loading...
9 сарын 3-нд Болгартай хийх Евро 2012 тэмцээний урьдчилсан шатны тоглолтонд Английн шигшээн хэд хэдэн тоглогчид оролцох боломжгүй болжээ. Тухайлбал Челсигийн ахлагч Жон Терри болон Фрэнк Лампард, Фулхэмийн Бобби Замора нар энэ жагсаалтыг бүрдүүлж байна. Лампард премьер лигийн Сток сититэй хийсэн тоглолтонд оролцсон боловч хоёрдугаар хагаст сэлгээгээр суусан юм.
Тэрээр ирэх мягмар юм уу лхагва гаригт эвэрхийний хагалгаанд орох гэнэ. Урьдчилсан байдлаар Лампс 2 долоо хоног талбайд гарахгүй байж магадгүй байна. Гэхдээ премьер лигийн ээлжит тойрогт эргэн ирэх боломжтой ажээ. ”Энэ бол маш хөнгөхөн хагалгаа. Гэхдээ тэр зовиур мэдэрч байгаа болохоор үүнийг хийхээс өөр арга алга . Бид ФА-д мэдэгдэл явуулж энэ талаар мэдэгдсэн” хэмээн Анчелотти ярьсан байна.
Мөн Сток сититэй хийсэн тулаанд баруун хөлийн шөрмөсөө бэртээсэн Жон Терри шигшээ багтаа тус болж чадахгүй. Челсигийн албан ёсны сайтад бичсэнээр Терри шигшээ багийнхаа ирэх 2 тоглолтонд оролцож чадахгүй юм байна. Болгартай хийх тулааны дараа 9 сарын 7-нд Англичууд Швэйцарийн багийн талбайд зочлох юм. Уйган Атлетиктэй хийсэн тоглолтонд хавиргаа бэртээсэн Петер Крауч эдгээр тоглогчидтой нэгдэж байна. Харри Реднап Краучын бэртэл хэр хүнд гэдгийг мэдэхгүй байна; Эмнэлэгийн шинжилгээний хариу гарсны дараа тодорхой хариу хэлнэ гэжээ.
Мөн энэ долоо хоногийн Фулхэм – Блекпулийн тоглолтонд гоол оруулсан Бобби Замора бэртэл авчээ. Дээрхи тоглолтыг Фабио Капелло ирж үзсэн юм. Харамсалтай нь Замора хоёрдугаар хагаст ташаандаа бэртэл авч талбайг орхисон. Ийнхүү тоглогчид бөөнөөрөө бэртэл авч шигшээ багтаа тоглож чадахгүй болсныг зарим нэгэн нь багууд гол тоглогчдоо амраахын тулд башир арга хэрэглэж байна гэж байна.
loading...




chelsea 9sarin 15 hurtel suidtei ursuldchur bag bhgui gehdee amraahiin tuldch bish bhaa amraah bol zugeerl amraachih yum bishuu kkk
loading...
aa harin shigsheegiin togloltoos neeree bultah bashir arga bh ene er n
loading...
zaluuchuudad uuriiguu taniulah bolomj garj baigaam bn daa
loading...
3 toglolt 14 goal ,, 9 point
uchigdur bas l dor xayj 5-0 xojix bsan um da
Come on chelsea
loading...
ene deed taliin blue son gej yasan huurtsun gulug be.erguu ats chini aan..
loading...
thh mair huur uu sda bna aa.
loading...