loading...
Энэ сарын 25-29ний өдрүүдэд Унгарын Мишкольц хотноо дэлхийн шилдэг шатарчдын чансааны 13-д жагссан Б.Гельфанд (Израиль,2741),16-д эрэмблэгдсэн П.Леко (Унгар,2735) хоёр рапид (түргэвчилсэн) тоглолтын 8 өрөгт халз тулалдан Б.Гельфанд 4,5:3,5 харьцаагаар ялжээ.
Унгар улс уламжлал болгон зохиож байгаа супер их мастеруудын энэ халз тэмцээнд П.Леко 2005 онд М.Адамстай 4:4 тэнцэн 2006 онд А.Карповыг 4,5:3,5 –аар ялж 2007 онд В.Крамникт 3,5:4,5-аар, 2008 онд М.Карлсенд, 2009 онд В.Анандад тус бүр 3:5-аар ялагдаж байсан юм.
Хоёр тал ихээхэн тэвчээр гаргаж тоглосон өргийг сонирхоно уу.

loading...



