Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Германы хөлбөмбөг » Петрич- Вольфсбург? Мисимович-Шальке-04?

GD Star Rating
loading...

Энэ долоо хоногийн арилжаа наймааны топ цуу яриа бол Хамбург багийн довтлогч Младен Петрич Вольфсбург багт ирэх тухай юм. Түүний шилжилт Бундеслигийн наймааг хөдөлгөөнд оруулах учиртай.  Хамбург багийн тоглох 4-2-3-1 системээр Паоло Гуреро  Петричийн  тоглох боломжтой хагасыг эзэмших болсон  ба Рууд Ван Нистелройтой довтлогчийн байрлалын өрсөлдөөнд хэр амжилт олох нь тодорхойгүй юм.  Петрич нь   2009 онд Вольфсбургтэй  солилцоо хийх талаар яригдаж байсан ч  Хамбургийн талаас шалтгаалж наймаа бүтэлгүйсэн гэжээ.  Хэрэв тэр  Вольфсбургт ирвэл  Эдин Жекогийн араас довтолгоонд хүч нэмэгдүүлэх бөгөөд багаасаа явах сонирхолтой  байгаа Звездан Мисимовичийн орыг залгана. Мисимович өөрийн хуучин дасгалжуулагч Феликс Магатын баг Шальке-04 рүү   явж түүний оронд  Шалькегаас Жефферсон Фарфан Вольфсбургт ирснээр Вольфууд жигүүрийн довтолгоо эрчимтэй болгох санаагаа хэрэгжүүлнэ гэсэн таамаг байна.

Вольфсбургийн шинэ улирлын  худалдаа наймааны зарлага европд эхний 5-д  орох болно гэж багийн менежер Диетер Хөнес хэлсэн. Тэгвэл Английн  хэвлэлд Ливерпулийн Раййн Бабелийг Вольфууд  худалдаж авах талаар мэдэгдсэн гэжээ. Бабель 2007 онд Аякс Амстердамаас  17,25 сая еврогоор Ливерпульд ирсэн . Өнгөрсөн улиралд 25 тоглолтонд оролцож үүнээс 3 тоглолтонд л  90 минут талбайд гарсан байна. Шинэ дасгалжуулагч  Ходжсон серби довтлогч Милан Йовоновичид илүү итгэл үзүүлэх хандлага байгаа бөгөөд Торрес талбайдаа эргэн ирвэл түүний хувьд гараанд гарах асуудал улам бүрхэг болно.  Бабель Вольфсбургт ирснээр  зүүн жигүүрийн довтолгооны байрлалд тоглох боломжтой.

GD Star Rating
loading...
Петрич- Вольфсбург? Мисимович-Шальке-04?, 6.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. mandakh says:

    babel livd zeverheer togtmol garaand garah gazar ochson n deerch yumuu

    GD Star Rating
    loading...
  2. repper babel says:

    bugd zuw shiljiltud bnaa.babel ywsan n dr

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: