Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Европын хөлбөмбөг » Вердер, Брага Аваргуудын лигт

GD Star Rating
loading...

Сампдориа Аваргуудын лигт оролцох боломжоо тун харамсалтайгаар алдлаа. Эхний тоглолтонд Италичууд Вердерийн талбайд 3 : 1-ээр бутниргүүлж бараг л боломжгүй боллоо гэгдэж байсан. Гэвч тэд талбайдаа жинхэнэ гайхамшгийг үзүүлж 90 дэх минутад хүртэл 3 : 0-ээр тэргүүлж байлаа. Хэрвээ энэ үр дүнгээр тоглолт дууссан бол Самп аваргуудын лигт шалгарах байсан.

Гэтэл санаанд оромгүй зүйл болж шүүгчийн сунгасан нэмэлт цагийн сүүлийн минутад Вердерийн Маркус Росенберг гоолдож цувралын харьцааг тэнцүүлэх нь тэр. Гартаа байсан хожлыг ийнхүү алдсан Сампдориачууд хүнд цохилтонд орж нэмэлт цагт юу ч хийж чадсангүй. Ингээд нэмэлт үеийн 100 дахь минутад Клаудио Пизарро гоолдож багтаа ялалт авчирснаар Вердер аваргуудын лигт шалгарлаа. Гэхдээ Самп хоосонгүй. Ямар ч байсан Европын лигийн хэсгийн шатнаас оролцох эрх  өвөртөлсөн.

Энэ шатны хамгийн том сенсаацыг Португалын Брага тарилаа. Тэд Севильяг Роман Санчез цэнгэлдэхэд нь 3 : 4-өөр яллаа. Өмнөх тоглолтонд Португалчууд 1 : 0-ээр ялаад байсан. Өдгөө 27 настай Бразил довтлогч Лима энэ үдшийн гол баатар болсон бөгөөд  58′, 85′, 90′ дэх минутад 3 гоол оруулж хет-трик хийжээ.
Севилья аваргуудын лиг бус Европын лигт өрсөлдөхөөр боллоо. Харин Брага түүхэндээ анх удаа аваргуудын лигт хөл тавихаар боллоо.

Сербийн Партизан клуб Бельгийн Андерлехтийг торгуулийн цохилтоор 2 – 3-оор ялсан.
Мөн Швеицарийн Базель клуб Молдавын Шериффыг 3 : 0-ээр бутниргэжээ.
Өнөө шөнө Аваргуудын лигийн урьдчилсан шатны сүүлийн тоглолтууд явагдана.
Английн Тоттенхэм, Швеицарийн Яанг Бойзтой үхэх сэхэхээ үзэх ширүүн тулаан болно.

БРАГА (Португали) – СЕВИЛЬЯ (Испани) – 1:0, 4:3

ВЕРДЕР (Герман) – САМПДОРИЯ (Итали) – 3:1, 2:3

ЗАЛЬЦБУРГ (Австри) – ХАПОЭЛЬ (Тель-Авив, Израиль) – 2:3, 1:1

БАЗЕЛЬ (Швейцарь) – ШЕРИФ (Молдов) – 1:0, 3:0


ПАРТИЗАН (Серби) – АНДЕРЛЕХТ (Бельгия- 2:2, 2:2 (пен. 3:2)

Өнөө шөнө явагдах тоглолтууд :
ЗЕНИТ (С.Петербург, ОХУ) – ОСЕР (Франц) – 1:0
ДИНАМО (Киев, Украин) – АЯКС (Голланд) – 1:1
ЯНГ БОЙЗ (Швейцарь) – ТОТТЕНХЭМ (Англи) – 3:2
РУСЕНБОРГ (Норвеги – КОПЕНГАГЕН (Дани) – 2:1
СПАРТА (Прага, Чех) – ЖИЛИНА (Словак) – 0:2

GD Star Rating
loading...
Вердер, Брага Аваргуудын лигт, 9.8 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. mok says:

    zenit garaad ireesei. zalbirch baiya

    GD Star Rating
    loading...
  2. ed says:

    Tottenham xojigdchixvol yanaa haha

    GD Star Rating
    loading...
  3. zenit says:

    zenit shalgaraad hesgiin onooltooroo arsenaltai taarval Arshavin ungan bagiinhaa esreg anh udaa taarah um bna shdee

    GD Star Rating
    loading...
  4. Gold says:

    praha , praha , praha . . .
    good luck!

    GD Star Rating
    loading...
  5. zak says:

    Zenit…garnaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: