loading...
Роберто Айяла. Энэ нэрэнд илүү тайлбар хэрэггүй бизээ.
Гурван ч ДАШТ-д оролцож, 15 жилийг Европын лигүүдэд өнгөрүүлсэн энэ гайхалтай хамгаалагч 2004 оны Афиний олимпод багаа ахлан түрүүлүүлж байсан юм. Харин одоо энэ алдарт эр карьерийн сүүлийн жилүүдээ эх орондоо өнгөрүүлж байна.
2010 оны өвөл Реал Сарагосагаас явсныхаа дараа тэрээр нутгийнхаа Расинг Клуб багтай гэрээ байгуулсан. Айялагийн карьераа эхлүүлж амжилтын эхлэлээ тавьсан Буэнос-А́йрес хотод энэ баг харьяалагддаг. Тэгэхээр Роберто их аян замаа эхлүүлсэн тэр газраа дахин эргэн иржээ. Ингээд “El Raton“ буюу “Хулгана” хочоороо алдартай Роберто Айялагийн ФИФА.комд өгсөн ярилцлагыг та бүхэнд орчуулан хүргэе. Энд тэр өөрийн хувийн амьдрал , үзэл бодол болон Өмнөд Африкийн ДАШТ-ий тухай сэтгэгдлээ хуваалцсан байгаа. Мөн залуу тоглогчдод өгөх сургамж зөвлөгөө нь ч багтсан.
FIFA.com : Роберто, та Европт 15 жилийг өнгөрүүлсний эцэст Аргентинд эргэн ирээд байна. Их зүйл өөрчлөгдөж үү ?
Улс орон маань бүхлээрээ маш их өөрчлөгджээ, хөлбөмбөг ч ялгаагүй. Харин сайжирсан уу, эсвэл тааруухан болсон уу гэдгийг хэлэхэд хэцүү байна. Ямар ч байсан юм бүхэн хувьсан өөрчлөгдөж чи тэрнийг даган хамт хувьсах ёстой. Миний хөлбөмбөгтэй холбоотой байсан маань хүртэл. Бид ер нь яриагаа эхнээсээ буруу сэдвээр эхэлчихлээ тийм үү. Би ч ойрд ннэг их бэлтгэл хийхгүй байгаа. Илүү их бэлтгэл хийх хэрэгтэй байгаа л даа. Гэхдээ би энэ бүхнийг давж гарах болно. Хамгийн чухал зүйл бол Расин өнгөрсөн улиралд доошоо унах аюулаас аврагдсанд байгаа шүү дээ.
Тоглолтын хэв маяг хэр өөрчлөгдөж вэ ?
Өөрчлөгдсөн байна шүү. Илүү хурдтай өрнөх болж. Хоёроос гурван баг л бөмбөгийг ардаа барихийг илүүд үзэж байгаа бол бусад нь урагшаа илүүтэй довтолж, бөмбөгийг илүүтэй эзэмших замаар довтолгоогоо өрнүүлэх болж.
Нэгэнт өөрчлөлтийн тухай ярьж байгаа хойно нэг юм асууя. Сүүлийн үеийн залуу тоглогчид өмнөх үеийн тоглогчдоос маш их ялгаатай байна гэдэгтэй санал нийлдэг үү ?
Мэдээж адилгүй л дээ. Одооны залуус ахмад тоглогчдынхоо ярианд их оролцдог болчихож. Өмнө нь бол ийм зүйлийн талаар бодолтгүй байлаа шүү дээ. Үндсэн багт ороод анх бэлтгэл хийж эхлэх үедээ өөрөө өөрийгөө аргалаад явдаг байлаа. Харин одоо үед тийм биш болж. Гэхдээ хүндлэл гэдэг зүйл хэвээрээ байгаа. Расингийн залуус их хөдөлмөрч бас ахмадуудаа хүндэлдэг. Харин хамтдаа тоглоод нэг нэгнээ мэдээд ирэхээрээ бас овилгогүй аашлах гээд байдаг тал бий.
Намайг энд ирснээс хойш лав хэд хэдэн тийм тохиолдол болсон. Нарийн яриад яахав. Ерөнхийдөө бол багийн залуус бүгд намай хүндэлдэг л дээ.
Та залуу тоглогчдыг карьерээ эхлүүлсэн багтаа үнэнч байх ёстой гэж боддог уу ?
Энэ ч бас хэцүү л дээ. Ер нь залуу тоглогчид эндээ хийх ёстойгоо хийгээгүй байж шууд Европ руу явахыг хүсдэг. Залуус эндээ олон тоглолтонд оролцох өөрт нь болон багт хэрэгтэй байдаг. Сайн тоглогч болж төлөвших эхний үе шатаа алгасахгүй байх нь чухал шүү.
Залуу тоглогчдод цаашдаа учирч болж саад бэрхшээлийн талаар хэлэх зөвлөгөө д танд байгаа л байх. Жишээлбэл та өөрөө 16 настайдаа аав болсон хүн. Ийм залуудаа үүрэг хариуцлага хүлээх нь ямархуу байсан бэ ?
Энэ үнэхээр хүнд байсан. Ялангуяа би тэр үед өөр газар байсан болохоор. Энэ үйл явдлаас би маш их зүйлийг сурч бүх юманд хариуцлагатай хандах болсон юм. Одоо миний охин 20-той. Ээжтэйгээ цуг Паранамд амьдардаг. Түүний өсөж байхад би үргэлж хамт байж чадаагүй л дээ. Гэхдээ цаг хугацааны явцад их зүйл өөрчлөгдсөн.
Та 20 настай охинтой. Бас түүний 3 охин дүү байна. Ингэхэд та өөрийгөө сайн эцэг гэж дүгнэж чадах уу ?
Үгүй ээ үгүй. Үнэнийг хэлэхэд би энэ талаар бодох дургүй. Тэднийг минь хүмүүс хүндэлж харьцах үед л би жаргалтай байх болно.
Та одоо 37-той. Ер нь 20 жил өндөр түвшинд тоглох, 5 хүүхдийн эцэг байх хоёрын аль нь хэцүү вэ ?
Эцэг байх. (инээв) Хөлбөмбөгт бол өөрөө өөрийгөө хариуцаад, дэг журамтай байхад л болно. Харин эцэг хүнд өдөр болгон өөр өөр байдаг. Үр хүүхдээ зөв хүмүүжилтэй, сайн хүн болгохын тулд өдөр болгон л санаа зовж явна шүү дээ. Энэ бол хамгийн хэцүү зүйл. Би энэ бүхэнд суралцсаар л байна. Хүүхдүүд минь өсөж том болсон ч гэсэн би суралцсаар л байгаа.
Таны хүү Франчиско одоо 13 настай. Аяалын түүхийг тэр цааш залгамжилж чадах болов уу ?
Хүү маань хөлбөмбөгт галзуу юм шиг л дуртай. Үнэхээр шүү. Тэр хөлбөмбөгийн багт бэлтгэл хиймээр байна гэж үргэлж л гуйдаг. Гэхдээ миний хувьд хичээлдээ сайн сурах нь илүү чухал. Хөлбөмбөг бол шагналтай л адилхан. Гэхдээ тэр муугүй тоглодог шүү. Бид түүнийг 12 сараас нэг клубт оруулах гэж байгаа. Франчиско хагас дээр тоглох дуртай. Үнэндээ би түүнд нэг их зааж шалиагүй л дээ. Өөрөө л бүхнийг сурж байгаа. Бас өвөө бага зэрэг тусалдаг. Ер нь тэгээд ийм зүйл болох нь тодорхой байсан л даа. Тэр хөлбөмбөгөөр хүрээлэгдсэн орчинд амьдарч байгаа хойно.
Та Итали, Испаний лигт аль алинд нь тоглож байсан. Ямар ялгаа мэдрэгдсэн бэ ?
Италид тоглосноор миний хамгаалах чадвар сайжирсан гэж би үргэлж л хэлдэг. Энэ яг л хамгаалагчын мастерийн болзол хангаж байгаа юм шиг байсан .Тоглож байсан бүх багууд маань миний карьерт маш их зүйлийг өгсөн болохоор та тэдэнд баярлаж явдаг. Испаний хөлбөмбөг яахав илүү хурдтай байх. Тийм стилийн хөлбөмбөгт дуртай хүмүүс үзэхэд илүү сонирхолтой байх. Гэхдээ би тэр лиг нь энэнээсээ илүү гэж хэлж чадахгүй. Аль алинаас нь л би их зүйлийг сурсан.
Өмнөд Африкийн ДАШТ-ий талаар ярилья. 12 жил шигшээ багтаа тоглосны эцэст үзэгчдийн суудлаас тоглолт үзэх ямархуу санагдаж байв ?
Үнэхээр хэцүү байсан. Үргэлж л тоглогч байсан шигээ сэтгэж тоглолт эхлэхийн өмнө дундуур, дараа нь юу хийх талаар бодож байлаа. Талбайд тоглохын оронд зурагтаар үзэж, дараагийн тоглолтын талаар бодох нь хүнд байсан. Хэрвээ тоглогч байсан бол бүх зүйлээс тусгаарлагдаж гадуур юу болж байгааг мэдэх ямар ч боломж байхгүй. Харин үзэгч болсноор надад энэ бүхний мэдэх боломж олдсон.
Тэгэхээр та тоглогчид эх оронд нь тэднийг яаж дэмжиж байгааг мэддэггүй гэх гээд байна уу ?
Тийм ээ мэдээж. Би одоо үзэгч фений зүгээс бүхнийг харж байгаа. Шигшээ багийн эргэн тойронд болж байгаа бүхнийг фенүүд сонсож, үзэж байдгийг мэдэж авсан. Камераар харсан бүхний баталгаажуулахыг бас хүсдэг юм билээ. Би шигшээ багт байхдаа ихэнхи өдрийг сэтгүүлчдэд баригдахгүйн тулд байрандаа өнгөрөөдөг байсан.
Гэхдээ тоглогчид ДАШТ-ий үеэр өөрийнх нь хэлсэн нэг ч гэсэн хайхрамжгүй үг эх оронд нь ямар том сенсаац, хор хохирал үүсгэж болохыг ухамсарлах хэрэгтэй л дээ. Дэлхийн аваргын үеэр Аргентин орон тэр аяараа амралтын байдалтай болж хүн бүр багийнхаа тоглолтыг үзэхийг хүсдэг.
Энэ сэдвийн тухайд нэг юм асууя. Та Франц 98-ын үеэр Аргентиний багийнхны хэвлэлийнхэнтэй үүсгээд байсан асуудлын үеэр арай өөр бодолтой байсан биз ?
Тийм ээ . Тэр би үед би туршлага нимгэн ч байсан. Ийм зүйл болсон нь бас муухай хэрэг л дээ. Гэхдээ би нэгэнт шийдвэрээ гаргачихсан болохоор тэрийгээ хамгаалахаас өөр арга байгаагүй.
Аргентиний баг Өмнөд Африкийн ДАШТ-д хэр сайн тоглосон гэж бодож байна ?
Бид бүгдээрээ л хамгийн сүүлчийн (Шөвгийн наймд Германы эсрэг) тоглолтын талаар бодсоор байна. Тэр тоглолтын тухайд Аргентинчууд маш сайн, ухаалаг тоглосон. Өмнөх тоглолтууд ч гэсэн тийм амар байгаагүй. Бүгдээрээ л сайн баг байсан шүү дээ. Германы эсрэг ч манайхан тоглодгоороо л тоглож өрсөлдөгчөө өөрсдийнхөө хэмнэлд оруулах гэж үзсэн. Гэвч Германы хөлбөмбөг тэр өдөр онцгой сайн байсан л даа. Тэгээд л бид ялж чадаагүй.
Шинэ дасгалжуулагчын тухай яриа үргэлжилж л байна. Таны бодлоор хэн болвол зүгээр бол ?
Энд нэрлэгдэж байгаа бүх л мэргэжилтнүүд ажлаа хийж чадна. Одоо Расингд байгаа Мигель Россо олон жил багуудыг сайн дасгалжуулж байгаа. Бас хүмүүс Карлос Бианкиг дурьдах хэрэгтэй. Бидний хүсэж байгаа хамгийн гол зүйл бол нягт нямбай, хүчирхэг багийг бүрдүүлж чадах хүн л хэрэгтэй байна.
Аргентинчууд Испаниас суралцах ёстой гэж бодож байна уу ?
Испани өөрсдийнхөө арга барилаар л тоглодог. Энэ арга барил нь яг л Барселонагийн тоглолт шүү дээ. Шигшээд Барсагийн маш олон тоглогчид байгаа болохоор энэ стилээрээ тоглох нь ч аргаүгүй. Харин манайд бол ингэхэд хэцүү. Бидэнд дэлхийн хэмжээний тоглогчид байгаа ч гэсэн дэлхийн өнцөг булан болгонд тоглож байна. Тэднийг нэгтгэж нэг хамт олон сиг хамтран тоглуулах менежмент дутагдаад байна. Бид одоо өөрсдөдөө итгэлтэй багийг бүрдүүлж ямарч багийг ялах урам зоригтой болгох л хэрэгтэй байна.
Та 2007 оны Копа Америка тэмцээнд Месситэй цуг оролцож байсан. Тэр ер нь ямархуу хүн бэ ?
Тэр яг л та нарын харж байсан шиг л хүн (инээв) Тухайн үед манай хүн нас бага байсан ч гэсэн аймшигтай өндөр ур чадвартай байлаа. Месси ер нь дуу цөөтэй, даруухан эелдэг хүн шүү. Цаг хугацаа өнгөрөх тусам би түүнийг өөртөө итгэлтэй болно гэж бодож байгаа. Тэр угаасаа л тийм хүн болохоор бас хэцүү л юм л даа. Хүн бүр түүнийг өөр байлгахыг хүсдэг ч гэсэн Месси гэдэг хүн тийм л байдгаараа байх учраас үүнийг нь хүндлэх хэрэгтэй болов уу.
Карьерийнхаа үлдсэн жилүүдээс юу хүлээж байна даа ?
Би гэрээгээ дуусахыг хармаар байна. Тэр үед биеийн хүчний хувьд тоглох боломжтой байх нь уу гэдгийгээ хармаар байна. Яг л одоо бол би зүгээр л бэлтгэлээ хийгээд тоглох боломжоо хүлээж байна. Хэрвээ энэ шатыг давж чадвал бүгдээрээ дараа нь юу болохыг харах байхдаа.
Та нэг удаа дасгалжуулагч болохгүй гэж байсан.Тэр бодол чинь хэвээрээ юу ?
Тийм ээ мэдээж. Үнэхээр хэцүү ажил бас тэгээд надад тохирохгүй байх. Би хөлбөмбөгт хайртай, бас тоглох дуртай. Тоглолтыг тактикийн талаас нь харах дуртай. Гэхдээ л би дасгалжуулагч хийж чадахгүй гэж боддог. Ирээдүйнхээ талаар бодох цаг надад хангалттай байна. Миний хүсэж байгаа зүйл хөлбөмбөгтэй холбоотой л ажиллах. Яагаад дасгалжуулагчаас өөр чиглэлээр ажиллаж болохгүй гэж.
loading...




vneheer yum vzej nvd tailsan hvn bn da.Dasgaljuulagch bolwol zarim neg nuhudvvdees bol ilvv bj chadah l nuhur bn da ug ni.
loading...
Aiala n01
loading...
Uneheer sain toglogch shuu. Caashdiin amidrald amjilt
loading...
ene uneheer gaihaltai hamgaalagch shuu.. Valencia-iin hamgaalaltiin noyon nuruu baij
loading...
Ayala,Aimar 2 bairlal deeree jinhene pro.
loading...