Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » Федерерийн шагналын цуглуулга арвижсаар

GD Star Rating
loading...

Рожер Федерер Австралийн нээлттэй тэмцээнээс хойш үргэлжилсэн азгүйтлээ зогсоож Цинцинатти мастерс тэмцээнд түрүүллээ.
Оны эхэнд Их Дуулгын түрүү хүртсэнээсээ хойш Федерер хэд хэдэн удаа азгүйтэж Ролан Гаррос болон Уимбледоныг шөвгийн наймаас орхисон. Мөн дасгалжуулагчаа сольж багагүй хэл аманд өртөөд байсан. Тэгвэл Цинцинатти мастерст Рожер гялалзсан тоглолтоо үзүүлж талбайн эзэн Мерди Фишийг гайхалтай ”come back” хийж хожлоо. 6–7(5), 7–6(1), 6–4

Фиш цагаан картаар тэмцээнд оролцсон ч Энди Мюррэй, Энди Роддик гэсэн ”том загас”-нуудыг замдаа мулталж финалд шалгарсан. Афиний олимпийн мөнгөн медальт Мерди түрүүлэхд тун ойрхон байлаа. Финалын тоглолтын эхний сетийг тэрээр тай-брикт     7-6-гаар өөрийн болгосон. Эхний сетэд Фед 4 брик-пойнт авсан ч энэ Мердиг ялахад нь хангалтгүй байлаа.
Харин хоёрдугаар сетэд Федерер итгэмээргүй эргэн ирэлтийг хийж ялагдахад ганцхан  оноо дутуу байхдаа өрсөлдөгчөө ”барьж” сетийн харьцааг тэнцүүлж чадсан байна.
Нэгэнт тоглолт нь орсон Федерерийг гурав дахь сетэд Фиш яаж ч хичээгээд барж чадсангүй. 6 : 4-өөр ялагдал хүлээсэн байна. ”Сүүлийн 2 долоо хоногт би сайн тоглосон. Харин өнөөдөр бол онцгой сайн байлаа. Би энэ спортыг олон жил тоглохдоо ойлгосон зүйл бол хичээж хөдөлмөрлөх юм бол аз ч бас чиний талд ирэх болно. Бас чиний талд боломжууд ч хангалттай орж ирнэ. Надад одоо дараагийн тэмцээний талаар бодох тэнхэл алга. Баяртай байгаа маань л миний бодож байгаа зүйл” хэмээн Фед ярьжээ. Рожер 17 дахь Мастерс цувралын түрүүгээ хүртэж Агассигаас илүү гарсан бол 63 дахь цомоо авснаар Бьорн Боргтой тэнцлээ.
Федерер өмнө нь 2007, 2009 онуудад энэ цомыг хүртэж байсан. Мөн Фед нэг амжилт тогтоосон нь 1996  оноос хойш энэ тэмцээнд аваргаа хамгаалсан анхны тамирчин боллоо. Тухайн үед алдарт Агасси энэ амжилтыг үзүүлж байлаа.

GD Star Rating
loading...
Федерерийн шагналын цуглуулга арвижсаар, 8.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. mandakh says:

    suuj bga nuhurdu

    GD Star Rating
    loading...
  2. patriot says:

    hutswaa chi mandahaa,chi ugaa meddiin

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: