loading...
2010 оны зуны арилжаа наймааны цонх хаагдах дөхөж байна. Тиймээс 9 сарын 1 хүртэл солилцоо наймааны мэдээлэл тасрахгүй байх. Ингээд та бүхэнд хамгийн сүүлд хийгдсэн наймаануудын мэдээллээс хүргэе.
Рома Интерээс Николас Бурдиссог албан ёсоор худалдан авлаа. Аргентин хамгаалагч өнгөрсөн улиралд Ромад зээлээр тоглохдоо маш сайн үзүүлэлт үзүүлж Мексeсийн оронд гараанд гарч байсан юм. Улирал дууссаны дараа Рома түүнийг жинхлэх хүсэлтэй байсан ч Интер бага зэрэг ”унжсан” тал бий. Гэхдээ эцсийн дүнд хоёр тал тохиролцоонд хүрч чадсанаар Бурдиссо Ромын албан ёсны гишүүн боллоо. Бурдиссогийн төлөө Ромчууд 8 сая еврог төлсөн бөгөөд 4 жилийн гэрээгээр авсан юм. Гэрээнд тусгагдсан ёсоор түүний цалин улирал тутам нэмэгдэх аж. Бурдиссогийн дүү Гульермо Бурдиссо энэ сарын эхээр мөн Ромад ирсэн юм. Гульермо одоо 22 настай хамгаалалтын байрлалд тоглодог.
***
Ювентус зуны наймааны цонхоор хамгийн сайн ажилласан Италийн баг болж байна. Тэд саяхан Диегог Бундеслиг рүү явуулсан бол зөрүүлээд Италийн шигшээ багийн довтлогч Квальяреллагаар бүрэлдэхүүнээ сайжрууллаа. ”Хуучин ноёд” Наполид 4.5 сая евро төлсөн бөгөөд зээлээр авч байгаа юм байна. Гэрээнд тусгагдсан ёсоор Юве гурван жилийн хугацаанд 10.5 саяыг цувуулан төлж Фабиог худалдаж авах юм байна. Диего явснаар Ювентусын довтолгоонд сул орон зай үүссэн. Үүнийг Фабиогоор нөхөх бөгөөд Луйжи дель Неригийн 4-4-2 тактик ёсоор бол Квальярелла Амауритай хамт довтолоонд тоглох юм байна. Маш хэцүү байдлаас гайхалтай гоол оруулдгаараа алдартай Квальярелла өдгөө 27 настай бөгөөд 2009 оноос Италийн шигшээд дуудагдан тоглож байгаа юм.
***
Марселийн жигүүрийн хагас хамгаалагч Хатем Бен Арфа Англид ирэхнээ. Премьер лигт эргэн ирсэн Ньюкэсл Юнайтед клуб Франц эрийг нэг жилийн зээлээр авч байгаа гэнэ. 23 настай Бен Арфа Олимпик Лионы ”бүтээгдэхүүн” бөгөөд 2008 онд Марсельд 11 сая еврогоор ирж байлаа. Тэр цагаас хойш Хатем нийт 91 тоглолтонд 15 гоол оруулсан байна. Бен Арфа ирэх даваа гаригт албан ёсоор Шаазгайнуудын нэг болох юм байна. Хэрвээ сайн тоглох юм бол улирлын төгсгөлд Ньюкэсл түүнийг жинхлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.
***
Хавьер Машераногийн орыг залгах тоглогчыг Ливерпульчууд маш хурдан боллоо. Португийн хагас хамгаалагч Раул Мейрелиш 10.7 сая фунтээр Анфиелдэд ирж байгаа гэнэ. guardian сонинд бичсэнээр 27 настай Португал ДМ энэ ням гаригт эмнэлэгийн үзлэгээр орж гэрээ байгуулах юм байна. Мейрелеш 2006 оноос Португалын шигшээ багт тоглож байгаа. Өнгөрсөн ДАШТ-д тэрээр маш сайн тоглож мэргэжилтнүүдээс өндөр үнэлэгээ авсан юм. Машераногоос ялгаатай нь тэрээр довтолгоонд идэвхтэй оролцдог бөгөөд төвийн хагас хамгаалагчаар тоглож Портуд тоглох хугацаандаа цөөнгүй гоолуудыг оруулсан юм.
***
Манчестер ситид ”гологдсон”’ Зимбабве довтлогч Бе́нжамин Мварува́ри Блекбернийх боллоо. 2010 оны 6 сард Сити түүнийг чөлөөлж байгаагаа зарласан бөгөөд Силвиньо, Петров нарын хамтаар Сити оф Манчестер цэнгэлдэхийг Бенжани орхисон юм. Энэ явдлаас сар гарангийн дараа тэрээр Блекбернтэй бэлтгэл хийж эхэлсэн тухай хэвлэлүүд бичиж байсан. Удсан ч үгүй энэ яриа батлагдаж Зимбабве эр Ланкаширийн багтай гэрээ байгууллаа. Эвүүд паркт Бенжани нэг жил зүтгэх бөгөөд цааш гэрээгээ сунгаж болох юм байна. Энэ жи 32 настай тэрээр шигшээ багтаа 1998 оноос тоглож байгаа билээ.
***
Челсигийн менежер Карло Анчелотти дахиж тоглогч авахгүй гэдгээ зарлалаа. Энэ зуны цонхоор Цэнхэрүүдийг Жо Коул, Беллетти, Декү, Баллак, Карвалью Стох гээд нийт 14 тоглогч орхисон. Эдгээр тоглогчдыг явуулаад нийт 12 сая л фунтын ашиг олжээ. Харин шинээр ирсэн Рамирес, Бенаюн, Калас, Делач нарын төлөө 31 сая фунтыг зарсан байх юм. Уг нь нэмээд Бразилийн вондеркид Неймар байх ёстой байсан боловч Сантостой тохиролцож чадаагүйн улмаас энэ наймаа бүтээгүй.
Ийнхүү Челсигийн энэ зуны наймаа ингээд дуусаж байна.
***
Клаас Ян Хунтелаар Раултай хамт Шалькед тоглох нь. Европын хэвлэлүүдийн мэдээлснээр Германы баг Миланд 14 сая евро санал болгож тэд ч хүлээж авсан гэнэ. Миланчууд наймааны цонх хаагдахаас өмнө Златаныг Барсагаас авах гэж хичээж байгаа. Тиймээс энэ наймаанд зарцуулах мөнгийг босгохын тулд Хунтелаарыг зарж байгаа бололтой. Голланд довтлогч 2009 оны зун 15 сая еврогоор Миланд ирж 4 жилийн гэрээ үзэглэсэн. Гэвч тэр Италийн хөлбөмбөгт дасан зохицож чадаагүй юм. Голландын шигшээ багт тэрээр 2006 оны 7 сараас эхлэн дуудагдан тоглож буй.
loading...




Sxan naimaanuud boljee uun dr Ibra nemegdene dee Ortog ondortei toglogch yumdaa Ibra
loading...
Huntelaar gej sonin zaluu shuu.Bundesligad gaigui togloh blgui de La Liga SeriaA d bol chadahgui yum bna
loading...
хунтелаар уул нь сайн ш бориеллог зарсан бол уул нь гэхдээ яахав ибра ирээд пато рони 2той яаж хөл нийлэхийг л үзэж дээ
loading...
Huntelaar uul n sainshd neg l evee olohgui bnada
loading...
wow!!!!!!! ben arfa anglid………. tun awiyaslag zaluu shvv PL.d ideeshij chadwal dor n gylalzah od bgam da
loading...
hoton shuwuunuud dawgu naimaa hiichjee ghdee ene unaltnaasaa bosoh gj heseg hugatsaa boloh bhaa ug n ergeed sergechwel manaihtaich uramtai ursulddug shvv hehe
loading...