loading...
Жозе Моуриньо Ла лигийн эхлэлээ тааруухан тавьж Мальоркотой гоолгүй тэнцлээ. Гэхдээ Мадридийн баг илүүрхэж тоглосныг статистик үзүүлэлтээс харж болно. Бөмбөг эзэмшилт Реал 64 хувьтай, мөн нийт 16 цохилт гүйтгэсэн нь өрсөлдөгчөөсөө 2 дахин илүү гарах үзүүлэлт.
Моу гарааны бүрэлдэхүүндээ Карвалью, Ди Мариа, Серхио Каналес гэсэн шинэ тоглогчдоо багтаасан байв. Реалын өнгөрсөн улирлын мэргэн бууч Игуайн довтолгоонд ганцаараа тоглож Ди Мариа, Роналду нар хоёр жигүүрээс түүнийг дэмжсэн. Игуайн 8 дахь минутад тооны харьцааг нээж болох байсан ч Дуду Ават бөмбөгөнд амжиж гар хүрч багаа аварсан.
Хэдхэн минутын дараа Роналдугийн алсын цохилт хаалгатай маш ойрхон өнгөрлөө. Барса, Реалд хүчин зүтгэж явсан Лаудруп энэ улирлаас Мальорког дасгалжуулж байгаа. Түүний залуус 40 дэх минутад Реалыг гоолоор мялаах дөхсөн ч Гонзало Кастрогийн хүчтэй цохилт Роналдугийнхтай адил хаалганы хажуугаар өнгөрсөн.
Багийнх нь довтолгоо нэг л олигтой явж өгөхгүй байсан учраас Моу 59 дэх минутад давхар сэлгээ хийж Өзил, Бенземаг зэрэг орууллаа. Каналес, Ди Мариа нар тэдний оронд суусан юм. Гэсэн ч Роналду болон Игуайн нар олдсон боломжуудаа хайр найргүй алдсаар байлаа. Ялангуяа 84 дэх минутад Игуайн хаалгачын эсрэг ганцаараа гараад алдсан боломж Моуриньог чамгүй бухимдуулсан байх. Сүүлийн 10 минутад тоглолт ерөнхийдөө Мальоркогийн талбайд өрнөсөн бөгөөд Реалчууд зогсоо зайгүй дайрч байсан ч гоол оруулж чадсангүй.
Реалыг ийнхүү бүтэлгүйтгэж байх хооронд Барса эхний ялалтаа ядах юмгүй авсан. Расингийн талбайд Давид Вилья лигийн анхны гоолоо оруулсан бөгөөд Месси, Иниеста нар мөн нэг нэгийг нэмэрлэжээ. Златан явсан ч Барсагийн довтолгоо сулраагүй гэдгийг энэ тоглолт хангалттай харуулсан.
Дөнгөж 3 дахь минутад Месси ”жигүүрийн” гоолоо оруулж Барса тэргүүлж эхэллээ.
Испаний супер цомд хет-трик хийсэн гоолуудтайгаа нийлээд Месси альхэдийнэ 4 гоол шинэ улирал эхлээд оруулчихлаа.
33 дахь минутад өнгөрсөн ДАШТ-ий гол баатар Андрес Иниеста гайхалтай гоолоор фенүүдээ баярлууллаа. Расингийн хаалгач Тоньо бөмбөгөө хатгаж хаалганаасаа холдуулсан ч Иниеста түүнийг нь газар буухаас өмнө шууд гуядаж хаалганд оруулсан. Барсагийн довтолгооны гурвал Иниеста, Вилья, Месси нар маш сайн ойлголцож байсныг энд дурьдах хэрэгтэй.
Иниестагийн гоолооc 2 минутын дараа Максвел Франсисийг алдаа гарган унагааж торгуулийн цохилт эсрэг багтаа өглөө. Гэвч Тчите Валдесийг аргалж чадалгүй цохилтоо алдаж багаа хөөджээ.
Нэгдүгээр үеийн төгсгөлд Вилья гоол оруулcан ч отон тоглолт гэж тооцоогүй. Гэсэн ч Испани эр 62 дахь минутад Дани Алвесийн дамжуулалтыг мөргөж Ла лигийн Барса дахь дебут гоолоо оруулж дөнгөжээ.
79 дэх минутад Бояан Вильягийн оронд сэлгэгдэж 3 минутын дараа Адриано Иниестагийн оронд талбайд орж ирлээ. Үлдсэн минутад Барса ямар нэгэн алдаа гаргаагүй. Тэд ийнхүү эхний ялалт, 3 оноогоо амжилттай авлаа.
| .Сантандер. Стадион “Эль Сардинеро”. 21000 үзэгч. Шүүгч- Дельгадо Феррейро (Португалете). |
|
| РАСИНГ – БАРСЕЛОНА – 0:3 (0:2) | |
| Расинг | Барселона |
| Тоньо | Виктор Вальдес |
| Франсис | Даниэл Алвеш |
| Энрике | Херард Пике |
| Торрехон | Эрик Абидаль |
| Сисма | Максвелл |
| Кеннеди Бакирчиоглу, 63 | Серхио Бускетс |
| Гонсало Кольса, 74 | Хави, 46 |
| Папе Диоп | Сейду Кейта |
| Мануэль Арана, 62 | Лионель Месси |
| Педро Мунитис | Андрес Иньеста, 82 |
| Мохамед Тчите | Давид Вилья, 79 |
| Сэлгээ: | |
| Адриан, 62 | Педро, 46 |
| Ариэль Науелпан, 63 | Боян Кркич, 79 |
| Александрос Циолис, 74 | Адриано, 82 |
| Шар хуудас: | |
| Франсис, 30 | Херард Пике, 90 |
| Папе Диоп, 60 | |
| Адриан, 68 | |
| Педро Мунитис, 82 | |
| Пальма-де-Мальорка. Стадион “Оно Эстади”. Шүүгч- Фернандес Борбалан (Альмерия). |
|
| МАЛЬОРКА – РЕАЛ – 0:0 (0:0) | |
| Мальорка | Реал |
| Дуду Ават | Икер Касильяс |
| Рубен | Альваро Арбелоа, 70 |
| Пабло Сендрос | Серхио Рамос |
| Нуньеш | Рикарду Карвалью |
| Диас Айосе | Марсело |
| Гонсало Кастро, 72 | Лассана Диарра |
| Эмилио Нсуе | Хаби Алонсо |
| Марти | Криштиану Роналду |
| Джонатан Де Гузман | Серхио Каналес, 59 |
| Виктор, 61 | Анхель Ди Мария, 59 |
| Серхи, 46 | Гонсало Игуаин |
| Сэлгээ: | |
| Фернандо Кавенаги, 46 | Месут Ёзил, 59 |
| Перейра, 61 | Карим Бензема, 59 |
| Томас Пина, 72 | Сами Хедира, 70 |
| Шар хуудас: | |
| Серхи, 34 | Хаби Алонсо, 17 |
| Пабло Сендрос, 87 | |
| Валенсия. Стадион “Сьюдад де Валенсия”. 10000 үзэгч. Шүүгч- Перес Ласа (Андоайн). |
|
| ЛЕВАНТЕ – СЕВИЛЬЯ – 1:4 (1:2) | |
| Малага. Стадион “Ла Росаледа”. 26000 үзэгч. Шүүгч- Сесар Муньес Фернандес (Овьедо). |
|
| МАЛАГА – ВАЛЕНСИЯ – 1:3 (1:1) | |
| Аликанте. Стадион “Хосе Рико Перес”. 23000 үзэгч. Шүүгч- Антонио Рубинос Перес (Мадрид). |
|
| ЭРКУЛЕС – АТЛЕТИК – 0:1 (0:0) | |
| 29 августа. Ла Корунья. Стадион “Мунисипаль де Риасор”. 22000 үзэгч. Шүүгч- Фернандо Тейшейра Витьенес (Сантандер). |
|
| ДЕПОРТИВО – САРАГОСА – 0:0 (0:0) |
| Барселона. Стадион “Олимпико де Монжуик”. 26000 үзэгч. Шүүгч- Айса Гамес (Валенсия). |
|
| ЭСПАНЬОЛ – ХЕТАФЕ – 3:1 (1:0) | |
| Сан Себастьян. Стадион “Аноэта”. 24000 үзэгч. Шүүгч- Хосе Луис Гонсалес (Кастилия-Леон). |
|
| РЕАЛ СОСЬЕДАД – ВИЛЬЯРРЕАЛ – 1:0 (0:0) | |
| Памплона. Стадион “Рейно де Наварра”. 22000 үзэгч. Шүүгч- Альварес Искьердо (Барселона). |
|
| ОСАСУНА – АЛЬМЕРИЯ – 0:0 (0:0) |
loading...





ibra ywchihwaa xoorhii…….
pedro bojan 2 ene jil oorsdigoo buren haruulah shn bolomjtoi bollo. chdahgui bol tgd daraa jilees super strikeriin araas l dahiad ywah bhdaaa….
ter hun ni torres bj boloh ym bn shuu…………..
BARCA BARCA BARCA………..
loading...
higuan DAvargiin mergen buuch boloogui shuu dee
loading...
Xavi maani gemtchih sheg bolson yasan yum bol gaigui bga. Real ch boloogui bnaa teer door yavj bna.
loading...
ahahaha Barcagaa bol uzsen harin real arai ch ingene gj bodsngui shuu yar goe ym be suguud ngoo realin fanentseruud dugriishuu hahaha gah2
loading...
Villa sain bn shu. Messi aguu aguu
loading...
barcagin llrud bnga herul uduj ywhima.tanaih hijloo ted bolon bishuu.irguted herul udud shagad bhen.teneg gichinud tarhiniha hemjeg buren duren end uzuleh yma.
loading...