Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Германы хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Бидэнд илүү ойртсон Бундеслигийн шинэ улирал эхэллээ !

GD Star Rating
loading...

Германы Бундеслигийн 2010–11 оны улирал өнгөрсөн баасан гаригт албан ёсоор эхэллээ. Нээлтийн тоглолтыг аваргаа хамгаалж байгаа Байернчууд Вольфсбургийн эсрэг хийсэн бөгөөд ”Аваргууд” сүүлчийн мөчид хийсэн Швайнштайгерийн гоолоор ялалт байгуулсан. Германы ”шинэ үе”-ийн манлайд яваа Томаш Мюллер лигийн нээлтийн гоолыг хийж бас нэгэн удаа нэрээ зарлуулсан.

Хоёрдугаар үеийн эхэнд Вольфсбургчууд түүний гоолын хариуг барьж Жеко гоолдсон ч багтаа оноо авчрах хувьгүй байжээ. 90+1 дэх минутад дээр өгүүлсэн Швайнигийн гоол орсон юм. Луй ван Галийн замааар замнаж Бундеслигт ирсэн Стив Макларений Герман дахь карьер барзардуу эхэллээ ингээд.
Энэ зун Бундеслигийн арилжаа наймааны зах хөл хөдөлгөөн ихтэй байж олон шилдэг одууд Германыг зорьсон. Ялангуяа Реалын амьд домогт Раул Шалькед ирснээр цөөнгүй Мадридиста нар Шалькег дэмжих болсон нь тодорхой. Улирлын өмнөх тоглолтонд Раул дебутээ хийж гоол хүртэл оруулаад амжсан. Харамсалтай нь түүний Бундеслигийн дебутыг нэгэн эрхэм сүйтгэж орхилоо.

Тэр ”нэгэн эрхэм” нь цагтаа Раултай хамт мөр зэрэгцэн тулалдаж явсан Рүүд ван Нистелрой шүү дээ.
Раулыг бодвол аль эрт өвөл Бундеслигт ирсэн Нистелрой шинэ багтаа сайн дассан гэдгээ харуулж гоолыг ар араас нь бөмбөгдөж байна. Шалькетэй хийсэн нээлтийн тоглолтонд Рууд дубльдэж багтаа эхний 3 оноо бэлэглэсэн. Мөн өөрөө мэргэн буучдын жагсаалтанд тэргүүн байранд заларч эхэлсэн гэж байгаа.
Өөр нэгэн ”oд” Бунделсигийг энэ улирлаас дахин чимэх болсон нь олонхи Германчуудын шүтээн Баллак юм. 2006 онд эх нутгаа орхиж алс холын Будант Альбионыг зорьсон ”Балладаг Баллак” төрсөн нутагтаа, өссөн багтаа ирээд тун шиг баяртай байгаа нь тодорхой.
Баллакын Байер дэх 2 дахь дебутыг Сигнал Идуна Парк цэнгэлдэхэд 75000  үзэгч үзсэн гэнэ. Мэдээж хэрэг эдгээр үзэгчдийн ихэнхи нь талбайн эзэн баг Дортмундын Боруссия багийнх байсан ч Баллакын нэр хүнд үзэгчдийн тоог өсгөсөн нь дамжиггүй.
Энэ тоглолтонд 2 : 0- -ийн харьцаатай зочин баг ялалт байгуулсан. 19 дэх минутад Барнеттагийн гоолоор зочид тэргүүлж эхэлсэн бөгөөд  гуравхан минутын дараа Бразил легионер Ренато Аугусто 2 дахь гоолыг авирчээ. Баллак гоол хийгээгүй ч багийнхаа ялалтад үнэтэй хувь нэмэр оруулсан.

Месут Өзилөө Реалд алдсан Вердерчүүд шинэ улирлыг таагүй эхлүүллээ. Тэдний эхний өрсөлдөгч 2 жилийн өмнө гарч ирэнгүүтээ шуугиан дэгдээсэн ”гайхал” Тосгоны баг байсан юм.
Шинэ тоглогчдоор хүчээ сэлбэсэн Хоффенхэймчүүд Вердерийг талбайдaa 4 : 1-ээр ялж улирлыг өнгөтэй эхлүүллээ. Тэдний 4 гоолыг өөр өөр тоглогчид оруулсан бөгөөд Ба, Млапа, Ибишевич, Салихович гэсэн нөхдүүд гоолджээ.

Доод лигээс дэвшин гарч ирсэн Кайзерслаутерн Кельний талбайд 1:3-ээр ялсан. Хорватын легионер Срдан Лакич дубль хийж Рүүдтэй хамт  2 гоолтой мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна.
Эхний тойргийн дараах байдлаар Хофф тэргүүтэй 8 баг хүснэгтийг тэргүүлж байна.

Энэ улирлаас Германы Бундеслигийг монголын НТВ телевиз шууд дамжуулан үзүүлэхээр албан ёсны эрхийг авсан. Тиймээс манай үзэгчдэд Бундеслигтэй илүү дотно танилцах боломж олдож байна. Бундеслигийн шууд нэвтрүүлгүүд долоо хоногийн баасан, бямба, ням гаригуудад явагдаж байгаа бөгөөд шууд нэвтрүүлэгт манай Спортын цонхын хамт олон хамтран ажиллаж байгаа юм.

Майнц. Стадион “Брухвег”. 20300 үзэгч.
Шүүгч- Мануэль Грефе (Берлин).
МАЙНЦ – ШТУТГАРТ – 2:0 (1:0)
Аллаги, 26 (1:0). Расмуссен, 47 (2:0).
Какау, 19 (хаалгачwz).
Майнц Штутгарт
Кристиан Веткло Свен Ульрих
Кристиан Фухс Кристиан Молинаро
Николче Новески Георг Нидермайер
Бу Свенссон Халид Булахруз
Радослав Забавник Филипп Деген, 67
Элкин Сото Тимо Гебхарт, 58
Евген Полянски Кристиан Гентнер
Мирослав Кархан, 67 Здравко Кузманович
Льюис Холтби, 89 Кристиан Треш
Сами Аллаги Чиприан Марика, 75
Мортен Расмуссен, 72 Какау
Сэлгээ:
Марко Калиджиури, 67 Йохан Одель, 58
Адам Шалай, 72 Мартин Харник, 67
Ян Шимак, 89 Павел Погребняк, 75
Шар хуудас
Бу Свенссон, 18 Георг Нидермайер, 90
Радослав Забавник, 20
Кристиан Фухс, 38
Кристиан Веткло, 70

Дортмунд. Стадион “Сигнал Идуна Парк”. 75000 үзэгч.
Шүүгч- Флориан Майер (Бургдорф).
БОРУССИЯ Д – БАЙЕР – 0:2 (0:2)
Барнетта, 19 (0:1). Ренато Аугусто, 22 (0:2).
Боруссия Д Байер
Роман Вайденфеллер Рене Адлер
Марсель Шмельцер Михал Кадлец
Матц Хуммельс Сами Хююпя
Невен Суботич Штефан Райнарц
Патрик Овомойела, 77 Гонсало Кастро
Нури Сахин Транкильо Барнетта, 76
Себастьян Кель, 63 Михаэль Баллак
Марио Гоце Артуро Видаль, 88
Синдзи Кагава Ренато Аугусто, 81
Кевин Гросскройтц, 67 Эрен Дердийок
Лукас Барриос Штефан Кисслинг
Сэлгээ:
Роберт Левандовски, 63 Ларс Бендер, 76
Лукаш Пищек, 67 Даниэль Швааб, 81
Димитар Рангелов, 77 Ханно Балич, 88
Шар хуудас:

Зинсхайм. Стадион “Райн-Неккар-Арена”. 30150 үзэгч.
Шүүгч- Гюнтер Перл (Мюнхен).
ХОФФЕНХАЙМ – ВЕРДЕР – 4:1 (4:1)
Фрингс, 3-с пенальти (0:1). Ба, 20 (1:1). Млапа, 37 (2:1). Ибишевич, 41 (3:1). Салихович, 43 (4:1).
Хоффенхайм Вердер
Том Штарке Тим Визе
Марвин Комппер, 72 Петри Пасанен
Исаак Ворса Себастьян Прёдль
Йосип Шимунич Пер Мертесакер
Андреас Бек Клеменс Фритц
Сеяд Салихович Торстен Фрингс
Луис Густаво Тим Боровски, 73
Тобиас Вайс Аарон Хунт, 45
Демба Ба, 62 Филипп Баргфреде
Ведад Ибишевич Угу Алмейда, 24
Пениль Млапа, 78 Клаудио Писарро
Сэлгээ:
Борис Вукчевич, 62 Марко Арнаутович, 24
Кристиан Айхнер, 72 Марко Марин, 45
Денис Томалла, 78 Сандро Вагнер, 73
Шар хуудас:
Тим Боровски, 10
Клеменс Фритц, 66

Мёнхенгладбах. Стадион “Боруссия Парк”. 42202 үзэгч.
Шүүгч- Петер Гагельманн (Бремен).
БОРУССИЯ М – НЮРНБЕРГ – 1:1 (1:1)
Хегелер, 15 (0:1). Идриссу, 31 (1:1).
Боруссия М Нюрнберг
Логан Байли Рафаэль Шефер
Филип Дэмс Хавьер Пинола, 67
Бонфим Данте Пер Нильссон
Рул Броуверс Андреас Вольф
Тобиас Левелс Юрий Юдт
Хуан Аранго, 83 Тимми Симонс
Торбен Маркс Йенс Хегелер
Майкл Брэдли Альберт Буньяку, 86
Марко Реус Илкай Гюндоган
Мохамаду Идриссу Мехмет Экиджи, 73
Карим Матмур, 64 Юлиан Шибер
Сэлгээ:
Рауль Бобадилья, 64 Паскаль Билер, 67
Патрик Херманн, 83 Кристиан Айглер, 73
Майк Франц, 86
Шар хуудас:
Филип Дэмс, 80 Рафаэль Шефер, 86

Кёльн. Стадион “Райн-Энерги”. 49200 үзэгч.
Шүүгч- Феликс Брих (Мюнхен).
КЕЛЬН – КАЙЗЕРСЛАУТЕРН – 1:3 (1:0)
Новакович, 8 (1:0). Лакич, 70 (1:1). Лакич, 84 (1:2). Иличевич, 88 (1:3).
Кельн Кайзерслаутерн
Фарид Мондрагон Тобиас Шиппель
Штефан Зальгер Александер Бугера, 45
Юссеф Мохамад Родни
Кевин Маккенна Мартин Амедик
Мишо Бречко Флориан Дик
Арманду Пети, 86 Оливер Кирх, 45
Мато Джаджало Ян Моравек, 78
Мартин Ланиг Иржи Билек
Танер Яльджин, 14 Кристиан Тифферт
Лукас Подольски, 78 Эрвин Хоффер
Миливое Новакович Срджан Лакич
Сэлгээ:
Кевин Пеццони, 14 Леон Йессен, 45
Себастьян Фрайс, 78 Иво Иличевич, 45
Фабрис Эре, 86 Адам Немец, 78
Шар хуудас:
Лукас Подольски, 78 Флориан Дик, 37
Леон Йессен, 56
Юссеф Мохамад, 2

Фрайбург. Стадион “Баденова-Штадион”. 24000 үзэгч.
Шүүгч- Йохен Дреес (Майнц).
ФРАЙБУРГ – САНКТ-ПАУЛИ – 1:3 (0:0)
Сиссе, 78 (1:0). Болл, 83 (1:1). Сукута-Пасу, 89 (1:2). Бартелс, 91 (1:3).
Фрайбург Санкт-Паули
Симон Пуплен Матиас Хайн
Феликс Бастианс Бастиан Очипка
Хайко Бутшер Карлос Самбрано
Оливер Барт Маркус Торандт
Менсур Муйджа, 45 Карстен Ротенбах
Юлиан Шустер Матиас Леманн
Джонатан Егер Фабиан Болл
Ян Розенталь, 89 Дениз Наки, 80
Седрик Макиади Флориан Брюнс, 58
Даниэль Калиджиури, 56 Роувен Хеннингс, 68
Демба Сиссе Мариус Эбберс
Сэлгээ:
Даниель Уильямс, 45 Макс Крузе, 58
Максимилиан Нику, 56 Фин Бартелс, 68
Стефан Райзингер, 89 Ричард Сукута-Пасу, 80
Шар хуудас:

Ганновер. Стадион “AWD-Арена”. 37212 үзэгч.
Шүүгч- Дениз Айтекин (Оберасбах).
ГАННОВЕР – АЙНТРАХТ – 2:1 (1:1)
Рауш, 21 (1:0). Колер, 27 (1:1). Конан, 75 (2:1).
Ганновер Айнтрахт
Флориан Фромловиц Ока Николов
Кристиан Шульц Георгиос Цавеллас, 65
Эммануэль Погатец Марко Русс
Карим Хаги Майк Франц
Стивен Черундуло Себастьян Юнг
Константин Рауш, 74 Бенджамин Колер
Мануэль Шмидебах, 85 Пирмин Швеглер, 79
Серхио Пинту Александер Майер
Карлитос, 4 Патрик Охс
Мохаммед Абделлауе Яннис Аманатидис
Дидье Конан Теофанис Гекас, 59
Сэлгээ:
Мориц Стоппелькамп, 4 Халил Алтынтоп, 59
Констант Джакпа, 74 Юмит Коркмаз, 65
Ларс Штиндль, 85 Кайо, 79
Шар хуудас:
Георгиос Цавеллас, 62

Гамбург. Стадион “Нордбанк Арена”. 57000 үзэгч.
Шүүгч- Вольфганг Штарк (Эрголдинг).
ГАМБУРГ – ШАЛЬКЕ 04 – 2:1 (0:0)
Ван Нистелрой, 46 (1:0). Фарфан, 80 (1:1). Ван Нистелрой, 83 (2:1).
Гамбург Шальке 04
Франк Рост Мануэль Нойер
Марсель Янсен, 77 Цзюньминь Хао
Йорис Матейсен Кристоф Метцельдер
Хайко Вестерманн Бенедикт Хеведес
Ги Демель Жоэль Матип, 59
Зе Роберто Иван Ракитич
Давид Яролим Джермейн Джонс
Эльеро Элиа, 80 Кирьякос Пападопулос, 49
Младен Петрич, 70 Джефферсон Фарфан
Джонатан Питройпа Эду
Рууд Ван Нистелрой Рауль, 63
Сэлгээ:
Хосе Паоло Герреро, 70 Лукас Шмиц, 49
Томас Ринкон, 77 Ацуто Учида, 59
Гойко Качар, 80 Кристоф Мориц, 63
Шар хуудас:
Рууд Ван Нистелрой, 47 Бенедикт Хеведес, 53
Зе Роберто, 84 Бенедикт Хеведес, 60

Мюнхен. Стадион “Альянц Арена”. 69000 үзэгч.
Шүүгч- Торстен Кинхёфер (Герне).
БАВАРИЯ – ВОЛЬФСБУРГ – 2:1 (1:0)
Мюллер, 9 (1:0). Джеко, 55 (1:1). Швайнштайгер, 90+1 (2:1).
Бавария Вольфсбург
Ханс-Йорг Бутт Диего Бенальо
Филипп Лам Петер Пекарик, 46
Даниэль Ван Бюйтен Симон Кьяер
Хольгер Бадштубер Андреа Бардзальи
Диего Контенто Марсель Шефер
Тони Кроос, 73 Саша Ритер
Марк Ван Боммель Жозуе
Бастиан Швайнштайгер Сисеро
Франк Рибери Карим Зиани, 77
Томас Мюллер Марио Манджукич, 88
Мирослав Клозе, 74 Эдин Джеко
Сэлгээ:
Даниэль Праньич, 73 Звездан Мисимович, 46
Марио Гомес, 74 Ашкан Дежага, 77
Графите, 88
Шар хуудас:
Марк Ван Боммель, 33 Петер Пекарик, 43
Сисеро, 62
Андреа Бардзальи, 66

GD Star Rating
loading...
Бидэнд илүү ойртсон Бундеслигийн шинэ улирал эхэллээ !, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Alia says:

    Nistegroy alj bna a

    GD Star Rating
    loading...
  2. mackham says:

    Holland baagii Manu, Real bhdaa l iim bsn yum yamar saindaa l goal-n mashin gj nerlej baihab dee uneheer od shuu haana ch ohcson goaldaj l bdg.
    Balladag Ballack naizdaa amjilt chi manai chelsea-d uneheer gaihaltai bsn shuu amjilt

    GD Star Rating
    loading...
  3. gogo says:

    Nistelrooy neeree hugshirduggui ee. Bundisliga ch neeree goyo boloh shinjtei, ene jil 3 bag ni Avarguudiin lig orson baigaa. demjnee

    GD Star Rating
    loading...
  4. barca fan says:

    hue ene c1 la lig gargah in yag battai ymu?

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: