loading...
2010 -2011 оны Европын лигийн хэсгийн шатны сугалаа явагдлаа. Нийт 48 баг Европын лигийн хэсгийн шатнаас өрсөлдөх бөгөөд тус бүр 4 багтай 12 хэсэгт хуваагдах юм. Урьдчилсан шатыг давсан 37 баг дээр нэмэгдээд Аваргуудын лигийн урьдчилсан шатыг давж чадаагүй 10 баг энэ тэмцээнд орж байна. Мөн аваргаа хамгаалж буй Атлетико Мадрид шууд оролцох эрхээ авсан. Хэсэг тус бүрээс эхний 2 баг дараагийн шатанд үлдэж өрсөлдөнө. Ингээд та бүхэнд Монако хотод явагдсан сугалааг танилцуулья.
Роберто Манчини Италид эргэн ирэхнээ. Аваргуудын лигт орсон ч төвөггүй шөвгийн 16-д шалгарах хүчтэй бүрэлдэхүүнтэй байгаа Манчестер сити хэсэгтээ Ювентустэй таарсан нь анхаарал татаж байна. Хуучин ноёд ч энэ зун арилжаа наймаа сайн хийж бүрэлдэхүүнээ сайжруулсан учраас хэсгийн тэргүүн байрын төлөө ширүүн тэмцэнэ байх. Энэ хэсгийн бусад хоёр баг нь Австрийн Ред Булл, Польшийн Леч Познан.
Алдарт Ливерпульчууд К хэсэгт бас л хүнд учраатай таарлаа. Түрүү жилийн Аваргуудын лигт тэд Италийн багт ”дөнгүүлж” хэсгээсээ шалгарч чадаагүй. Харин энэ удаа тэд дахиад л Италийн багтай хамт багтлаа. Наполид Ливерпулийн хуучин цэрэг Доссена өдгөө тоглож байгаа юм. Румыны Штеауа багийн хувьд Ливерпультэй 2003-04 оны УЕФА-гийн цомд таарч байлаа. Тэр үед Ливерпуль хоёр тоглолтын дүнгээр 2 : 1-ээр ялж байсан. Аваргаа хамгаалж буй Атлетико Мадрид Баллакын Байертэй таарсан бол L хэсэгт Рикардо Куарежма хуучин баг Портудаа эргэн зочлох нь. Өдгөө тэрээр Туркийн Бешикташд тоглож байгаа билээ.
А хэсэг
1. Ювентус (Итали)
2. Манчестер сити (Англи)
3. Ред Булл (Австри)
4. Леч Познан (Польш)
B хэсэг
1. Атлетико (Испани)
2. Байер Леверкузен (Герман)
3. Росерборг (Норвег)
4. Арис (Грек)
C хэсэг
1. Спортинг (Португал)
2. Лилль (Франц)
3. Левски (Болгар)
4. Гент (Бельги)
D хэсэг
1. Вильяреал (Испани)
2. Клуб Брюгге (Бельги)
3. Динамо Загреб (Хорват)
4. ПАОК (Грек)
E хэсэг
1. АЗ Алкмар (Недерланд)
2. Динамо Киев (Украйн)
3. БАТЕ (Беларус)
4. Шерифф (Молдав)
F хэсэг
1. ЦСКА Москва (ОХУ)
2. Палермо (Итали)
3. Спарта лиг (Чех)
4. Лозанна (Швэйцарь)
G хэсэг
1. Зенит (ОХУ)
2 Андерлехт (Бельги)
3. АЕК (Грек)
4. Хаждук Сплит (Хорват)
H хэсэг
1. Штутгарт (Герман)
2. Хетафе (Испани)
3. Оденсе (Дани)
4. Янг Бойз (Швэйцарь)
I хэсэг
1. ПСВ (Недерланд)
2. Сампдори (Итали)
3. Металист (Украйн)
4. Дебречен (Унгар)
J хэсэг
1. Севилья (Испани)
2. ПСЖ (Франц)
3. Боруссиа Д (Герман)
4. Карпати (Украйн)
K хэсэг
1. Ливерпуль (Англи)
2. Штеауа (Румын)
3. Наполи (Итали)
4. Утречт (Недерланд)
L хэсэг
1. Порту (Португал)
2. Бешикташ (Турк)
3. ЦСКА Софи (Болгар)
4. Рапит Вэйн (Австри)
loading...




Porto VS Besiktas bas l gaigui toglolt garch magadgui yum bna da Guti tend bga shd
loading...
” J ” hesegiin baguud huchirheg baguud uheliin gej helj bolohoor l yum bna daa
loading...
A heseg uheliin heseg bolj de.
loading...