loading...
Ливерпульчууд Трабзонспорын талбайд гол тоглогчидгүйгээр зочлох гэж байна. Пүрэв гаригт тэд Туркийн багийн талбайд Европын лигийн урьдчилсан шатны хариу тоглолтоо хийх юм. Өмнөх тоглолт Анфиелдэд болж Бабелийн нэг гоолоор Улаанууд ялсан.
Гэхдээ нэг гоолын зөрүү гэдэг тун эгзэгтэй учраас Копууд санаа амарч болохгүй. Ливерпулийн ахлагч Стивен Жеррард нурууны бэртлээс болж харин Фернандо Торрес мөн бэртлийн улмаас дээрхи тоглолтонд оролцохгүй.
Харин Барса руу явахад ойрхон байгаа Машерано тодорхой шалтгаанаар Туркыг зорихгүй юм байна.
Иймээс гарааны бүрэлдэхүүнд Нгог багтах магадлал өндөр байгаа юм.
Рой Хожсон Жеррардын бэртэл тийм ч хүнд биш бөгөөд ням гаригийн тоглолтонд оролцоно гэжээ.
Харин Торресыг эрсдэлтэй байдалд оруулахгүйн тулд амраахаар шийдсэн аж.
Эдгээр тоглогчдоос гадна Даниель Аггер, Макси Родригез нар ч бас Трабзонспорын эсрэг тоглохгүй. Тэд бага зэргийн зовиуртай байгаа учраас багийн эмч нар тоглохыг хориглосон гэх.
Рой Хожсон өрсөлдөгчийнхөө талаар ”Тэд бол Туркийн шилдэг 3 багийн нэг. Ер нь Турийн хөлбөмбөг сүүлийн жилүүдэд маш сайн болж байгаа. Дээр нь энэ багийн фенүүд маш аюултай. Уг нь бид Анфиелдэд бүхнийг дуусгах байсан юм. Одоо гүйцээгээгүй ажлаа дуусгах хэрэгтэй байна” гэжээ.
Дашрамд дуулгахад Машерано Манчестер ситигийн эсрэг тоглох боломжтой байсан гэнэ. Харин Рой Хожсон түүнийг багийн дотоод уур амьсгалд нөлөө үзүүлнэ гээд гаргаагүй юм байх.
loading...




za hojih bailgu de ene hed bhgu ch gsen aa yadaj tentsehed l hangalttai shde .. gehdee talbai deeree 0:1r l hojson bolhoor bas ewgu l yum uragshaa ulaanuudaa………….
loading...
neeh ih ach holbogdol uguh heregguil bh! Europa Leauge-d toglosnoos PL-dee togloj huchee gamnaj hamag anhaarlaa PL-d tuvulruulsen n deer bh gj bodoj bn. Roy Hodgson ch bas ingej bodoj bj magadgui l yum!!! You Will Never Wlak Alone
loading...
ene liverpool buur suurlee haairan bag maairan boloh gj dee. sdaa ter 2 yank ni uneheer teneg haramch 2 sdaa yum aa haairan bag. cheslea min l zugeer bgaaan yaamaa daa
loading...