loading...
Сүмочдыг телевизээр гарахыг зөвшөөрөв
Мэргэжлийн сүмогийн холбооноос бөхчүүд багш нарын бооцоо, мөрийтэй тоглоомын хэргээс хойш тэднийг телевизийн нэвтрүүлэг, элдэв хүлээн авалт, ёслолын ажиллагаанд оролцохыг хориглоод байсан билээ.
Хэдийгээр ирэх жил хүртэл цэнхэр дэлгэцээр гарах эрхээ хасуулаад байсан ч холбооноос энэ удаад ёкозүна Хакүход тусгай зөвшөөрөл өгсөн байна. Хакүхо “Нихон” телевизийн нэвтрүүлэгт тавдугаар сарын эхээр оролцсон боловч сүмогийн холбооноос хориг тавьсан
тул “Нихон” телевиз нэвтрүүлгээ гаргахаа хүлээн азнаж байсан юм. Сүмогийн холбооны хэвлэл мэдээллийн албанаас “Бооцооны хэрэг гарахаас өмнө зураг авахуулсан болохоор энэ удаад зөвшөөрлөө” хэмээн мэдэгдсэн ба цаашид хоригоо үргэлжлүүлэх үү, тусгай зөвшөөрөл олгож байх уу гэдэг нь тодорхой бус байна.
Асашёорюү тэмцээн үзэхгүй
Их аварга Асашёорюү аравдугаар сарын 3-нд болох зодог тайлах ёслолын бэлтгэл ажлаар арлын орныг зорьлоо. Тэрбээр энэ сарын 31- нд болох сүмо бөхчүүдийн хуралд оролцон, зодог тайлах ёслолын үеэр болох барилдааны талаар ярилцах юм. Харин түүнийг өчигдөр болсон Ж.Нарантунгалагийн тоглолтыг үзэх байх хэмээн нисэх буудал дээр хүлээж байсан сэтгүүлчид олж харсангүй өнгөрчээ. Асашёорюү одоо БНСУ-д байгаа бөгөөд хувийн менежер нь “Асашёорюү тэмцээн үзэхгүй” гэж сэтгүүлчдэд ярьсан гэнэ. Ж.Нарантунгалаг хэвлэлийн бага хурал дээр “Уг нь аваргыг ирнэ гэж бодож байлаа. Асашёорюү олон зөвлөгөө өгсөн. Хамгийн гол нь өрсөлдөгчөөсөө айхгүй, зоригтой тогло гэсэн зөвлөгөөг дагна даа” хэмээн ярьсан байна.
loading...




Asar mundag zuvluguu ugsun bn daa avarga ah ni
Tegeed temceen ni yu bolsiin bol ?
loading...
torrent.topnet.mn торрент сайт нээгдлээ
loading...