loading...
Дөрвөн долоо хоногийн ”амралтын” дараа Формула 1 эргэн ирлээ. Ням гаригт явагдах Бельгийн гран пригийн байрлал тогтоох уралдаанд Марк Веббер шилдэг өрсөлдөөнийг үзүүлж тэргүүн байр эзэлсэн байна. Ред Булл энэ улиралд 12 дахь удаа тэргүүн байрнаас уралдах эрхээ авч байгаа нь энэ юм. Вебберийн багийн анд Веттель 4-р байр эзэлсэн бол Макларений нисгэгчид 2, 5-р байр эзэлжээ. Байрлал тогтоох уралдаан ширүүн борооноос болж нилээд саатсан. Халтиргаатай хүнд нөхцөлд Хэм илтоноос өөр нисгэгч Веббертэй тэмцэж чадаагүй бөгөөд 3 дахь гараанд Вебберийг урдаа алдсанаар пол позишноо алдсан.
Мерседесийн Нико Росберг эхний гараанд тэргүүн байр эзэлсэн ч хурдны хайрцгаа сольсон нь илэрсэн учраас 5 байраар ухрах торгууль хүлээсэн. Ингээд тэрээр Бельид 12-р байрнаас уралдахаар боллоо.
Реногийн Орос нисгэгч Виталий Петров уралдааны дөнгөж эхэнд замын хашлагыг давж дүрэм зөрчин улаан туг өргүүлсэн учраас Бельгийн гран прид хамгийн сүүлийн байрнаас уралдахаар болсон.
Мөн Михайль Шумахер Унгарын гран прин үеэр дүрэм зөрчсөн учраас 10 байраар ухрах торгууль хүлээсэн. Энэ торгууль ёсоор Михайль Бельгийн гран прид 21-р байрнаас уралдахаар боллоо.
1. Марк Уэббер (“Ред Булл”, Австрали) – 1:45.778
2. Льюис Хэмилтон (“МакЛарен”, Их Британи) – 1:45.863
3. Роберт Кубица (“Рено”, Польш) – 1:46.100
4. Себастьян Феттель (“Ред Булл”, Герман) – 1:46.127
5.Дженсон Баттон (“МакЛарен”, Их Британи) – 1:46.206
6. Фелипе Масса (“Феррари”, Бразил) – 1:46.314
7. Рубенс Баррикелло (“Уильямс”, Бразил) – 1:46.602
8. Адриан Сутиль (“Форс Индия”, Герман) – 1:46.659
9. Нико Хюлкенберг (“Уильямс”, Герман) – 1:47.053
10. Фернандо Алонсо (“Феррари”, Испани) – 1:47.441
loading...




ene jil vettel turuuleesei
loading...
Формулагийн тухай мэдээлэл оруулдаг Монгол сайт байдаг даа. ямар сайт билээ. Формулаг шимтэн үзэгч залуусаа хэлж туслаарай. Магадгүй админ мэдэж байгаа бол туслаач
loading...
Формулаг шимтэн үзэгч залуусын сайт бол http://www.mnformula1.com юм.
loading...