loading...
Өдрөөс өдөрт нийслэлийн хүн ам өссөөр байна. Гэтэл амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх спорт цогцолбор нэг ч байдаггүй. Засгийн газраас энэ асуудлыг шийдэж ирэх жил нийслэлд спортын шинэ ордон барихаар боллоо. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах шинэ спортын ордны шав тавих ёслол өчигдөр болов. Уг цогцолборыг барихад нийт 2.5 тэрбум төгрөг төсөвлөснөөс эхний удаа 100 сая төгрөг зарцуулах аж. Санхүүжилтийг улсын төсвөөс гаргахаар болсон бөгөөд “Үүрэг трейд” компани 2010-2011 онд барьж дуусгах юм. Хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв өнгөрөөх, биеийн тамираар хичээллэх орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор барьж буй ордонд спортын бүх төрлөөр хичээллэж болох бөгөөд цаашдаа олон улсын хэмжээний тэмцээн явуулахуйц 50 метрийн усан бассейн бүхий ордон болох гэнэ. Ёслолын арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Баатарзориг, Нийслэлийн Биеийн тамир спортын газрынхан болон албаны хүмүүс оролцлоо.
loading...




ashgvi dee ali deer ueees l ingemeer bsiin
loading...
хэхэ, нийслэлчүүд гэсэн чинь шууд эхэлээд Манчестер Сити санаанд ордог байна шд. Сайхан мэдээ байна. Мөнгөнөөс нь бага идэж уугаад сайхан ордон, цогцолбор хурдан бариарай. Энэ хэцүү элий балай нийгэмд спортоос өөр эрхэм сайхан зүйл байхгүй шахуу байна шүү.
loading...