loading...
Тоттенхэм Аваргуудын лигийн эрхээ өвөртөллөө. Швейцарийн Яанг Бойз клубыг тэд талбайдаа 4 : 0-ээр бутниргэж айдгаа авдартаа хийжээ. Эхний тоглолтонд Лондоны баг 3 – 2-оор ялагдаад байсан болохоор ингэж ялахаас өөр арга байгаагүй.
Тоглолтын баатраар Петер Крауч тодорсон бөгөөд тэрээр хет-трик хийсэн юм. Мөн 4 гоолын бүгдийнх нь эхлэлийг тавьсан Бэйлийг үнэлэхгүй байхын аргагүй. Сток ситиг 2 : 1-ээр ялахад дубль хийсэн тэрээр шинэ улирлыг гайхалтай амжилттай эхлүүлж байна.
Яанг Бойзын дасгалжуулагч өмнөх тоглолтонд оролцсон бүрэлдэхүүнээ бараг өөрчлөөгүй бол Харри Реднапп бэртэлтэй байсан Дефог гараанд багтаасан байлаа. Дефо талбайд гарсныхаа хэргийг бүтээж 32 дахь минутад багийнхаа 2 дахь гоолыг оруулсан.
Эхний гоолыг Петер Крауч 5 дахь минутад Бэйлийн баруунаас өгсөн дамжуулалтыг мөргөж оруулсан. Краучын өндөр нуруу, мөргөдөг толгой энэ өдөр Тоттенхэмд маш их тус болсон. 32 дахь минутад Дефое эсрэг багийнхаа хамгаалагчдын алдааг ашиглан тооны харьцааг 2 : болгосон.
Бөмбөг тогтоохдоо Дефое гараа ашигласан ч шүүгч үүнийг нь анзаараагүй. Тэрээр сүүлийн 500 гаран минут гоол оруулаагүй байсан хар цувралаа ийнхүү зогсоолоо.
Хоёрдугаар үеийн эхэнд Тоттенхэмийн хаалгач Гомес бөмбөг гаргахдаа бэртэл авч оронд нь Кудичини орж ирлээ. Одоогоор түүний бэртэл хэр хүнд вэ гэдэг нь тодорхой бус байна. Нэг 100 хувийн боломж алдсаныхаа дараа буюу 61 дахь минутад Крауч мөн л Бэйлийн булангийн цохилтыг гоол болголоо.
Дараа нь 10 орчим минутын дараа Бэйлийг 16 дотор алдаа гарган унагааж торгуулийн цохилтыг Крауч амжилттай гүйцэтгэж 3 дахь гоолоо оруулжээ. Краучын хувьд энэ 3 гоолыг оруулаад Аваргуудын лигийн 16 тоглолтонд 11 гоол оруулаад байна. Ийнхүү Лондоны гурван баг энэ жилин аваргуудын лигт оролцохоор боллоо. Нэг хотоос гурван баг орсон түүх 2003-2004 онд тохиож байсан. Тухайн үед Афиний АЕК, Олимпиакос, Панатинайкос гэсэн багууд аваргуудын лигт оролцож байлаа. Гэвч нэг нь ч дараагийн шатанд үлдэж чадаагүй.
Голландын алдарт Аякс клуб Аваргуудын лигт мөн эргэн ирлээ. Тэд хариу тоглолтонд Динамо Киевийг 2 : 1-ээр ялжээ. Өмнөх тоглолт 1 : 1-ээр тэнцээд байсан. Оросын лигийг тэргүүлж байгаа Зенит клуб Франсын Осерын талбайд 2 : 0-ээр ялагдаж Европын лигт оролцохоор боллоо. Өмнөх тулаанд Оросууд талбайдаа 1 ;0-ээр ялаад байсан.
ТОТТЕНХЭМ – ЯНГ БОЙЗ – 4:0 (2:0)
Крауч, 5 (1:0). Дефо, 32 (2:0). Крауч, 61 (3:0). Крауч, 78- пенальти (3:0).
ОСЕР – ЗЕНИТ – 2:0 (1:0)
Ангбар, 9 (1:0). Елень, 53 (2:0).\
ДИНАМО (Киев, Украин) – АЯКС (Голланд) - 1:1, 1:2
Суарес, 43 (1:0). Эль-Хамдауи, 75 (2:0). Шевченко, 84-с пенальти (2:1).
РУСЕНБОРГ (Норвег) – КОПЕНГАГЕН (Дани) – 2:1, 0:1
СПАРТА (Прага, Чех) – ЖИЛИНА (Словак) – 0:2, 0:1
loading...




ee sheva min chamaig dahin harahsan gj naidaj blaa chi uneheer od ni bsn shuu amjilt daraa jil haran gedegtee naidaj bn
loading...
Za tottenhamiig xariidaa Top 4 iin dunduur orson xergee gargaxnuu odool xariii.Zenit uragshaaa Oros ax nar sain togloosoi gj bodoj bna.Ajax odoo UEFA-d orolgvi udsan aguu bag odoo xer toglox yum boldoo???
loading...
crouchiin ondor , morgolt 2 ch sain l da wc.d yaagad crouch.r toglooguig oilgoogui
loading...