loading...
Олимпик Лион Бордогийн гол тоглогч Йоа́нн Гуркю́ффыг 22 сая еврогоор авахаар боллоо. АС Миланд очоод амжилт олж чадаагүй Гуркю́фф Бордод ирээд жинхэнэ гайхамшгийг үзүүлэх болсон. Чухам л түүний шилдэг тоглолтын ачаар Бордо 2009 оны треблэээ хийж лиг цомдоо түрүүлсэн гэхэд болно.
Гэвч Лоран Блан энэ багийг орхисон нь Гуркю́ффын багаасаа явах гол шалтгаан болсон бололтой. Блан Раймон Доменегийн халааг авч Францын шигшээ багийн дасгалжуулагч болсон учраас Бордогийн дасгалжуулагчаар Францын бас нэгэн домог Жан Тигана ирсэн. Энэ шилжилт Йоа́ннд таалагдаагүй учраас өөр адал явдал хайхаар шийджээ.
Өнөөдөр тэрээр эмнэлэгийн үзлэгээр орж албан ёсоор Лионы эгнээнд шилжинэ. Лиончууд Йоаннтой урт хугацааны гэрээ буюу 2012 оны төгсгөл хүртэл авч үлдэхээр болсон байгаа. Гурюфф 2008 оноос Францын шигшээ багт дуудагдан тоглож одоогоор 22 тоглолтонд 1 гоол оруулаад байна.
loading...




sain sain
loading...
dajgu shu.ghdee angli ruu ywahgu dee.arsenal bol shud l awah bsin
loading...