Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » Залуучуудын ялалт

GD Star Rating
loading...

Энэ сарын 12-22ны өдрүүдэд Голландын Амстердам хотноо хоёр тойргоор явагдсан “Туршлага – Залуу одод” хэмээх уламжлалт тэмцээний явцыг манай сайт тогтмол мэдээлсэн билээ. Швенинген системээр (өрсөлдөгч багийн бүх тамирчидтай тулалдах) зохиогддог энэ тэмцээнд эхнээсээ л давамгайлж явсан залуусын баг 26:24 харьцаагаар яллаа. Хувийн дүнгээр Б.Гельфанд туршлага заан огт хожигдолгүй 7 оноогоор тэргүүлж, “Залуу одод” багийн Х.Накамура,А.Гири нар 6 оноогоор дараах байруудад шалгарав. Францын Ницца хотноо зохиогддог алдарт “Амбер-2011” тэмцээнд оролцох эрхийн төлөө ижил оноотой хоёр залуу 2 өргийн блиц тоглолтоор тай-брейкт өрсөлдөхөд Фишерийн (Chess-960) шатрын түргэн тоглолтын 2009 оны Дэлхийн аварга Х.Накамура ялжээ.

Сонгодог шатрын Дэлхийн цомын эзэн, Мэргэжлийн Шатарчдын Холбооны түргэн тоглолтын Дэлхийн цомын аварга Б.Гельфанд хоёр бэрсний нарийн ээлжийн хайчин шалаагаар хожилд хүрсэн, сургамжтай төгсгөл бүхий өргийг үзнэ үү.

Д.Хауэлл – Б.Гельфанд


GD Star Rating
loading...
Залуучуудын ялалт, 9.3 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Turnaldo says:

    http://manchesterunitedfan.miniih.com/ welcome MANUTD fanats naashaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: