Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Германы хөлбөмбөг » Демикелис Севилья руу?

GD Star Rating
loading...

Байерн Мюнхен  багийн төвийн хамгаалагч Мартин Демикелис  багаа орхин явахыг хүсэж байгаагаа зарласан. Багийн дасгалжуулагч Луи  Ван Гааль түүнийг Бундеслигийн нээлтийн тоглолтонд  гарааны нэрсийн жагсаалтад оруулаагүйгээс болж ийм шийдвэрт хүрсэн гэжээ.  Испанийн „El Correo“ мэдээлснэээр  Демикелис нь Севильягийн сонирхлыг татаад байгаа аж. Севильяд тэрээр Арсеналд  6,5 сая еврогоор очсон Себастьен Скиллачигийн байрлалд тоглох төлөвтэй. Аргентин тоглогчийн зах зээлийн үнэ 10 сая евро байгаа бөгөөд Байернтай 2012 оны 6 сарыг дуустал гэрээтэй байгаа юм. Хэрэв солилцоо хийгдэх бол  Байернд мөнгө халааслах боломж гарна. Түүнээс гадна Атлетико Мадрид Демикелистэй ярилцсан гэнэ. Мэргэжилтнүүдийн үзэх буйгаар Севильяад очих магадлал 40 хувь,  Атлетико руу явах нь 30 хувьтай  гэнэ.

GD Star Rating
loading...
Демикелис Севилья руу?, 9.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. mandakh says:

    tom aldaa gargaad bdag nuhurdu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: