Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Жүдо » Онцлог ДАШТ-ий ТААМАГ #3

GD Star Rating
loading...

Есдүгээр сарын 9-13-нд Японы Токио хотын “Ёёги”ордонд зохиогдох жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах 26 дахь удаагийн тэмцээний урьдчилсан таамгийг “ТЦ” уншигчидтайгаа хуваалцаж буй билээ. Одоогоор 101 орны 850 орчим тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа энэ тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын “Preview”-г сонирхуулъя.

73 КГ (82 БӨХ)

Ямар ч тэмцээнд энэ жинд хамгийн олон бөх барилддаг. Энэ удаа ч уламжлал давтагджээ. ДАШТ-д оролцохгүй болсон шилдгүүдийг дурдвал өнгөрсөн жилийн дэд аварга Ким Чол-Су (БНАСАУ, №15), Европын АШТ-ий хошой мөнгөн медальт Йоэль Развозов (Израиль, №22), олимп, ДАШТ-ий хүрэл медальт Расул Бокиев (Тажикистан, №56) нар байна. Түүнчлэн францууд чансаагаар дээгүүр бичигддэг бөхчүүдээсээ энэ оны “Мастерс”-ын мөнгөн медальтай, чансааны №10 Жиль Бонхём, №19 Мохамед Риад нарыг үлдээж, №11 Бенжамин Дарбелье, №36 Уго Легран нарыг авчээ. 2007, 2009 оны дэлхийн аварга Ван Ки-Чунь гурав дахь алтаа зүүх итгэл төгс байгаа. Үүнийгээ тэр Их дуулгаас өөр тэмцээнд барилдахгүй, тэгээд барилдсан болгондоо түрүүлснээрээ харуулдаг.

Түүний жингийн гол өрсөлдөгч Бан Гүй-Ман харин идэвх, чармайлтынхаа хүчээр чансаагаа дэд байр хүртэл ахиулсан. Солонгос жүдочдын ноёрхдог энэ жинд тэдний давамгайллыг Европын бөх хазайлгах магадлалтай. Өнгөрсөн жилийн ДАШТ-ий гутгаар байрын эзэн Бельгийн Дирк ван Тишельт хэдийгээр олон улсын ямар ч тэмцээнд ихэвчлэн хүрэл медаль зүүдэг ч энэ удаа медалийнхаа өнгийг хувиргаж мэднэ. Манай улсаас энэ жинд Сайнжаргалын Ням-Очир (№12), Ганболдын Пүрэвдорж (№43) нар хүч үзнэ. С.Ням-Очирын хувьд энэ жил Дюссельдорфын гранприд түрүүлж, Прагийн Дэлхийн цом, Рио-де-Жанейрогийн Их дуулгад V байрт шалгаран, Сан-Паулу, Улаанбаатарын Дэлхийн цомоос хүрэл медаль хүртэж, чансаагаар хоёр дахь аравтын дэд байрт ирсэн бол Г.Пүрэвдорж эх орондоо зохиогдсон Дэлхийн цомд түрүүлсэн билээ.

“ТЦ”-ИЙН ТААМАГЛАЛ (медалийн төлөө өрсөлдөх найман

бөх)

Ван Ки-Чунь, Бан Гүй-Ман (хоёул БНСУ), Дирк ван Тишельт (Бельги), Мансур Исаев (ОХУ), Хироюки Акимото (Япон), Аттила

Унгвари (Унгар), Бенжамин Дарбелье (Франц), Заза Кеделашвили (Гүрж)

ӨМНӨХ ЖИЛҮҮДИЙН МЕДАЛЬТНУУД

“Афин-2004” олимпийн наадам 1.И Вон-Хи (БНСУ) 2.Виталий Макаров (ОХУ) 3.Жимми Педро (АНУ), Леандро Гильеро (Бразил)

“Каир-2005” ДАШТ 1.Акош Браун (Унгар) 2.Франческо Брюйере (Итали) 3.Киёши Үэмацү (Испани), Геннадий Билодид (Украин)

“Рио-де-Жанейро-2007” ДАШТ 1.Ван Ки-Чунь (БНСУ) 2.Эльнур Маммадли (Азербайжан) 3.Юүсүкэ Канамарү (Япон), Расул Бокиев (Тажикистан)

“Бээжин-2008” олимпийн наадам 1.Элнур Маммадли (Азербайжан) 2.Ван Ки-Чунь (БНСУ) 3.Леандро Гильеро (Бразил), Расул Бокиев (Тажикистан)

“Роттердам-2009” ДАШТ 1.Ван Ки-Чунь (БНСУ) 2.Ким Чол-Су (БНАСАУ) 3.Дирк Ван Тишельт (Бельги), Мансур Исаев (ОХУ)

57 КГ (47 БӨХ)

Хэдийгээр энэ жингийн чансааг япон бөх тэргүүлж байгаа ч өдгөө францчууд ноёрхлоо нэгэнт тогтоогоод байгаа. Олон улсын тэмцээнүүдэд эмэгтэйчүүдийн 57 кг-д медалийн тавцанд дөрвөн франц бүсгүй зогсох нь энгийн үзэгдэл. Энэ олон жигд тамирчдаасаа хэнийг нь үлдээж, хэнийг нь авч явах нь дасгалжуулагчдын хувьд толгойны өвчин байсан биз. Дэлхийн чансааны эхний 40-д Францын зургаан эмэгтэй бөх байдгаас өмнөх ДАШТ-ий түрүүт Морган Рибо (№3), 2008 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Отомн Павиа (№16) нар Токиод хүч үзэхээр болжээ.

Европын хошой аварга Барбара Харел (№9) болон Сара Локо (№13) нарын дэлхийн аваргын медальд хүрэхэд гайхахааргүй шилдгүүд гэртээ үлджээ. Өдгөө дэлхийн чансааг өнгөлж байгаа Каори Мацүмото япончуудын хэзээнээсээ энэ жинд тааруу барилдаж ирсэн тааруу “уламжлал”-ыг таслана гэсэн найдвар тээж буй. Энэ жил тэрбээр дотооддоо л ганц ялагдаж (бүх Японы АШТий финалд Наэ Үдакад дийлдсэн. Үдака энэ амжилтаараа ДАШТ-д оролцох эрх авсан), Мастерс болон Парис, Рио-де-Жанейрогийн Их дуулга, Дюссельдорфын гранпридтүрүүлсэн юм.

Жин өгсөж барилдсан анхны ДАШТ-дээ финалд шалгарсан Тельма Монтейру (№2) оролцсон тэмцээндээ медалиас мултарч бараг үзээгүй. Өнгөрсөн жил 19 настайдаа томчуудын ДАШТ-ээс хүрэл медаль зүүж, сар гаруйхны дараа үеийнхэнтэйгээ өрсөлдөж, залуучуудын дэлхийн аварга болсон Унгарын Хедвиг Каракас (№4) оролцсон тэмцээн нь олдчихоогүй бол гарцаагүй шагналын тавцанд гарах дөрвөн хүний нэг. Олимпийн наадмаар од нь гүйж аваргалсан Жулиягийн хувьд олимпоос хойш олигтой барилдахаа больсон. Энэ удаа ч түүнийг медальт байрт шалгарна гэхэд хэцүү. 57 кг-ын жинд манай улсаас тивийн аваргын хошой хүрэл медальт Түмэн-Одын Баттөгс барилдана. Өнгөрсөн жилийн ДАШТ-д тэрбээр энэ онд Европын аварга болсон Румыний Корина Каприориуг ялж, Японы Мацүмотод хожигдож байсан юм.

“ТЦ”-ИЙН ТААМАГЛАЛ (медалийн төлөө өрсөлдөх найман бөх)

Каори Мацүмото, Наэ Үдака (Япон), Тельма Монтейру (Португал), Морган Рибо (Франц), Хедвиг Каракас (Унгар), Сабрина Фильцмозер (Австри), Ирина Заблудина (ОХУ), Юрислейдис Люпетей (Куба)

ӨМНӨХ ЖИЛҮҮДИЙН МЕДАЛЬТНУУД

“Афин-2004” олимпийн наадам 1.Ивонне Боэниш (Герман) 2.Кюй Сун-Хуй (БНАСАУ) 3.Дебора Гравенштейн (Голланд), Юрислейдис Люпетей (Куба)

“Каир-2005” ДАШТ 1.Кюй Сун-Хуй (БНАСАУ) 2.Ивонне Боэниш (Герман) 3.Сабрина Фильцмозер (Австри), Хишигбатын Эрдэнэт-Од (Монгол)

“Рио-де-Жанейро-2007” ДАШТ 1.Кюй Сун-Хуй (БНАСАУ) 2.Изабел Фернандес (Испани) 3.Айко Сато (Япон), Бернадетт Башко (Унгар)

“Бээжин-2008” олимпийн наадам 1.Жулия Квинтавалье (Итали) 2.Дебора Гравенштейн (Голланд) 3.Янь Шү (БНХАУ), Кетлин Лима Куадрос (Бразил)

“Роттердам-2009” ДАШТ

1.Морган Рибо (Франц) 2.Тельма Монтейру (Португал) 3.Кифаят Гасымова (Азербайжан), Хедвиг Каракас (Унгар)

P.S: Монголчууд сайн зүйлийг зөгнөхөд амны би лэг хэмээн бэлгэшээдэг ч бас цагаан хэл ам хүрнэ хэмээн цээрлэдэг. Тиймээс хэн нь ч медальд хүрэхэд гайхахааргүй авьяаслаг бөхчүүдээ онцолж энэ жагсаалтад дурдсангүй.

ЖҮДО БӨХИЙН ДАШТ-ИЙ РЕКОРД

Хамгийн олон аваргалсан

7 Рёоко Тамүра (Япон, эм. бүгд 48 кг-д)

6 Ингрид Бергманс (Бельги, эм. үнэмлэхүй-4, +72 кг-2)

4 Наоя Огава (Япон, эр. Үнэмлэхүй-3, +95 кг-1)

Шёозо Фүжии (Япон, эр. -80 кг-3,-78 кг-1)

Ясүхиро Ямашита (Япон, эр. +95 кг-3, үнэмлэхүй-1)

Давид Дулье (Франц, эр. +95 кг-3, үнэмлэхүй-1)

Тун Вень (БНХАУ, эм. +78 кг-2, үнэмлэхүй-2)

Кюй Сун-Хуй (БНАСАУ, эм. 52 кг-1, 57 кг-3)

Гао Фенлянь (БНХАУ, эм. +72 кг-3, үнэмлэхүй-1)

Карен Бриггс (Их Британи, эм. бүгд 48кг-д)

Норико Анно (Япон, эм. -72 кг-1, +78 кг-3)

Хамгийн олон медальтай

11 Ингрид Бергманс (Бельги, эм. 6 алт, 4 мөнгө, 1 хүрэл)

8 Рёоко Тамүра (Япон, эм. 7 алт, 1 хүрэл)

7 Наоя Огава (Япон, эр. 4 алт, 3 хүрэл)

Роберт ван де Валле (Бельги, эр. 2 мөнгө, 5 хүрэл)

Дриулис Гонзалес (Куба, эм. 3 алт, 1 мөнгө, 3 хүрэл)

GD Star Rating
loading...
Онцлог ДАШТ-ий ТААМАГ #3, 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. A says:

    Tamura ch domogt boh l doo odoo daanch uls tord orchihson

    GD Star Rating
    loading...
  2. khuder says:

    nynochirt amjilt husie tsagaanaa baterdene ta2 sn barildaaraa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: