Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Германы хөлбөмбөг » Кайзерслаутерн Байернийг буулган авлаа

GD Star Rating
loading...

Бундеслигийн шинэ  улирлын 2 тоглолт  өчигдөр шөнө Кайзерслаутерн болон  Баерн Мюнхен багуудын хооронд боллоо. Кайзерслаутерн буюу “улаан чөтгөрүүд “  Баернтай таарсан сүүлийн 14 тоглолтонд ялж чадаагүй цувралаа зогсоож  зочдыг 2-0 харьцаагаар хожин шуугиан тарив.

66 секундэд 2 гоол:

Кайзерслаутерний Фриц Вальтер Стадионд  зочлон тоглосон Баерний хаалганд    36 дахь минутад Иво Иличивич эхний гоолыг, 37 дахь минутад Сржен Лакич хоёрдахь гоолыг хийж  ердөө 66 секундын хооронд давхар цохилтоор  Баерн Мюнхенийг хүнд байдалд оруулав.  Баерны залуу хамгаалагч Бадстубер Иличивичийн Лакичд дамжуулсан бөмбөгийг тасалж чадалгүй алджээ.

Тоглолтын 17 дахь минутад Баерны  фенүүдийн уруулыг өмөлзүүлсэн довтолгоо болсон юм.  Риберигийн торгуулийн цохилт хаалганд тун ойрхон өнгөрөв. Хэрэв хаалгаа оносон бол хаалгач Зиппел хааж чадхааргүй байлаа. Үүний дараагаар  тоглолтын 24 дэх минутад Швайнштайгерийн дамжуулалтаар Томас Мюллер  хаалганы өмнө ганцаараа сугаран гарч ирсэн ч Зиппелийн хаалгийг мялаах хувь дутав . Энэ бол Баерн тоглолтыг тэргүүлэх 100 хувийн гоолийн боломж байсан. Нэгдүгээр үед Баерн бөмбөгийг илүү эзэмшиж байсан ч  довтолгооны төгсгөлийг муу дуусгаж байлаа.

Тоглолтын хоёрдугаар үед “улаан чөтгөрүүд”   өөрсдийн хэсэгт шигдэн тоглолоо. Гэхдээ тэдний үе үе хийсэн  сөрөг довтолгоо аюултай байсныг дурьдах хэрэгтэй. Эсрэгээрээ  Баерны  сөрөг довтолгоо  улаан чөтгөрүүдийн хамгаалагчдыг давж чадахгүй таслагдсаар. Баерн  хаалгаа оноогүй  алсын цохилтуудыг олон хийв.  Мөн хоёр жигүүрийн довтолгооноос ирэх хажуугийн дамжуулалт эздээ олохгүй байлаа. Талбайн төвд  бөмбөгийг  алдаж   улаан чөтгөрүүдэд бөмбөгөөр наадах хугацаа олгосоор… Зочид сэлгээгээр Тони Кроос, Праник нарийг  оруулж довтолгоонд хүч нэмсэн нь тэдний тоглолтыг сэргээсэн хэдий ч  бөмбөгийг  хаалганд оруулж чадахгүй байв.  Праник зүүн жигүүрээр довтлон хөндлөн  дамжуулалтыг хийж байлаа. Тони Кроос төвд Швайнштайгертай хүч хавсран  хэд хэдэн цохилтыг хийсэн ч тухай бүрт нь Зиппел амжиллтай хаав. Клозе энэ тоглолтонд гоол хийвэл фенүүдийг хүндлэн алдарт сальтогоо хийхгүй гэж хэлээд байлаа. Гэвч  тэрээр төрлөх багийнхаа хаалганд гоолдож  чадсангүй  Марио Гомесоор солигдож тоглолтоо дуусгав. Гомесийг Кайзерслаутерний өндөр хамгаалагчдын эсрэг тавиад  нэмэр болсонгүй . Нэмэлт цагт Баерн  сөрөг довтолгоог хийх үед Лаамыг хамгаалсан тоглолтын баатар Иличивич алдаа гарган 2 дахь шар хуудсаа авч талбайг орхив. Энэ нь Кайзерслаутерний хувьд том хохирол боллоо.

Энэ тоглолтонд  улаан чөтгөрүүдийн төвийн хамгаалагч Родней гайхалтай сайн тоглолоо. Родней  хэд хэдэн аюулыг хаалганаас зайлуулсан юм. Бас довтолгоонд муу оролцож байлаа.  Иличивич болон Лакичийн хослол хоорондоо гайхалтай таарсан чадварлаг тоглогчид гэдгээ  дахин нотоллоо. Кайзерслаутерн рекорд аваргыг буулган авснаар одоогоор жагсаалтыг тэргүүлж эхлээд байна.

Мирослав Клозе Бундеслигийн гараагаа Кайзерслаутернаас эхэлсэн юм.Тэрээр улаан чөтгөрүүдтэй 120 тоглолтонд оролцож 44 гоол хийсэн амжиллтай. Хамгийн сүүлд Кайзерслаутернаас Вердер  Бременд очсоны дараа 2005 онд ирснээсээ хойш 5 жилийн дараа Кайезерслаутерний Фриц Вальтер цэнгэлдхэд  ирж тоглосон нь энэ байлаа.

Кайзерслаутерн Баернийг хамгийн сүүлд 11 жилийн өмнө хожиж байжээ. Тэр нь 1999 оны 4 сард  болжээ. Тухайн үед Кайзерслаутерн дасгалжуулагчаар Отто Рехагель  Баерны дасгалжуулагчаар Оттмар Хицфельд ажиллаж байв.

Кайзерслаутерн Дасгалжуулагч Марко Курц .Үнэхээр гайхалтай үдэш байлаа. Бид эхний үед олон зүйлийг зөв хийсэн . Мюллерт олдсон гоол хийх  боломж бол шийдвэрлэх үзэгдэл байсан.  Бид өөртөө итгэлтэй урам зоригтой тоглосон . Баернтай тоглоход тун таатай байлаа.

Баерн Мюнхен Дасгалжуулагч Луис Ван Гааль . Бид сүүлийн дамжуулалт хүртлээ сайн тоглолтыг хийсэн. Мюллерт олдсон эхний боломж гоол  болох ёстой байв . Тэнд бид нэгийн эсрэг гурвуулаа байсан. Тэр хамтран тоглочдоо харах хэрэгтэй байсан юм. Кайзерслаутерн бидэнд  зай өгөлгүй сайн шахаж мөн ялах эрмэлзлэлээр дүүрэн тоглосон.

Кайзерслаутерн- Баерн Мюнхен  2:0

Гоол: 36  Иво Иличивич,  37 Сржен Лакич

Кайзерслаутерн: Зиппель, Йессен, Дик, Амедик, Родней, Тифферт (Шульц, 89), Билек, Кирх, Иличевич, Лакич (Хоффер, 78), Немец (Вальх, 53)

Баейрн: Бутт, ван Бюйтен, Контенто (Праньич, 63), Лам, Бадштубер, ван Боммель, Рибери, Швайнштайгер, Олич (Кроос, 63), Мюллер, Клозе (Гомес, 75)

Шар хуудас: Иличевич, 39 – Мюллер, 85
Улаан хуудас: Иличевич, 90

Бундеслигийн явц:

Баг тт хо тн хд Б-х Оноо
1. Кайзерслаутерн 2 2 0 0 5-1 6
2. Хоффенхайм 1 1 0 0 4-1 3
3. Санкт-Паули 1 1 0 0 3-1 3
4. Байер 1 1 0 0 2-0 3
5. Майнц 1 1 0 0 2-0 3
6. Гамбург 1 1 0 0 2-1 3
7. Ганновер 1 1 0 0 2-1 3
8. Баерн Мюнхен 2 1 0 1 2-3 3
9. Боруссия М 1 0 1 0 1-1 1
10. Нюрнберг 1 0 1 0 1-1 1
11. Айнтрахт 1 0 0 1 1-2 0
12. Вольфсбург 1 0 0 1 1-2 0
13. Шальке 1 0 0 1 1-2 0
14. Кельн 1 0 0 1 1-3 0
15. Фрайбург 1 0 0 1 1-3 0
16. Боруссия Д 1 0 0 1 0-2 0
17. Штутгарт 1 0 0 1 0-2 0
18. Вердер 1 0 0 1 1-4 0
GD Star Rating
loading...
Кайзерслаутерн Байернийг буулган авлаа, 9.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. bundesliga ibgeed l goyo bdag yum shuu dood ligiin avarga deed ligt garch irenguutee deed ligiin avargiig yalna gdg bas l goyo shuu

    GD Star Rating
    loading...
  2. hahaha says:

    manutd iig l ulaan chotgoruud gedeg yum hachin suga bagiig ulaan chotgoruud gechihjeeeeee

    GD Star Rating
    loading...
  3. Gold says:

    Tgd shuud deed ligee terguuleed…

    GD Star Rating
    loading...
  4. barca fan says:

    hachin suga bag in tgd ligiinhe 1 tom bagiig shaatsn l bnda sugaa

    GD Star Rating
    loading...
  5. GG says:

    Tom bag geheeree hojigdoj boldgui yumuu. Bombog booronhii gej ene dee

    GD Star Rating
    loading...
  6. sdaa says:

    Байерн-д яах аргагүй Роббен үгүйлэгдэж байна даа, Мюллер баруун жигүүрт тоглоно гэж бөөн бойтог, хурд байхгүй байна

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: