Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Сингапур 2010 » Д.АНАНД: Эхний тойрогт л ингэж тоглох байсан юм

GD Star Rating
loading...

Боксчин Д.Ананд 57 кг-д тавдугаар байрын төлөө Чехийн Жакуб Хвалтай нударга зө рүүл лээ. Энэ удаа манай ширэн бээлийтэн урамтай сайхан тоглолт үзүүлж, өрсөлдөгчөө илт илүүрхэн, 12:6-гаар буулгаж ав сан юм. Хэрэв эхний тойрогт энэ маягаар тоглосон бол олимпийн медаль нэмэгдэх байсан ч юм бил үү? Сүүлчийнтулааны дараа түүний сэтгэгдлийг нь сонслоо.

-Сугалаа чанга таарсан гэж дасгалжуулагч тань ярьж байсан. Азербайжаны боксчин Элвин Исаевтай хийсэн тоглолтоо хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Яагаад ч юм, түүнтэй олигтой тоглож чадаагүй. Оновчтой цохилт хийх, төгсгөлөө сайн хийх боломж гараагүй. Магадгүй энэ нь сэтгэл зүйтэй холбоотой байсан биз ээ.

-ОУТ-д түүнтэй гар зөрүүлж үзсэн үү?

-Анх удаа л олимпод таарч тоглосон. Энэ залуу тун сайн тамирчин байна лээ. Миний хувьд ямар ч тэмцээнд чанга сугалаа таардаг. Өсвөр үеийнхний Азийн АШТ, залуучуудын ДАШТ-д тус тус шагналт тавдугаар байр эзэлсэн. Эхний тойрогт намайг

хожсон тамирчид голдуу аварга болчихсон юм.

-Жин их хасдаг уу? Сингапурын хоол хэр зохиж байна?

-5-6 кг хасдаг. Олимпийн тосгонд ирээд нэг хэсэг хоолшоогүй. Жин гээ барьж байсан учраас шөлтэй хоол идэх хэрэгтэй байдаг, гэтэл эндэхийн нэгдүгээр хоол таарч өгдөггүй. Тиймээс ходоод өвдөөд. Эхний тулааны өмнөхөн л борцтойгоо

золгосон.

-Олимпийн бэлтгэлээ хэрхэн хийсэн бэ?

-Үнэнийг хэлэхэд би энд зөвхөн алтан медалиар энгэрээ мялаах гэж л ирсэн. Гэсэн ч зорилгоо биелүүлж чадсангүй. Олимпийн бэлтгэлийг сайн хийсэн. Өрсөлдөгчдөө сайтар судалсан. Харин хамгийн түрүүнд азербайжантай тоглоно гэж

бодоогүй.

-Харин Чехийн боксчинтой тог лох доо сэтгэл зүйн хувьд их өөрчлөгдсөн юм шиг санагдсан…

-Жингээ тавьчихсан болохоор яд раагүй. Миний хувьд ямар ч тэмцээнд эхний тоглолт л хамгийн хэцүү байдаг.

-П.Сэрдамба гавьяат чамтай утсаар холбогдож, үнэтэй зөвл өгөө өгсөн гэсэн. Энэ бүхэн урам хайрласан уу?

-Тийм шүү. Тэмцээнээ урамгүй эхлээд сэтгэл гундуу явахад П.Сэрдамба ах утсаар ярьж, “Чамайг цаашид олон тэмцээн хүлээж байгаа. Битгий сэтгэлээр унаарай” гэж хэлэхэд өөрийн эрхгүй баярласан.

-Цаашдын зорилго гэвэл?

-Би боксоор тав дахь жилдээ хичээллэж байна. Цаашид “Лондон- 2012” олимпод хүч сорих хүсэлтэй.

-Аль сургуульд суралцдаг билээ?

-МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн гуравдугаар курсийн оюутан.

GD Star Rating
loading...
Д.АНАНД: Эхний тойрогт л ингэж тоглох байсан юм, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Gold says:

    Цаашдаа олон тэмцээн байгаа хичээгээрэй.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: