loading...
Хөлбөмбөгийн үндэсний лигийн эхний шатны шийдвэрлэх тоглолтууд энэ өдрүүдэд болж байна. Даваа гаригт хүснэгтийн тэргүүнд байгаа “Хангарьд”-ыг нэхэгч хоёр баг хоорондоо өрсөлдсөн бол маргааш нь “Хоромхон”-“Хасын хүлгүүд”-ийн хэн нь хасагдахаа шийдэх тулаанаа хийлээ.Лигийн зургаан удаагийн аварга “Эрчим” энэ удаагийн лигт хожигдол амсаагүй цорын ганц баг байсан.
Дөрвөн тоглолтод хоёр хожиж, хоёр тэнцсэн тэд даваа гаригт “Мазаалай”-тай туллаа. “Эрчим”-ийн хувьд үлдсэн хоёр тоглолтдоо оноо алдахгүй байх аваас 14 оноотой болж, эхний шатны тэргүүлэгч болох боломж той байсан.
“Мазаалай”-гийн хувьд ч хэцүү л болохоос “Хангарьд”-ын дээр гарах магадлал мөн байв.
Тоглолтын эхэнд “Эрчим”-ийнхэн гоол оруулсан ч төрөлх багтаа эргэн ирсэн П.Алтантулга хоёрдугаар хагаст хоёр бөмбөгөөр хариу барьж, “Мазаалай” тэргүүлэх болсон. Хамгаалагчдаас эвлэгхэн сугарч, тоог тэнцүүлсэн тэрбээр хоёр дахь гоолоо оруулсны дараа цамцаа тайлж гүйн баяраа тэмдэглэснээр шар хууд саар торгуулсан. Гэхдээ түүнийг тактикийн хуудас авлаа гэх хүмүүс байсан. Өмнөх тоглолтод шар хуудас авсан П.Алтантулга ийнхүү хоёр дахиа торгуулснаар эхний шатны сүүлчийн тоглолтыг өнжихөөр болж байгаа юм.
Нэг долоо хоногт гурван тоглолт хийж болох шахуу хуваариас зайлсхийхээс гадна хоёр дахь шатны шийдвэрлэх хоёрхон тоглолтод цэвэр орох гэсэн үүднээс ийм төлөвлөгөө боловсруулсан ч байж мэдэх юм. Тоглолтын төгсгөлд “Мазаалай”-гийн ахлагч Б.Гарьдмагнайгийн хөндлөн дамжуулалт хамгаалагчийн биед ойн хаалганд орсноор ялагчийн нэр тодорхой болсон. Ийнхүү 10 оноотой болсон “Мазаалай” өнөөдөр нэгдүгээр шатны сүүлчийн тоглолтыг “Сэлэнгэ Пресс”-тэй хийнэ. Мягмар гаригт болсон тоглолтод хожигдсон баг нь лигийг орхих болохоор тун ширүүн болж өнгөрсөн. Дараагийн шатанд шалгарахад тэнцээл хангалттай байсан гэдгээрээ давуу талтай талбайд гарсан “Хасын хүлгүүд” үүнийгээ ашиглаж чадалгүй, хаалгандаа гурван бөмбөг алдаж, тал байгаас гурван тоглогчоо хөөлгөж лигийг орхив.
Дараагийн шатанд шал га рахад зөвхөн хожлын гурван оноо л хэрэгтэй байсан “Хоромхон”-ых ноос ахлагч А.Батболд нь дөнгөж хоёр дахь минутад л гоол оруулж дөнгөлөө. Зарим тоглолтод тогтоож барихад бэрх хэрнээ хааяа юу болов гэмээр муу байдаг залуу довтлогч Ж.Цацрал түүнд дамжуулалт өгсөн. Японд суралцдаг энэ залуу хоёрдугаар үеийн эхний 15 минутад хоёр ч бөмбөг оруулан багийнхаа ялалтыг баталгаажуулсан.
“Хасын хүлгүүд”-ийн ахлагч Б.Мөнгөнтулгын мөргөж дамжуулсан бөмбөгийг хашир хаалгач Ш.Насанжаргал барьж чадалгүй алдсаныг нь хурдтай довтлогч Ж.Цацрал өршөөлгүй тоог 2:0 болгосон ба үүнээс хойш төдий л удалгүй энэ хоёрын дуэльд Ш.Насанжаргал өрсөлдөгчөө 16 метрийн талбайд алдаа гаргаж унагаснаар өөрөө улаан хуудас хүртэж, өрөөлд пенальт бэлэглэсэн.
Хохирогч өөрөө торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэснээр тооны зөрүү улам холдсон. Ийм үед ахлагч Б.Мөнгөнтулга нь минутын зайтай хоёр шар хуудас авч, талбайг чөлөөлснөөр “Хасын хүлгүүд”- ийн дараагийн шатанд шалгарах боломж нь үндсэндээ үгүй болсон. Гэвч хоёр хүний дутуу ч тэд гайхамшгийг бүтээх тун дөхсөн. Сэлгээгээр орж ирсэн А.Билгүүн 87 дахь минутад ба гийнхаа эхний бөмбөгийг хийж, хоёрхон минутын дараа Б.Мөнгөнсүх дахин нэгийг оруулснаар тэдэнд ганцхан гоол хийхэд л “Хоромхон”-ыг мултлах боломж бүрдсэн. Гэвч оноогоо тэнцүүлэх гэж хэт улайрсан “Хасын хүлгүүд”-ийнхэн алдаа гаргах нь ихсэж, улмаар хамгаалагч У.Тэлмэн нь мөн талбайгаас хөөгдсөн. “Хоромхон”-ы дасгалжуулагч Б.Гансүх тоо ны зөрүү холдсонд эрт тайвширч, энэ жилийн лигт талбайд төдийлэн гараагүй залуу тоглогчдоо сэлгээгээр оруулсан нь сайхан боломжийг нь үгүй хийх дөхсөн юм.
Энэ тоглолтод мэргэн буучдын жагсаалтыг тэргүү лэгч, “Хасын хүлгүүд”-ийн ахлагч Б.Ганзориг торгуулийн улмаас оролцож чадаагүй. Өчигдөр сонины дугаар шилжих мөчид өнгөрсөн жилийн лигийн финалд өрсөлдсөн “Улаанбаатар ДС”-“Эрчим” багуудын тоглолт болж байлаа.
ЭРЧИМ-МАЗААЛАЙ 1:3
Гоол: Ц.Нямгомбо 18-П.Алтантулга 55, 72,
Б.Гарьдмагнай 85
Эрчим: Г.Дэлгэрдалай, Ц.Энхжаргал, Т.Дүүрэнбаяр (О.Доржсүрэн 76), Б.Анар, Ц.Нямгомбо (Э.Пүрэвсүрэн 86), Х.Энх-Од (Н.Галбадрах 89), Б.Амарбаясгалан, Б.Дашдорж, Г.Билгүүн, Г.Батбилгүүн, Э.Бямбасүрэн (Т.Дүүрэнтөгс 62)
Мазаалай: О.Эрдэнэ-Очир, Б.Гарьдмагнай, П.Алтантулга, О.Баяржавхлан (Айхара Ютака 45), Ж.Баяртулга,
Д.Батцэнгэл, Ө.Эрдэнэболор, Ц.Төмөр-Очир, Р.Өнө- Эрдэнэ, Б.Эрдэнэ (А.Хонгорзул 78), Г.Ариунбаяр
Шар хуудас: Т.Дүүрэнбаяр 7, Э.Бямбасүрэн 13, Х.Энх-Од 66, Г.Билгүүн 70, Б.Анар 90+3 – Д.Батцэнгэл 22, Ц.Төмөр-Очир 59, Г.Ариунбаяр 60, П.Алтантулга 73, Б.Гарьдмагнай 86
ХАСЫН ХҮЛГҮҮД-ХОРОМХОН 2:3
Гоол: А.Билгүүн 87, Б.Мөнгөнсүх 89-А.Батболд 2, Ж.Цацрал 55, 59 (пен)
Хасын хүлгүүд: Ш.Насанжаргал, Б.Мөнгөнсүх, Б.Мөнг өнтулга, Б.Нямжигжид, Г.Бат-Ялалт, Т.Ганзориг (У.Тэлмэн
69), Ц.Пунцагдорж (Б.Гомбо-Очир 72), Б.Ууганбаяр (А.Билгүүн 66), Т.Батмөнх, Г.Молор-Эрдэнэ, Б.Өлзий-Од
(Б.Батмагнай 58)
Хоромхон: М.Батгүн, О.Баяржаргал (А.Сандалай 81), Г.Амарсанаа, А.Батболд, Ч.Пүрэв-Очир, Х.Амгалан (Н.Наранболд 74), Д.Төрбат, Ц.Дарамбаяр, Б.Ган-Очир, Ж.Цацрал (Б.Ууганбаяр 78), Б.Мөнхболд (Б.Нямдорж 79)
Шар хуудас: Т.Батмөнх 32, Б.Мөнгөнтулга 75, У.Тэлмэн 76, А.Билгүүн 90 – Б.Мөнхболд 28, Г.Амарсанаа 90
Улаан хуудас: Ш.Насанжаргал 57, Б.Мөнгөнтулга 76, У.Тэлмэн 90
ЛИГИЙН ЯВЦ
Тт Хо Тэ Хд Б/Х О
1.Хангарьд 6 4 1 1 13-5 13
2.Мазаалай 5 3 1 1 7-3 10
3.Эрчим 5 2 2 1 8-6 8
4.Хоромхон 6 2 1 3 6-10 7
5.Улаанбаатар ДС 5 2 0 3 9-11 6
6.Сэлэнгэ Пресс 5 2 0 3 6-8 6
7.Хасын хүлгүүд 6 1 1 4 11-14 4
МЭРГЭН БУУЧДЫН ЖАГСААЛТ
6 гоол: Б.Ганзориг (Хасын хүлгүүд)
4 гоол: Ц.Түмэнжаргал (УБДС)
3 гоол: Б.Амарбаясгалан (Эрчим), Д.Энхтайван
(Сэлэнгэ пресс), М.Эрдэнэсайхан (Хангарьд), П.Алтантулга
(Мазаалай), Ж.Цацрал (Хоромхон)
2 гоол: Огунжоби, Паулебука (хоёул “Хангарьд”),
Г.Төгсбаяр, Б.Золбоо (хоёул “Сэлэнгэ пресс”), З.Баттулга
(Эрчим), Т.Батмөнх (Хасын хүлгүүд), Н.Цэдэнбал
(Улаанбаатар ДС)
1 гоол: А.Эрдэнэбаяр, Б.Эрдэнэбаяр, О.Мөнх-Од,
С.Галбадрах, М.Идэрсайхан, Д.Энхтөр (бүгд “Хангарьд”),
Д.Батцэнгэл, Г.Ариунбаяр, М.Энхбадрах, Б.Гарьдмагнай
(бүгд “Мазаалай”), Г.Батцэнгэл, О.Очбаяр, Д.Лүмбэнгарав
(бүгд “Улаанбаатар ДС”), Г.Амарсанаа, Ц.Дарамбаяр,
А.Батболд (бүгд “Хоромхон”), Б.Билгүүн, Ц.Энхжаргал,
Ц.Нямгомбо (бүгд “Эрчим”), Б.Мөнгөнтулга, А.Билгүүн,
Б.Мөнгөнсүх (бүгд “Хасын хүлгүүд”), С.Одхүү (Сэлэнгэ
пресс)
Лигийн тэмцээнтэй давхцан зохиогдож буй өсвөрийн лигийн тэмцээний хэсгийн тоглолт дундаа оржээ. 17 хүртэлх насных ны долоон багаас “Мазаалай” 100 хувийн амжилттай тэргүүлж буй бол U15-д босоо баг үлдсэнгүй. Өсвөрийн лигт багууд тойргоор тоглож, шилдэг үзүүлэлттэй дөрөв нь хагас шигшээд шалгарах юм.
U17
Сод Титэм-Хангарьд 2:1
Дархан Хаан хүнс-Хараацай 3:1
UB United-Мазаалай 0:4
Тт Хо Тэ Хд Б/Х О
1.Мазаалай 3 3 0 0 8-2 9
2.Хасын хүлгүүд 3 2 1 0 6-2 7
3.Сод титэм 3 2 0 1 7-4 6
4.Дархан-Хаан хүнс 4 1 2 1 7-8 5
5.Хангарьд 4 1 1 2 11-7 4
6.Хараацай 3 1 0 2 7-6 3
7.UB United 4 0 0 4 2-19 0
U15
Сэлэнгэ Пресс-Баянзүрх дүүрэг 7:3
Хоромхон-Дархан хаан хүнс 4:1
Мазаалай-Хараацай 1:1
Сод Титэм-Зүүнхараа Бамбар 4:2
Тт Хо Тэ Хд Б/Х О
1.Хоромхон 4 3 0 1 9-4 9
2.Сэлэнгэ Пресс 4 2 1 1 12-6 7
3.Сод титэм 4 2 0 2 8-8 6
4.Зүүнхараа Бамбар 4 2 0 2 10-13 6
5.Хараацай 4 1 2 1 5-6 5
6.Баянзүрх дүүрэг 4 1 1 2 12-14 4
7.Дархан Хаан хүнс 4 1 1 2 6-8 4
8.Мазаалай 4 1 1 2 5-8 4
loading...




Erdenetiin Hangarid laaj bn aaa.
loading...
today s.rpess mazaalai 4-5 duuslaa. hangairid erchim ubds a group, maz horomhon s.press b group-d orson bna
loading...
selenge press yachwaaaaaa
loading...