Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Азийн наадмууд » Азийн наадам

GD Star Rating
loading...

Дэлхийд цар хүрээгээрээ олимпийн наадмын дараа орох олон спортын наадам бол Азийн наадам юм. Азийн Олимпийн Зөвлөлийн гишүүн 45 орон оролцдог Азийн наадам анх 1951 онд Энэтхэгийн нийслэл Дели хотноо зохион байгуулагдаж байжээ.

1978 оныг хүртэл Азийн наадам нь Азийн Спорт холбоодуудын холбооны ивээл дор зохиогддог байсан бол түүнээс хойш Азийн Олимпийн Зөвлөлийн нэрэн дор зохион байгуулагддаг болжээ.

Азийн наадмын түүхэнд нийт 46 улс оролцож байсан аж. 1971 оныг хүртэл Израйль энэхүү наадамд оролцож түүнээс хойш Европ тивд харьяалагдах болжээ.

Тайланд улс 4 удаа зохион байгуулсан нь хамгийн олон зохион байгуулсан улс болж буй юм.

Азийн наадмын угтвар:

Азийн наадам зохиогдохоос өмнө 1912 онд Японы Эзэнт гүрэн үндэслэсэн Алс Дорнодын наадам хэмээх спортын наадам зохион байгуулагддаг байжээ. Анхны наадам 1913 онд Манила хотод болж нийт 10 удаа 1934 он хүртэл зохиогдсон байна. 1934 онд зохиогдсон наадамд дайны улсаас Хятад оролцоогүй. Харин 1938 онд төлөвлөгдсөн байсан наадам цуцлагдаж түүнээс хойш зохиогдоогүй юм. Харин 1934 онд Энэтхэгүүд Баруун Азийн наадам хэмээх наадмыг санаачлан анхных нь Шинэ Делид болжээ. Уг наадамд Цейлон, Афганистан, Пакистан улсууд оролцсон байна. Гэсэн хэдий ч дэлхийн дайнаас болж дахиж зохиогдоогүй ажээ.

Азийн хэмжээнд ямар ч наадам зохиогддоггүй болоод байсан тэр үед ямар нэгэн наадам хийх хэрэгтэй дээр бүгд тодорхой хэмжээгээр санал нэгдсэн ба 1948 оны Лондоны олимпийн үеэр энэхүү асуудал нааштайгаар эргэж Азийн тамирчдын холбоо хэмээх байгууллага байгуулах тухай санал нэгджээ. 1949 онд энэхүү байгууллага албан ёсоор хурлаа хийн байгуулагдаж Азийн наадмуудын холбоо хэмээх нэрийг оноосон байна. Энэхүү хурлаар анхны Азийн наадмыг зохион байгуулахаар болж 1950 онд Шинэ Дели хотод зохион байгуулах шийдвэр гарсан.

Хэдийгээр 1950 онд зохион байгуулагдах байсан ч бэлтгэл ажил удааширсны улмаас 1951 онд л зохион байгуулжээ.

Он Наадам Зохион

байгуулагч

Огноо Улс тамирчин Спорт төрөл
1951 I India Шинэ Дели, Энэтхэг 3 сарын 4–11 11 489 6 57
1954 II Philippines Манила, Филиппин 5 сарын 1–9 19 970 8 76
1958 III Japan Токио, Япон 5 сарын 28–6 сарын 1 16 1,820 13 97
1962 IV Indonesia Жакарта, Индонези 8 сарын 24–9 сарын 4 12 1,460 13 88
1966 V Thailand Бангкок, Тайланд 12 сарын 9–20 16 1,945 14 143
1970 VI Thailand Бангкок, Тайланд 8 сарын  24–9 сарын 4 16 2,400 13 135
1974 VII Iran Тегран, Иран 9 сарын 1–16 19 3,010 16 202
1978 VIII Thailand Бангкок, Тайланд 12 сарын 9–20 19 3,842 19 201
1982 IX India Шинэ Дели, Энэтхэг 11 сарын  19–12 сарын 4 23 3,411 21 147
1986 X South Korea Сөүл, Өмнөд Солонгос 9 сарын  20–10 сарын 5 22 4,839 25 270
1990 XI People's Republic of China Бээжин, Хятад 9 сарын 22–10 сарын 7 36 6,122 29 310
1994 XII Japan Хирошима, Япон 10 сарын 2–16 42 6,828 34 337
1998 XIII Thailand Бангкок, Тайланд 12 сарын 6–20 41 6,554 36 376
2002 XIV South Korea Бусан, Өмнөд Солонгос 9 сарын  29–10 сарын 14 44 7,711 38 419
2006 XV Qatar Доха, Катар 12 сарын 1–15 45 9,520 39 424
2010 XVI People's Republic of China Гуанжож, Хятад 11 сарын  12–27 42 476
2014 XVII South Korea Инчон, Өмнөд Солонгос 9 сарын  19–1? сарын 4 Ирээдүйн арга хэмжээ
2019 XVIII тодорхойгүй(2011) тодорхойгүй Ирээдүйн арга хэмжээ
2023 XIX тодорхойгүй (2011) тодорхойгүй Ирээдүйн арга хэмжээ
GD Star Rating
loading...
Азийн наадам, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: