Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, FIBA болон бусад, Турк 2010 » Америк фаворит нь мөн үү?

GD Star Rating
loading...

Сагсан бөмбөгийн ДАШТ 8 сарын 28-наас 9 сарын 12-ны хооронд Туркт зохиогдох гэж байна.

Тэмцээнд түрүүлэх боломжтой гол баг нь мэдээж АНУ боловч тэдний бүрэлдэхүүн хэт залуу, туршлага бага байгаа нь Испани зэрэг бусад багуудад боломж олгож буй юм.

ДАШТ-д амжилттай оролцох боломжтой багуудын тухай товчхон өгүүлье.

ИСПАНИ:

Дараалан 3 жил НБА-ын финал хүртэл тоглож, энэ хооронд бас шигшээ багтаа ч хүчээ өгч байсан По Газоль энэ жил амаръя гэж шийдэж, ДАШТ-д тоглохгүй болсон. Харин Газолийг эс тооцвол бусад тоглогчид нь ДАШТ-д тоглоно. Энэ долоо хоногт Хосе Кальдерон гэмтсэн ч холбогчийн байрлалд Хуан Карлос Наварро болон Рики Рубио бий болохоор санаа зовох зүйлгүй биз.

По эзгүй тул Марк Газоль багийнхаа самбарыг авч гарна, түүнд Фрэн Васкес сайн туслах нь мэдээж.

2006 оны Дэлхийн аварга, 2008 оны Олимпийн дэд аварга, 2009 оны Европын аварга, 2007 оны Европын дэд аварга энэ баг Туркийн ДАШТ-ийн хамгийн туршлагатай, хамгийн биш ч нэлээн авьяаслаг бүрэлдэхүүнтэй баг бөгөөд зөвхөн алтан медалийн төлөө л өрсөлдөх болов уу.

ГРЕК:

Тео Папалукас нь байхгүй.


A
РГЕНТИН:

Жинобили байхгүй, нөөц нь тийм сайн биш ч туршлагатай зальтай тоглогчид бий. Тэмцээний яаж ч мэдэхээр баг нь Аргентин.
БРАЗИЛ:

Нене, Варежао болон Тиаго Сплиттер нартай тэд тэмцээний хамгийн мундаг том тоглогчидтой баг нь байсан. Гэвч Нене ДАШТ-ийг өнжих болсон нь тэдний хүчийг ихэд сулрууллаа.

Бразил өмнө нь муу дасгалжуулагчтай тул том амжилтаас хол байсан бол энэ удаа тэднийг Рубен Магнано удирдах болно. Тэрээр Аргентинийг дасгалжуулж 2004 оны Олимпийн аварга болгож, 2002 оны ДАШТ-ийн мөнгөн медальд хүргэж байв.

СЕРБИ:

2008 оны олимпийг өнжсөн тэд 2009 оны Европын аваргаар мөнгөн медаль хүртэж сюрприз барьсан. 2009-2010 оны Евролигийн MVP Милос Теодосич Сербийн багийг тэргүүлэн ДАШТ-д өрсөлдөнө.

Грекийн багтай тоглоход тавьтаргүйтэж, зодоон цохионы гол дүрд тоглосон Ненад Крстичийн олиггүй үйлдэл Сербийн имижид сөргөөр нөлөөлөх магадлалтай.
ФРАНЦ:

Тони Паркер, Микаэль Пиетрус, Рони Туриаф, Родди Беаубу болон Жоаким Ноа нар ДАШТ-д тоглохгүй. Тэгэхээр Борис Диау, Ник Батум нар л багаа тэргүүлэх нь. Уг нь Франц үндсэн бүрэлдэхүүнээрээ оролцсон бол ямар ч багаас айхааргүй байжээ.

АНУ:

Америкийн багт олон залуу одод бий. Гэхдээ тэд бол олон улсын тэмцээний туршлагагүй, бас улсдаа хамгийн сайн, авьяаслаг тоглогчид нь биш.

2008 онд Америк олимпийн аварга болсны гол шалтгаан нь ерөөсөө л НБА-ын хамгийн сайн тоглогчдыг цуглуулж чадсанд байсан. Сайн тоглогчид биш, хамгийн чадвартай, авьяаслаг тоглогчид.  Коби, Уэйд, ЛеБрон, Дуайт гээд дэлхийн сагсан бөмбөгийн супер тоглогчдын авьяас ур чадвар нь сонирхогчдын дүрэм, тоглолт дахь олон онцлог, бэрхшээлүүдэд няцалгүй “босоо” байж багаа аварга болгосон. Шууд хэлбэл Америк 2008 онд авьяас, ур чадварынхаа ачаар түрүүлсэн гэж болно.

Гэхдээ л аваргын төлөө Испани тэдэнтэй бас ойрхон л тоглосныг санах хэрэгтэй.

Харин энэ жилийн бүрэлдэхүүн нэг л жул харагдаж байна. 1992 оноос хойшхи Олимп, ДАШТ-д Америкийн багийн бүрэлдэхүүнд багтан тоглосон тоглогчид тухайн жилийнхээ НБА-ын 1, 2, 3-р багуудад нэрлэгдсэн болон Бүх оддын тоглолтонд оролцсон байдлыг  доорх хүснэгтээр харуулъя.

1992 1994 1996 2000 2002 2004 2006 2008 2010
NBA 1-р баг 5 0 4 3 0 1 1 4 1
NBA 2-р баг 4 2 4 1 0 0 2 1 0
NBA 3-р баг 0 4 4 1 3 0 1 1 0
Бүх одод * 11 7 12 7 5 2 5 10 3

[* - НБА-ын багт нэрлэгдсэн ч Бүх оддын тоглолтонд шалгараагүй 2002 оны Бен Уоллес, 2008 оны Дерон Уилльямс нарыг оруулсан.]
Эндээс харахад 2010 оны баг маань 2002 болон 2004 оны багуудтай ойролцоо, авьяастнаар маруухан харагдав. Өнгөрсөн улирлын Бүх оддын тоглолтонд л гэхэд 3-хан тоглогч нь оролцсон.

Ер нь холбогчийн байрлалаас бусад байрлалд Америкийн баг Туркт хамгийн сайн нь биш байх нь ээ. Ялангуяа том, самбарын тоглогчийн байрлал Америкийн багийн гол сул тал нь. Анх бэлтгэлд дуудагдсан Амаре Стаудмайр, ихэр Лопес, Дэвид Ли гээд тоглогчид нь гэмтэл бэртэл, бусад шалтгаанаар багаа орхисон. Одоо зөвхөн Тайсон Чандлер гэсэн ганц цэвэр төвийн тоглогч бий. Майк Кржижевский бүр Ламар Одомийг төвийн тоглогчоор тоглуулах туршилтуудыг хийж байгаа.

1994 оны ДАШТ-ийн баг нь оддоор дулимаг байсан ч тэр үеийн НБА болон бусад улсуудын тоглогчдын ур чадварын түвшин хэт зөрүүтэй байсан нь тодорхой. Одоо бол энэ зөрүү улам л багассаар байгаа.

По Газоль, Ману Жинобили, Дирк Новицки, Яо Мин, Тони Паркер болон Эндрью Богут гээд улс бүрийнхээ лидерүүд нь тоглохгүй нь л Америкийн боломжийг нэмж байгаа болов уу.
Гэхдээ л Испаний багт Марк Газоль, Руди Фернандес Рики Рубио, Хуан Карлос Наварро, Жорхе Гарбахоса, Серхио Ллул гээд сонирхогчдын буюу ФИБА-ын дүрмэнд илүү тохирсон тоглолттой тоглогчид бий.
Бас энэ удаагийн Америкийн багт НБА-ын плей-оффийн том тоглолтонд оролцсон туршлагатай хэр олон тоглогчид байгааг ч сонирхоод үзэхэд гэмгүй.

• 2004 оны багт аваргын бөгжтэй тоглогч ганц (Данкан), финалд тоглосон тоглогч 2 (Iverson, Jefferson) л байсан бөгөөд бусад нь бүсийн аваргын төлөө ч тоглоогүй, тэр баг олимпт дөнгөж хүрэл медаль авсан.
• 2006 оны багт ганц аварга (Wade) тоглогч, бусад нь бүсийн аваргын төлөө ч тоглоогүй, тэр баг ДАШТ-д мөн хүрэл медаль авсан.
• Харин 2008 оны баг бол өөр байсан. Энд аварга цолтой 3(Коби, Уэйд, Принц), финалд тоглосон 2 (Кидд, ЛеБрон), бүсийн аваргын төлөө тоглосон 2 (Дерон, Бузер) тоглогч байж, Олимпийн аварга болсон.
2010 оны баг Биллапс, Одом гэсэн 2 аваргатай ч бусад нь плей-оффийн том тоглолтын туршлага бүү хэл Тайсон Чандлерийг эс тооцвол плей-оффийн 1-р шатыг ч давж үзээгүй тоглогчидтой.

Испани, Аргентин, Бразил, Грек, Серби гээд багууд 2008 онд хамгийн супер тоглогчдын  бүрэлдэхүүнтэй Америкийг хожиж чадаагүй бол энэ удаа тэдгээр супер тоглогчидгүй, харин залуухан, авьяаслаг хэдий ч туршлага, хэргэм зэрэг хомс, бас самбарын сайн тоглогчгүй Америкийн багийг хожиж чадах эсэхийг 8 сарын 28-наас 9 сарын 12-ны хооронд харцгаая.

GD Star Rating
loading...
Америк фаворит нь мөн үү?, 9.9 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

21 Сэтгэгдэл

  1. K!NG LEBRON says:

    oo har daa 2004 oniih shig l haragdaj bna ene jil butkunee olon jiliin stat harhiin bol ahha

    GD Star Rating
    loading...
  2. 123 says:

    Odom altsahgui ee Centerd togloj chadna.Harin artest iig avchih bsiimdaa novsh gej

    GD Star Rating
    loading...
  3. JzTemka says:

    France er ni buh yumaaraa yavhaa baijiinaa sags ch bai holbombog ch bai buh oduud ni hogshrood oligtoi zaluu toglogch garj irku iin

    GD Star Rating
    loading...
  4. baba says:

    blai ym aa Howard Kobe 2-g awchihgvi dee tegsen bol ailtgvi bhgvi yu. Er n yagad iim teneg songolt hiideg bn aa

    GD Star Rating
    loading...
  5. baba xaxa says:

    ted chini uursduu orku gsiishde xaxa…. ene bureldhun laana BILLUPS gej aihtar hun bgaa ter zaluchudig yaj toglulha medne. DET-d bhda Prince, Ben Wallece narig od bolhod n chuhal tulhets bolsiishd. ulmar allstart 5la ner devshij 3n batalgatai ordog blaashd. DEN-g ochij hund baidlas gargasishd. USA avargalnaa.

    GD Star Rating
    loading...
  6. Gold says:

    Хэдий боломжоосоо сул бүрэлдүүхэнтэй ч Америк гол фаворит яах аргагүй мөн. Рөүз , Биллапс гээд өөрсдийгөө хангалттай харуулсан шилдгүүд ч байгаа.

    GD Star Rating
    loading...
  7. Turnaldo says:

    http://manchesterunitedfan.miniih.com/ OROOD IR MANU BLOG

    GD Star Rating
    loading...
  8. USA says:

    Barag USA avraga bolchih blgui de zaluuhan goy l bag shde ug ni

    GD Star Rating
    loading...
  9. Muugii says:

    Za huuye ene admin yostoi t1 ym bn. 2004 onii bag chin aimar sain bag shuu huuye shaal hudlaa bursan chinii l bodol bn. Tim Duncan, Allen Iverson, LeBron James, Dwyane Wade, Amar’e Stoudemire, Shawn Marion, Carlos Boozer, Carmelo Anthony, Stephon Marbury, Richard Jefferson, Lamar Odom geed sain toglogch naraas burdej bsaniig helyee.

    GD Star Rating
    loading...
  10. xtr3me says:

    Teadaras Papaloukas yostoi sain toglogch baihgui bna gehdee greece uul n goyoshd ter Dimitrus Diamantidis ih goyo yag manu ginobili shig , turkoglu , hamid haddidi ntr yah ym be ? america-g demjihgui ee yah ym

    GD Star Rating
    loading...
  11. nyamka says:

    MUUGII 2004 ond Lebron Wade Melo Boozer chin zuwxun draftiin toglogchid l bsiishde Duncan A.I arai deeguur shildeg ni bsan bx Marbury ch bas l ewgui l bsanlda

    GD Star Rating
    loading...
  12. orsoo says:

    АНУ-г эхний тоглолт Хорваттай хийх тоглолтоос цаашид яаж тоглохыг нь таамаглах болох юм. Ану хэзээ ч гол фаворитоос хасагдаж байгаагүй шүү дээ

    GD Star Rating
    loading...
  13. USA says:

    Rose sn togoloh bh USA ylnoo. OOR bagiin NeR hel j medku n

    GD Star Rating
    loading...
  14. EnH says:

    2004 ond IVERSON JAMES DUNCAN WADE STOUDEMIRE ANTHONY ODOM BOOZER geed odooch superstar heweeree IVERSON n domog bolson SHildguud bsiim shuu! Niitlegch ni ymar t1 we!!

    GD Star Rating
    loading...
  15. TJL says:

    2004 ond wade lebron melo 3 NBAd dunguj gants jil toglotson ulaan nyalzraigaara bsan yum, bas ter yed huchinii toglogch nar ni sain bgaguin ulmaas hol yvaaguimda, duncan bain bain aldaa avaad suuchina, odom boozer 2 neeh ovoij tovoihgui bsan, Larry Brown coach ni bsan bolohoor Iversondo ih itgel huleelgej bsan bh ldaa..

    GD Star Rating
    loading...
  16. Vinsanity says:

    Eniig unshsan unshaagui USA team ene udaagiin temtseeneer huguu chirnee!hurliig davaad mungu deer buuval ih yum!esvel hurel!neeree shu!

    GD Star Rating
    loading...
  17. gevelknight says:

    delhiin awragiig haanaas uzej boloh ve? medeh hun bwal helj tuslaach

    GD Star Rating
    loading...
  18. K!NG LEBRON says:

    http://WWW.FIBA.COM –S UZ

    GD Star Rating
    loading...
  19. BZzS says:

    2008on ur chadwaraar awsan geel James, Kobe, Wade, Howard ge shaahin.
    hamag onoog n Melo l tuugeezde? margahguzde?

    GD Star Rating
    loading...
  20. BZzS says:

    ene 4uu bnga yarichdag shaass

    GD Star Rating
    loading...
  21. enkhee says:

    2004 ond kobe, Tmac orson bol avah l bsan

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: