loading...
23 : 30 * Тун удахгүй Монако хотын Grimaldi Forum ордонд УЕФА-гийн хамгийн нэр хүндтэй тэмцээн Аваргуудын лигийн хэсгийн шатны сугалаа явагдах гэж байна. Энэ нэр хүндтэй ажиллагаанд оролцохоор олон алдартай зочид дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирээд байна. Хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байгаа энэхүү үйл ажиллагааны мэдээллийг шуурхай хүргэхийн тулд sportnews.mn та бүхэнд live text хэлбэрээр сугалааны үйл ажиллагааг хүргэх гэж байна. Та бүхэн сайтыг update хийж шинэ мэдээллүүдийг шуурхай хүлээн аваарай.
Хэсгийн шатны сугалааны дүрэм ёсоор нэг улсын багууд хамт хуваарлигдах боломжгүй байдаг. Өөрөө хэлбэл Барса, Реал нэг хэсэгт хамт багтахгүй гэсэн үг. Эхлээд 1-р потоос хэсгээ тэргүүлэх багийг сугалж, дараа нь 2-р потоос дараагийн багийн нэрийг сонгох замаар сугалааны үйл ажиллагаа явагдана.
1-р пот
Интер (Итали)
Барселона (Испани)
МанЮ (Англи)
Челси (Англи)
Арсенал (Англи)
Байерн (Герман)
Милан (Итали)
Лион (Франц)
2-р пот
Вердер (Герман)
Реал (Испани)
Рома (Итали)
Шахтёр (Украйн)
Бенфика (Португал)
Валенси (Испани)
Марсель (Франц)
Панатинайкос (Грек)
3-р пот
Тоттенхэм (Англи)
Рейнжерс (Шотланд)
Аякс (Голланд)
Шальке (Герман)
Базель (Швэйцарь)
Брага (Португал)
Копенгаген (Дани)
Спартак (ОХУ)
4-р пот
Хапоель (Израйль)
Твенте (Голланд)
Рубин (ОХУ)
Осер (Франц)
Клуж (Румын)
Партизан (Серби)
Жилина (Словак)
Бурсаспор (Турк)
***
***
23 : 34 – Арсенал, Челси, Тоттенхэм гэсэн Лондоны гурван баг энэ жилийн Аваргуудын лигт оролцож байгаа. Нэг хотын гурван энэ тэмцээнд оролцож байсан тохиолдол 2003 онд бүртгэгдэж байлаа. Тэр жил Грекийн Афин хотын Панатинайкос, Олимпиакос, АЕК багууд Аваргуудын лигт шалгарч сенсаац дэгдээж байсан. Харамсалтай нь тэдний нэг нь ч хэсгээсээ шалгарч чадаагүй. Харин энэ удаа Лондоны багууд тэдний эсрэг амжилтыг үзүүлнэ гэж найдаж байна.
***
23 : 36 – Тоттенхэм, Жилина, Брага, Бурсаспор, Твенте гэсэн багууд анх удаа Аваргуудын лигийн хэсгийн шатанд үлдэж байгаа ”шинэ цэргүүд”. Харин МанЮ 16 дахь удаагаа энэ шатнаас өрсөлдөж байгаагаараа рекорд тогтоож байна. 1992 оноос хойш гэсэн үг шүү дээ. Уг нь энэ тоо 19 байж болох байсан ч тэд 3 удаа урьдчилсан шатыг даваагүй.
***
23 : 38 – Түрүү жилийн Аваргуудын лигт оролцож байсан 32 багаас 12 нь л энэ жил эргэн иржээ. Тэгэхээр энэ тэмцээнд оролцох өрсөлдөөн ямар ширүүн байгааг та бүхэн ойлгож байгаа байх.
***
23 : 49 – Хэсгийн шатанд бид ямар сонирхолтой тулаануудыг харж болох вэ. 3 жилийн өмнө Олд Траффордод 7 :1-ээр бутниргүүлснээс хойс Ромагийн фенүүд МанЮ-д ёозгүй хандах болсон нь нууц биш. 2008 оны улиралд тэд дахин нэг хэсэгт багтсан. Харин энэ жил эдгээр багууд дахин нэг хэсэгт багтаж магадгүй байн.
Мөн Байерн – Реал гэсэн сугалаа ч түүхийг дахин давтах болно.
Барселона – Бенфика багууд өмнө нь Европын тавцанд 3 удаа оноолт таарч байсан. Хуучин дайснууд дахин эргэн уулзахыг үгүйсгэх аргагүй. Сүүлчийнх нь 2006 онд.
Европын клубуудын тэргүүн тэмцээнд эргэн ирсэн Аяксын эртний дайснууд олон бий. Ялангуяа 2 удаа таарч байсан Интер.
Энэ удаа нэг хэсэгт багтвал тэд 3 дахь удаагаа нүүр тулна.
Марсель – Милан, Барса – Рубин гэсэн оноолтууд ч нэг биш удаа гарч байсан.
***
23 : 53 - Арилжаа наймаа : Сугалааны үйл ажиллагааг хүлээх зуураа солилцоо наймааны шинэ сонинуудаас сонсвол ямар вэ. Наймааны цонхоор идэвхтэй ажиллаж байгаа Ювентус клуб Вильяыреалын зүүн жигүүрийн хамгаалагч Капдевильяг авахаар сонирхож байна. Энэ наймааны нэг хэсэг болж зөрөөд Фабио Гроссо Испани явах юм.
***
23 : 56 – Уг нь УЕФА энэ жилээс эхлэн хэсгийн шатны тоглолтуудыг амралтын өдрүүдэд тоглохоор зохион байгуулах саналтай байсан. Гэвч энэ санал нэг улирал хүлээгдэхээр болжээ. Тиймээс бид ажлын өдрүүдэд буюу мягмар, пүрэв гаригтаа тоглолтуудаа үзэж ажил, сургуульдаа нойрмог явах нь.
23 : 59 – Сугалааны үйл ажиллагаа эхлэхэд 5 хүрэхгүй минут үлдлээ.
Мэдээж арга хэмжээний эхэнд дуу хуур, танилцуулга гээд бага зэрэг удах байх. Тиймээс та бүхэн бидэнтэй хамт байгаарай.
Ингэхэд үхлийн хэсгийг та хэрхэн тааварлаж байна. Миний бодлоор
Барса – Вердер – Тоттенхэм – Осер гэж таарвал жинхэнэ үхлийн хэсэг болох болов уу.
***
00 : 01 – За ингээд эхэллээ . Том чихтэй цом гайхалтай харагдаж байна.
***
00 : 04 – 32 багийн танилцуулгууд явж эхэллээ. Энэ жилийн урьдчилсан шат үнэхээр сонирхолтой болсон гэдэгтэй та бүхэн санал нийлэх байх. Маш ширүүн өрсөлдөөн дундаас шалгарсан 10 баг дээр нэмээд 22 шилдгүүд. Гайхалтай биш гэж үү.
Урьдчилсан шатанд орсон гоолуудыг дахин нэг удаа үзэхийг та бүхэнд зөвлөж байна.
***
00 : 06 – Өнөөдрийн үйл ажиллaгааны үеэр мөн Клубын шилдэг тоглогчдыг шалгаруулна гэдгийг мартаж болохгүй. Шилдэг довтлогч, хагас хамгаалагч, хамгаалагч, хаалгач тодруулах болно.
***
00 : 08 – Андони Зубизарретта. Испаний шигшээ багийн бүх цаг үеийн хамгийн олон тоглолтонд оролцсон хаалгач энэ эрхэм сугалааг гардан хийх нь. Тэрээр 1985–1998 оны хооронд Испаний шигшээд тоглож байсан.
***
00 : 09 – Ингээд эхлээд 2009 -2010 шилдэг хаалгачаар Интерийн Жулио Цесар тодорлоо, баяр хүргэе.
Түүний гайхалтай хаалтууд Интерийн өнгөрсөн улирлын амжилтын 50 хувь байсан. Учир хаалгач гэдэг бол багийн амжилтыг 50 хувийг дангаараа авч явдаг шүү дээ.
***
00 : 16 – Домогт Гари Линекер тайзан дээр гарч ирлээ. Энэ жилийн финал Английн алдарт Уэмблэй цэнгэлдэхэд явагдах болохоор түүнийг урьсан нь санаандгүй хэрэг бус.
***
00 : 17
Манчестер Юнайтед эxний баг. Тэд C хэсэгт орлоо.
***
00 : 19 – 2 дахь баг Барса, Каталоны нэр төр. Тэд D хэсгийг толгойлно
***
00 : 20 – АС Милан. Италийн алдарт Улаан-харууд энэ жил G хэсгийг толгойлно.
***
00 : 21 – Дараагийн баг бол Байерн Мюнхен. Түрүү жилийн аман хүзүү. E хэсгийг тэд толгойлохоор болов.
***
00 : 22 – Олимпик Лион. B хэсгийн тэргүүн баг. Тогтоогоорой.
***
00 : 23 – Ингээд А хэсгийн толгойлогчоор аваргаа хамгаалж байгаа Интер Милан баг боллоо.
***
00 : 24- За Цесар дараачийнхийг сугаллаа. Тэд мэдээж үлдсэн H хэсгийг тэргүүлнэ.
***
Ингээд Лондоны Челси клуб сүүлд үлдсэн F хэсгийг тэргүүлэх болно.
***
00 : 26 – За одоо түр завсарлаад 2009-2010 оны улирлын шилдэг хамгаалагчыг тодруулна. Нэр дэвшигчид бол Интерийн Лусио түүний багийн анд Майкон болон Барсагийн Пике нар.
***
00 : 27 – Ингээд ялагчаар самба бүжигчин Майкон тодорлоо. Түүнд баяр хүргэе.
***
За ингээд одоо хэсгийн 2 дахь багийг тодруулах болно. Шилдэг хамгаалач Майкон тэднийг сугална. Майконы гар азтай байх болтугай.
***
00 : 29 – Майконы эхний сугалсан баг бол Валенси. Испаний сарьсан багваахайнууд.
Тэд ямар хэсэгт орсон бэ гэвэл…С хэсэгт орлоо. МанЮ – Валенси.
***
00 : 30 – За ингээд Эзэн хааны Реал мадрид. Тэдний орсон хэсэг үхлийнх байх болно. G хэсэг- АС Милан. Ямар сайхан сугалаа вэ. Эртний өрсөлдөгчид.
***
00 : 31 – Дараагийн баг бол Италийн АС Рома клуб.
Майкон тэднийг E хэсэг Байерн Мюнхентэй хамт нэг хэсэг оруулж байна.
***
00 : 32 – Португалын Бенфика B хэсэгт Францын Лионтой цуг багтлаа.
***
00 : 33 – Украйны Шахтёр Донецк баг Арсеналтай таарлаа. H хэсэг.
***
00 : 34 – Грекийн Панатинайкос D хэсэгт багтлаа. Каталоны Барсад сайхан сугалаа боллоо.
***
00 : 35 – Францын Марсель клубыг одоо сугална. F хэсэгт Челситэй цуг тэд багтаж байна.
***
00 : 35 – Багуудын хамгийн их жийрхэж байгаа Вердер клуб A хэсэгт Интертэй цуг багтлаа. За ингээд сайхан сугалаа татсан Майконд баярлалаа.
***
00 : 38 – Жианфранко Зола Уэсли Шнайдерийг 2009 -2010 оны улирлын шилдэг хагас хамгаалагч болсныг зарлалаа. Шнайдер энэ шагналыг хүртэх бүрэн эрхтэй.
***
00 : 41 – Уэсли Шнайдер эхлээд Шотландын Рейнжерсийг сугаллаа.
Тэд С хэсэгт МанЮ, Валенситэй цуг багтаж байна. Английн төлөөх тулаан.
***
00 : 55 – Техникийн саатал гарсан тул та бүхэнэс хүлцэл өчье. Өнгөрсөн улирлын шилдэг довтлогч Диего Милито одоо сүүлчийн багуудыг сугалж байна.
***
А хэсэг
Интер (Итали)
Бремен (Герман)
Тоттенхэм (Англи)
Твенте (Голланд)
B хэсэг
Лион (Франц)
Бенфика (Португал)
Шальке (Герман)
Хапоель Тель Авив (Израйль)
С хэсэг
МанЮ (Англи)
Валенси (Испани)
Реинжерс (Шотланд)
Бурсаспор (Турк)
D хэсэг
Барселона (Испани)
Панатинайкос (Грек)
Капенгаген (Дани)
Рубин (ОХУ)
Е хэсэг
Байерн Мюнхен (Герман)
Рома (Итали)
Базель (Швэйцарь)
Клуж (Румын)
F хэсэг
Челси (Англи)
Марсель (Франц)
Спартак (ОХУ)
Жилина (Словак)
G – хэсэг
Милан (Итали)
Реал (Испани)
Аякс (Голланд)
Осер (Франц)
H хэсэг -
Арсенал (Англи)
Шахтёр (Украйн)
Брага (Португал)
Партизан (Серби)
***
loading...




Oo julia cesar bhda yadin be , bolie o
loading...
yU WE ARNSEL HNA BNA!!!!!!!! YGD BAS 2 H HESEG BOLCHWO!!!!
loading...
arsenal H.d bga
loading...
inter hamag shagnaliig n tuuchlee shd.
loading...
yanaa odoo ac milan , real 2 der tottenham orchwl ch yo goy doo
loading...
G GROUPT BOL ZUERL IX AVRAGUUD SHAAS
loading...
сая л дууслаа Интер Миланыхан бүх шагналыг нь түүчихлээ шдээ ккккк. Арга ч үгүй дээ тэ. Миний бодолоор А or G хэсгүүд үхлийнх байж болох юм. Манай МанЮ ер гайгүй таарлаа шүү.
loading...
арсенал хамгийн сүүлийн зоон байгаа биздээ
loading...
A heseg l uhliin heseg bolj bh shig bna doo,gehdee Internazionale gaigui garaad irchih blgui dee. G heseg bas haluuhan yum ch bolno doo,2 aguu tuuhtei ertnii ursuldugchid dahin tulah ni dee. Deer ni Luis Suarez terguutei Ajax,France-n bituu mori Ocer nar uzeltsehiim bna l daa. yer ni baguud dajgui huwaagdaj ee
loading...
orchin tsagiin hamgiin shildeg club-g Barcelona dovtlogchiig Messi geed delhiin hamgiin shildeg holbombog sudlaach nar batlaad l bgaamdaa uul ni.Getel Inter hamag shagnal avchdag muuhai l yum bolloo.messi milito 2-n ali ni iluug manai emee ch medjaagaa bh,aliv sereej asuuhaas…
loading...
manai arsenal ymar goi hesegt oroo we ashgude
uragshaa zaluusaaa
loading...
barca maani ch turuu jiliin adil aztai dajgui hesegt orchloo hamgiin azgui ni milan l bn daa hesgee tolgoilj bga ch hesgeesee 100% garna gdgt ergelzej l bn shu
loading...
g a hesguud evgui bna hamgiin sul heseg b heseg bna
loading...
arse xamgiin gaigui xesegt orjee,garch chadaxgui onigootboo
loading...
Manai real yagaad dandaa iim azgui bdag ym boloo Mourinogoo l haray da
loading...
G-Mobile-n internet modem yaraltai zarna. 1 jil hereglesen. 80d shuud ugnu. 99279540
loading...
A C G xesguud uxliin xeseg boltson bna shde
B xesgiinxen yamar aztai bna
loading...
hehe goy goy.uuul n kaka bertelgui bsan bol ch…za yr n sugalaani uil ajilga goy bolj ondorloloo.ene deerh shagnaliin huwid bol ugaasa bagiin amjilt 1t tgd toglogchi nbagt uzuulsen huwi nemer.tgd l sneider maicon cesar awah yma awlaa militod harin ogoh ystoi ch bsna ymu ugui ch ymu.
loading...
G heseg ch uhliin heseg bolj bnadaa A ch bas manaih gaigui hesegt ortson bna
loading...
A,G 2r vxliin xeseg yum bishvv Real Ajax Milan 3n aguu tvvxtei bag,Barca maani Rubinaas oshoogoo awax bxa Za tgd vzeel bxaasdaa
loading...
Sonirholtoi ch togloltuud bolohn dee
loading...
G-g uhliin heseg gedeg sht.
loading...
G – хэсэг
Милан (Итали)
Реал (Испани)
Аякс (Голланд)
Осер (Франц)
Манай Милан Реалтай тэанцэж, Аякстай тэнцэж, Осерийг хожиж хэсгээсээ нэгээр гарна, харж байгаарай. Реал нэг хожил, нэг тэнцээ, нэг хожигдолтой хоёроор гарна. Аякстай бөмбөг тоолж хоёроор гарна.
loading...
SAIHAN SUGALAA GAR CHEE, MINII BODLOOR HESEG CH HALUUHAN YUM BOLOH NEE DE YNZ NI HEHE,
loading...
G heseg shuu kkkkk!!!!!!!!!! ODDIIN ORSHUULGIIN GAZAR kkkkk!!!!!!!!!!
loading...
ya ya say l harlaa Man-U valencia 2 hesegt orchjee valencia sn bag bish ch gesen bi demjdeg 2 bagaa hoorondoo toglowol heniig ni demjnee yaya medehgui l bna G heseg bol yaltchgui uhliin heseg bna gehdee AC milan-s ih amjilt huleegeed hereggui l bh netherland-n awarga zagas Ajax amsterdam ene niisleliin bag ueiin ued ayultai bag bsan shuu olon udaa ligtee turuulj bsan champions league barag darhlagsan bag gej helj bolno.Tegeed Real bas l spain-n niisleliin bag medeej ene bag hesgeesee garah ni todorhoi mourinho super oddiig yaj bazah bol sonin l yum
loading...
anti record 6 jil urgeljillee arai l bishee ene jil oorchlogdoh bhaa hesgee batalgaatai terguulne gewel braga partizan shahter gesen maash sul orsoldogchtei taarah yum bna ene hesgiig ajiglahad ih sonirholtoi yum ajiglagdaj bna 1.uhliin heseg 2. 3 akul ni ulsiinhaa niisleliin bag sonirholtoi lyum ene jiliin awarguudiin lig ontslog zuileer duuren boloh bhaa totenham hamgiin suuld 2006 ond orj bsan yum shig bna lee ingeed tur ondorloy bichioh zuil ih l bna bugdeeree taamgaa dewshuuleiree bye
loading...
milan ene jil hesgeesee tuvuggvi garna medeej real ch adil ene 2 bag ene jil turuulehgvi geh gazargvi bolohoor sanaa zovoh hereggvi harin busad hesegees genetiin zuil garch boloh yum
loading...