход бүгд МЮ-ийн хожилд эргэлзээгүй биз. Гэвч Нани торгуулийн цохилтоо хаалгасан юм. Гэхдээ л МЮ хожсоор, цаг дуусах дөхсөөр.

Фулхэмийн бараг сүүлийн боломж байсан байх, булангийн цохилт болоход өнөөх авто гоолын эзэн Хангеланд алдаагаа засаж, Видичийг аргалж мөргөж гоолдсоноор тоглолт
2:2-оор өндөрлөжээ.

Тоглолтын дараа Фергюсон тоглогчдоо “тэнэг” оноо алдсанд нэлээн зэмлэсэн гэнэ.

Мөн Гиггзийг пенальти цохих байх гэж бодож байсан гэнэ.

“Тоттенхэмтэй хийсэн сүүлийн тоглолтонд Нани, Гиггз талбайд цуг байсан ч Гиггз 2 ч торгуулийн цохилтыг амжилттай цохьсон. Магадгүй Гиггз цохьсон нь дээр байж” гэж Алекс хэлжээ.

Мөн Уэйн Рунигийн бие таагүй байгаа учраас тоглоогүйг баталж. Руни шигшээ баг болон клубтээ хийсэн сүүлийн 13 тоглолтонд гоолгүй яваа.

Өчигдөр болсон бас нэгэн тоглолт нь Ньюкасл болон Астон Виллагийн хооронд болов. Ньюкасл талбай дээрээ хуучны сайхан цагаа санагдуулам тоглолт үзүүлж, ПЛ-ийн сайчуудын нэгийг 6:0-ээр хожлоо. Энэ тойрогт 3 дахь тоглолт 6:0-ээр өндөрлөж байгаа нь энэ.

Залуу тоглогч Кэрроль нь хет-трик хийж, Алан Ширерийн шийрийг хатаах хүү гэдгээ харуулсан юм.

Өнөө шөнө үлдсэн 1 тоглолт болох Манчестер Сити – Ливерпулийн тоглолт болно.

2-р тойргийн тоглолтуудын дүн:

Фулхэм — Манчестер Юнайтед 2:2

Гоол: Дэвис, 57; Хангеланд, 89 – Скоулз, 11; Хангеланд, 84-авт
Фулхэм: Стокдейл, Хангеланд, Хьюз, Кончески, Пэйнтсил, Этуху, Мерфи (Грининг, 81), Демпси (Дембеле, 61), Дафф, Дэвис (Гера, 90), Замора
Манчестер Юнайтед: ван дер Сар, Эванс, Видич, Эвра, О’Ши, Скоулз, Флетчер, Пак Чжи Сун (Нани, 67), Валенсия (Гиггз, 74), Бербатов, Эрнандес (Оуэн, 74)

Ньюкасл — Астон Вилла 6:0

Гоол: Бартон, 12; Нолан, 31, 87; Кэрролл, 34, 67, 90
Ньюкасл: Харпер, Колоччини, Уильямсон, Энрике, Перч, Смит (Тейлор, 76), Бартон, Гутьеррес (Хиско, 81), Рутлидж (Амеоби, 77), Кэрролл, Нолан
Астон Вилла: Фридель, Кларк (Бейе, 89), Данн, Уорнокк, Л.Янг, Айрлэнд, Петров, Карью (Рео-Кокер, 65), Э.Янг, Даунинг, Элбрайтон (Хески, 58)

Уиган — Челси 0:6

Гоол: Малуда, 34; Анелька, 48, 52; Калу, 78, 90; Бенаюн, 90
Уиган: Кирклэнд, Гохури, Алькарас, Стам, Фигуэроа (Бойс, 84), Маккарти , Томас, Диаме (Макартур, 82), Нзогбия, Боселли, Родаллега
Челси: Чех, Иванович (Феррейра, 63), Коул, Терри, Алекс, Эссьен (Бенаюн, 80), Лэмпард, Оби Микел, Малуда (Калу, 71), Дрогба, Анелька

Вест Хэм — Болтон 1:3

Гоол: Ноубл, 79-пен – Апсон, 48-авт; Элмандер, 69, 84
Вест Хэм: Грин, Гэббидон, Апсон (Рид, 54), Илунга, Фобер, Дайер (Маккарти,76), Паркер, Ноубл, Баррера, Пикьон, Коул (Сирс, 87)
Болтон: Яаскелайнен, Стейнссон, Найт, Кэхилл, Робинсон, Ли Чун Ён (Тейлор, 80), Муамба, Холден, Петров (Блейк, 87), К.Дэвис, Элмандер (М.Дэвис, 85)

Вест Бромвич — Сандерленд 1:0

Гоол: Одемвинги, 81
Вест Бромвич: Карсон, Хара, Тамаш, Ольссон, Чех, Моррисон, Дорранс (Рид, 81), Мулумбу (Шори. 85), Брант, Томас (Барнс, 46), Одемвинги
Сандерленд: Миньоле, Онуоха, да Сильва, Брамбл, Ричардсон, Мальбранк (Зенден, 65), Хендерсон, Риверос (Уогхорн, 83), Аль-Мухамади (Уэлбек, 66), Бент, Кэмпбелл

Сток Сити — Тоттенхэм 1:2

Гоол: Фуллер, 25 – Бейл, 20, 30
Сток Сити: Соренсен, Фэй, Шоукросс, Коллинз, Хут, Уайтхэд, Уилан (Санли, 63), Этерингтон, Делап (Сидибе, 85; Тонг, 88), Валтерс, Фуллер
Тоттенхэм: Гомес, Кабуль, Доусон, Ассу-Экотто, Чорлука, Паласиос, Женас, Хаддлстоун, Бейл, Леннон (Уолкер, 87), Крауч

Эвертон — Вулверхэмптон 1:1

Гоол: Кэхилл, 43 – Эбанкс-Блейк, 74
Эвертон: Ховард, Хибберт, Бейнс, Хейтинга (Феллаини, 82), Ягелка, Дистин, Билялетдинов (Осман, 83), Артета, Кэхилл, Пинар, Бэкфорд (Саа, 71)
Вулверхэмптон: Ханеманн, Элокоби (Гедиура, 53), Крэддокк, Уорд, Берра, Фоли, Анри, Джонс (Хелфорд, 70), Джарвис, Эбанкс-Блейк (Стирмен, 90), Дойл

Бирмингем — Блэкберн 2:1

Гоол: Гарднер, 57, 71 – Нзонзи, 54
Бирмингем: Фостер, Джонсон, Данн, Риджвелл, Карр, Фергюсон, Гарднер (Фехи, 82), Ларссон, Макфадден (Бойер, 77), Джером, Жигич (Дербишир, 66)
Блэкберн: Робинсон, Нельсен, Самба, Живе (Диуф, 74), Сальгадо, Джонс (Эмертон, 64), Ольссон, Педерсен, Нзонзи, Диуф, Калинич (Хойлетт, 84)

Арсенал — Блэкпул 6:0

Гоол: Уолкотт, 13, 39, 58, Аршавин, 32-пен, Диаби, 49, Шамах, 83
Арсенал: Альмуния, Санья, Вермален, Клиши, Диаби (Фабрегас, 62) , Росицки, Уолкотт (Вела, 66), Сонг, Уилшир, Аршавин (ван Перси, 62), Шамах
Блэкпул: Гилкс, Крэйни, Эватт, Баптисте, Кэтчарт, Вон, Грандин, Сильвестр (Кейнан, 37), Адам, Хэрвуд (Ормерод, 57), Тейлор-Флетчер (Демонтаньяк, 57)

ПЛ-ийн явц тт хо тн хд Б-х Оноо
1. Челси 2 2 0 0 12-0 6
2. Арсенал 2 1 1 0 7-1 4
3. Манчестер Юнайтед 2 1 1 0 5-2 4
4. Болтон 2 1 1 0 3-1 4
5. Бирмингем 2 1 1 0 4-3 4
6. Вулверхэмптон 2 1 1 0 3-2 4
7. Тоттенхэм 2 1 1 0 2-1 4
8. Ньюкасл 2 1 0 1 6-3 3
9. Блэкберн 2 1 0 1 2-2 3
10. Блэкпул 2 1 0 1 4-6 3
11. Астон Вилла 2 1 0 1 3-6 3
12. Вест Бромвич 2 1 0 1 1-6 3
13. Фулхэм 2 0 2 0 2-2 2
14. Ливерпуль 1 0 1 0 1-1 1
15. Манчестер Сити 1 0 1 0 0-0 1
16. Сандерленд 2 0 1 1 2-3 1
17. Эвертон 2 0 1 1 1-2 1
18. Сток Сити 2 0 0 2 2-4 0
19. Вест Хэм 2 0 0 2 1-6 0
20. Уиган 2 0 0 2 0-10 0
GD Star Rating
loading...
6:0-ээр дүүрэн 2-р тойрог, 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

11 Сэтгэгдэл

  1. Зориг says:

    2-r toirgiin toglolt uneheer saihan bolloo.onoo shoniin toglolt bur goe bh bhaa.Bolovsroloor garah yum bolov uu tamini ee

    GD Star Rating
    loading...
  2. Manaihan uramtai bnaa
    Newcastle aimar bnlee aston villag 6-0 Dool
    ugaasaa huchirheg bag Newcastle and Sunderland negniigee uzdeggui 2 bagiin toglolt ch alaan boloh biz
    Premier leaguet togolj bgaa baguud eronhiidoo huch tencuu baguud bdag muu bag gej uneheer bhgui shu
    la lige shig Real Barca 2 hon bagiin toglolttoi league b

    GD Star Rating
    loading...
  3. lucky says:

    Тоттенхэм энэ жил дажгүй явна байх. ялангуяа Bale ч их юм дуулгана даа бэртчихгүй л бол…

    GD Star Rating
    loading...
  4. torres says:

    Newcastle huuchin shigee sain togloh boltugai. Amjilt.

    GD Star Rating
    loading...
  5. Chelsea_FC says:

    Bale, Carroll nar sain zaluuchuud bna shu., Liverpool FC yagaad bna da? Man City mungunii mashin ajillaj ehellee gej.,

    GD Star Rating
    loading...
  6. City sain bain shuu Manu zugeeree

    GD Star Rating
    loading...
  7. Yo yo burhan mini Newcastle yu hiichihvee!!! Aston villa chini zugeer neg bag bishishdee. Manu, chelsea, arsenaltai en tentsuunhen bagiin neg gehed zugeer huuhdiin togloom shig hojlooo. Toglolt uneheer gaihaltai bailaa. Yag l brazil mongol 2 togloj bgaa yum shig l bollo..

    GD Star Rating
    loading...
  8. Newcastle says:

    Newcastle iin huuchin uye irsen yum shig saihan toglolt uzlee. Angliin PL-iin lideruudiin negiig ingej hojson geheer uneheer sain bnaaa. Ene jiliin PL d Newcastlechuud huuchin aldsan bair suuria avahiig hussye.

    GD Star Rating
    loading...
  9. Улирлын эхний өдөр талбай дээрээ бут авч ялалт хийснээс хойш “Челси” айлчлан тоглоод мөн л бут авч хожсон. Гэвч тоглогчид хийсэн гоолдоо биш цуглуулсан оноондоо илүү баярлаж байна.
    Талбай дээрээ мөн ижил үр дүнгээр хожсоны дараа бямба гарагт “Уиган”-г 6:0 хожсон нь клубт шинэ дээд амжилтыг бэлэглэв. Урьд нь бид дараалсан хоёр тоглолтонд ийм үр дүнтэй хожиж байгаагүй бөгөөд энэ ялалт зөвхөн 1997 онд “Барнсли”-тэй зочлон тоглож байсантай зэрэгцэж болох юм. Тэгэхэд бид өрсөлдөгчөө мөн АПЛигийн улирлын 2 дахь тоглолтод 6:0 хожиж байв.
    Тэр өдөр Жанлука Виалли 4 гоол хийсэн. 13 жилийн туршид гоолууд улиралд илүү тэнцүү хуваарилагдаж байсан ч, хоёр удаа дараалан Малуда том ялалтын оноог нээж байна.
    “Бид дээд амжилтыг тухай бодохгүй байна”.
    “Бүр өнгөрсөн жил ч бид дээд амжилтын тухай бодоогүй бөгөөд тогтоосон хойноо л бодсон. Энэ улиралд ч бид тоглож, хожихын тулд сайн эхэллээ”.
    “Бид бүр 1:0 хожсон ч баяртай байх болно, учир нь улирал эхлэхээр зүгээр л оноо цуглуулахыг боддог, үүний дараа л магадгүй гоолуудын тухай юм уу, алдсан оруулсан гоолын ялгааны тухай боддог байх. Энэ чухал байдаг”.
    “Хүмүүс том багуудтай тоглох тоглолтын хүнд сорилтын тухай ярьдаг, гэвч бид бол оноо цуглуулах тухай, яаж эхний өдрөөсөө л хүснэгтийн оройд үлдэх тухайд боддог” гэж Малуда ярьж байна.
    1:0 оноо хэтэрхий гулгамтгай тул багийг илүү том хожилтонд чиглүүлдэг гэж Малуда тооцож байгаа юм. Энэ нь алхам алхмаар “Челси”-н баатруудын нэрийг мэргэн буучдын тоонд оруулж, багийг өөрийг нь хамгийн сонирхолтой багуудыг тоонд багтаадаг үр дүнг баталгаажуулдаг юм.
    “Бид “Арсенал”-с  илүүгээр улирлыг дуусгах үед ч хүмүүс “их буучад”-г илүү тоглодог гэж тооцдог. Бид бусад багийн тухай ярихгүй, гэвч шинэ дасгалжуулагч ирснээс хойш тэр тоглолтыг хянахыг хичээж, бүгд бидний хэрхэн илүү сайн болж байгааг харж байгаа. Яагаад гэвэл бид олон гоол оруулж, олон удаа хуурай оноог хадгалдаг”.
    “Хэрэв лигт хожихыг хүсч байвал үр дүнтэй, гоё тоглох хэрэгтэй. “Челси” шиг баг олон гоол хийхэд хүмүүс бидэнд класс байгааг хүлээн зөвшөөрч эхэлдэг гэж найдаж байна. Гэвч үүний төлөө бид тоглодоггүй, бидний зорилт бол хожих” гэж Малуда үргэлжлүүлэн ярив.
    Хэдийгээр Дрогба энэ удаад гоол хийгээгүй ч, түүний гялалзсан тоглолт түүнийг 5 гоолын боломжинд оролцоход хүргэсэн.
    “Бид 6 гоол хийсэн, гэвч эхний үед бидэнд хүнд байсан. Тоглолт хэцүү байсан, 2-р үед бид хурдан гоол хийсэн нь бидний байдлыг хөнгөлсөн гэж бодож байна”.
    “Бид маш удаан хамт тоглож байгаа тул хожихын тулд хүн бүр юу хийх ёстойгоо маш сайн мэддэг болсон. Хүнд хэцүү үед байдлыг яаж илүү хөнгөн болгохоо ч бид мэднэ” гэж Дидье ярив.
    Сэлгээнээс гарсан Саломон Калу Дрогбагийн хоёр дамжуулалтын дараа улирлын өөрийн гоолуудын оноог нээсэн. Улирлын хоёр тоглолтын 12 гоолын тухайд тэр маш их өөдрөг бодолтой байна.
    “Йим хоёр бут авалтын дараа бидэнтэй тоглох багууд биднээс айх болно гэж найдаж байна”.
    “Өнгөрсөн улирлыг яаж дуусгасан шигээ бид шинэ улирлыг эхэллээ. Бүх зүйл хүнд байх боловч одоо бид хөл бөмбөгөөс таашаал авч байна. Энэ түвшиндээ цаашид үргэлжлүүлэн тоглох болно гэдэгт найдаж байна. Яагаад гэвэл аваргуудын титмийг хамгаалах үед бусад нь айж байх хэрэгтэй”.
    “Хэдийгээр гоол хийгээгүй ч, Дидье гайхалтай байсан”.
    “Тэр багийн төлөө ажиллаж байсан. Тоглолтыг яаж тэнцвэрт оруулахыг тэр мэднэ. Хэзээ түүнд гоол хийх хэрэгтэйг ч, хэзээ дамжуулалт хийхээ ч Дидье сайн мэднэ. Түүний дамжуулалтыг гоол болгосондоо би баяртай байна” гэж Калу яриагаа дуусгав.

    GD Star Rating
    loading...
  10. mandakh says:

    “Бид “Арсенал”-с илүүгээр улирлыг дуусгах үед ч хүмүүс “их буучад”-г илүү тоглодог гэж тооцдог.

    GD Star Rating
    loading...
  11. Arsenal GO says:

    “Бид “Арсенал”-с илүүгээр улирлыг дуусгах үед ч хүмүүс “их буучад”-г илүү тоглодог гэж тооцдог. unen shd ee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: