loading...
Дэлхийн оюутны аварга шалгаруулах боксын IV тэмцээнд Украин улсын 28 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид, Казакстан улсын 20 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид, Турк улсын 17, Киргизийн 14, Тайван улсын 13, Өмнөд Африк 14 хүн, БНСУ-ын 11 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид ирэх тооны мэдүүлгээ ирүүлсэн.
Оролцох орнуудын зарим тамирчидын нэрс эцэслэн тодорч байна. ОХУ 19 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид ирэхээс Сергей Журкин, Роман Малейв нар шүүгчээр ирэх бол 46-49 кг-д Кирил Науменко, 52 кг-д Радик Шарафутдинов, 56-д Григорий Николайчук, 62-д Виктор Баталов, 64-д Николай Бузолин, 69 кг-д Анатолий Богомолов, 75-д Ефременко Андрей, 81-д Деннис Хаматов, 91-д Александр Караказяан, +91 кг-д Арсланбек Махмудов, Словакийн тамирчин Томас Вано 60кг-д, Сандро Дернфилд, Молдавийн тамирчин 54 кг-д Александр Рискан, 60 кг-д Валери Серб, 69 кг-д Васелий Белоус, 81 кг-д Владимир Челис, 91 кг-д Михайл Катионов, Эстони улсын тамирчин Райн Карисон 81 кг-д, Коста Рикагийн тамирчин Жулиа Вилабио, Гүржийн Мераб Туркадзе 54 кг-д, Леван Гвамичава 69 кг-д, Жаба Хосеташвили 75 кг-д, Бэка Лобианидзе 91 кг-д, Арабын нэгдсэн Эмират улсын тамирчин Хасан Алкаби 52 кг-д өрсөлдөхөөр мэдүүлээд байна.
Телевизүүд шууд дамжуулах эрх авах саналаа өгч эхэллээ.
Тэмцээний үйл ажиллагааг шууд нэвтрүүлэхээр телевизүүд саналаа ЗБХороонд ирүүлээд байна. Одоогоор оюутны дэлхийн аваргын тэмцээнийг МҮОНРТ шууд дамжуулах эрхээ авсан бөгөөд өөр 2 телевизээр шууд дамжуулах болно. Энэхүү тэмцээн олон улсын байгууллагаас тогтоогдсон журмын дагуу явагддаг ба эрх авсан телевизүүд ЗБХ-той албан ёсны гэрээ байгуулан хамтран ажиллах болно. Бусад телевизүүдийн тухайд тэмцээний явцаас мэдээ мэдээлэл, сурвалжлага авах асуудал нээлттэй байгаа юм.
Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа бүх телевизүүд болон бусад FM радио, өдөр тутмын сонингууд ЗБХороотой хамтран ажиллах бөгөөд эдгээр байгуулагаас тэмцээний олон улсын хэвлэлийн төвд ажиллан сурталчилгаа явуулах сэтгүүлчдийн нэрсээ тодруулан гаргаж байна.
Тэмцээний ивээн тэтгэгч нар
Тэмцээний мэдээллиийн ивээн тэтгэгчээр өдөр тутмын сонин болох “Өдрийн сонин” оролцохоор ЗБХ-той хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллахаар боллоо.
Тэмцээний үйл ажиллагааг албан ёсоор ивээн тэтгэх гадаад, дотоодын байгууллага аж нэгж, хамт олонтой ЗБХороо хамтран ажиллахад бэлэн байгаа ажээ. Зохион байгуулагчид тэмцээний ивээн тэтгэгч нарыг олон улс, үндэсний түвшинд хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр өргөн сурталчилах, тэмцээний бүх төрлийн хэвлэлтийн материал, телевизийн шууд нэвтрүүлгийн дундуур болон өмнөх үеийн рекламын роликт оруулах, байгууллага, компаний лого, нэрийг нь танилцуулга ном, гудамжинд өлгөх самбарууд, бөхийн өргөөний дэвжээний орчимд байрлуулах зэргээр өргөн хэмжээний сурталчилгааны ажил явуулах арга хэмжээ авах юм.
Тэмцээний вэб сайт
МОСХ-ны www.mssf.mn сайт дээр тэмцээний төрөл бүрийн мэдээллээ гаргаж байна. Энэхүү вэб сайтан дээр байгууллага, аж ахуйн нэгжийн баннерийг байрлуулах тул саналаа ЗБХороонд ирүүлж болно.
Сайн дурынхан сургалтанд хамрагдана.
Дэлхийн Оюутны аваргын тэмцээнийг зохион байгуулахад манай орны Их, Дээд сургуулийн сайн дурын 80 гаруй оюутнуудыг ажиллуулах бөгөөд БСШУЯам , Монголын Оюутны Холбоотой хамтран өнгөрсөн 5 сард сонгон шалгаруулжээ.
Оюутнуудаас орчуулагч хөтөч, Спортын шинэ Ордон, хэвлэл мэдээллийн төв, нисэх буудал, дотоод хамгаалалт, Баянгол зочид буудал, соёлын арга хэмжээ, тэмцээний бэлтгэл ажил болон бусад үйлчилгээнд ажиллах бөгөөд тэднийг дадлагжуулах сургалтанд хамруулах ажээ.
loading...




Amjilt husye buh zaluuchuuddaa tamirchid zohion baiguulagchid geed bugded ni
loading...