Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, AC Милан, АС Рома, Интер Милан, Италийн хөлбөмбөг, Ювентус » Ширүүн өрсөлдөөнийг авчрах Калчио лиг эхэллээ

GD Star Rating
loading...

Италийн Сери А лигийн шинэ улирал өнгөрсөн амралтын өдрүүдэд эхэллээ.  Бямба гаригт лигийн нээлтийн тоглолт явагдлаа. Удинезе талбайдаа Женоатай тоглож шинэ улирлыг эхлүүлсэн юм . Удинезе талбайдаа илүүрхэж илүү олон гоолын боломж гаргасан ч 81 дэх минутад Жандоменико Место Женоад хожлын гоол бэлэглэжээ.
Рома шинэ улирлыг ялалтаар эхлүүлж чадсангүй. Сери Б-гээс дэвшин гарч ирсэн Чезена клубыг тэд талбайдаа хүлээж авсан бөгөөд шинэ цэргүүдийн хаалгыг манаж байсан хашир туршлагатай Франческо Антониоли энэ өдрийн баатар болжээ.

Тэрээр Ромачуудын олон аюултай довтолгоог зогсоож багаа аварсан юм. Ромагийн энэ зуны гол наймаа Адриано бэртэл авсан учраас Раньери Тотти, Вучиничийг довтолгоонд тоглуулж харин Жереми Менезийг довтолгооны хагас хамгаалагчын байрлалд тоглуулсан. Улирлын өмнөх бэлтгэл дээр хүнд бэртэл авч 2 сар гаран талбайд гарч чадахгүй гэгдэж байсан Бразил хаалгач Жулио Сержио маш хурдан эдгэрч эргэн иржээ. Харин Интерээс бүрмөсөн ирсэн Бурдиссо үзэгчдийн суудлаас багаа дэмжжээ.
Вучинич тоглолтын эхэнд гоол оруулах боломжтой байсан ч Де Россигийн хөндлөн дамжуулалтыг хаалганаас дээгүүр мөргөсөн. Дараа нь Франческо Тоттигийн эвгүй өнцгөөс цохисон бөмбөг бас л хаалгатай ойрхон өнгөрлөө. Эхний хагасын дараачаас Чезеначууд амар хоол биш болохыг Ромчууд ойлгож эхэлсэн байх. Шинэ цэргүүд ч өөртөө итгэлтэй тоглох болж Ромагийн удаа дараагийн довтолгоог зогсоож байлаа.

Цаг дуусахаас 10 минутын өмнө Тотти багтаа 3 оноо авчирч болох байлаа. Гэвч Родриго Таддеин доогуур өгсөн дамжуулалтыг тэрээр шувуу буудаж орхисон. Ийнхүү түрүү улирлын аман хүзүү Рома улирлын эхний тоглолтдоо тэнцлээ. Түрүү жил тэд эхний тойрогт ялагдаж байсныг бодвол бүх зүйл муугаар эргэчихээгүй байна. Одоо нэг долоо хоног олон улсын тоглолтууд явагдах учраас Сери А хэсэг хугацаанд завсарлана. Энэ хугацаанд Раниери багийнхнаа дахин тулаанд бэлдэхэд хангалттай болов уу. Ромагийн ахлагч Франческо Тотти ”Энэ бол ердөө л эхний тойрог. Тиймээс бүхнийг мартаад дараагийн тоглолтдоо анхаарал хандуулах хэрэгтэй байна. Бид олон боломж гаргасан ч ердөө л аз дутлаа” гэжээ. Рома 2-р тойрогт Кальеригийн талбайд зочилно.
Ингээд ням гаригт энэ тойргийн үлдсэн тоглолтууд явагдлаа.
Солилцоо наймааны зах дээр маш идэвхтэй ажиллаж бүрэлдэхүүнээ сайжруулж чадсан Ювентусын тоглолт анхаарлын төвд байв. Тэдний эхний өрсөлдөгч Вентурагаар удирдуулсан Бари байсан.
Шинээр Ювегийн эгнээг зузаатгасан Красич,экс Баригийн тоглогч  Бонуччи, Мотта,  Квальярелла нар бүгд гарааны бүрэлдэхүүнд багтсан байв. Сэлгээгээр орж ирсэн Массимо Донати 44 дэх минутад 16-гийн гаднаас зүүн хөлийн хүчтэй цохилтоор Ювегийн хаалганд хожлын гоол оруулсан юм. Уг нь Ювентусын залуус шүгэл дуугарснаас хойш их л идэвхтэй тоглож ялах хүслээр дүүрэн байгаа нь харагдаж байлаа.

15 дахь минутад Алессандро Гацци Мелотой мөргөлдөж бэртэл авснаар Донати талбайд орж ирсэн юм. Тэрээр Маркизиогийн алдааг ашиглан бөмбөгийг авч алсын цохилтоор энэ тулааны цорын ганц гоолыг оруулсан юм. ДАШТ-аар Бразилийг ”алсан” Фелипе Мело энэ удаа Ювег ”хөөдөж” гоол оруулах хамгийн боломжтой мөчийг ашиглаж чадсангүй. Баригийн хаалгач  Жан-Франсуа Жилле бөмбөгийг хатгаж хаалганаасаа холдуулж дөнгөжээ. Хоёрдугаар хагаст Баригийн довтолгоо улам ширүүсэж байв. Луйжи дель Нери  Ланцафаме, Сиссоко, Мартинез нарыг талбайд оруулсан ч багтаа оноо авчирч чадсангүй.
Энэ улиралд аваргын төлөө өрсөлдөх хамгийн боломжтой баг гэгдэж байсан Ювентус ингээд эхний тойрогт ялагдлаа.

Энэ хооронд Златанаар довтолгооны шугаманаа хүчирхэгжүүлсэн АС Милан урамтай ялалтыг авчээ. Россонерри Леччег талбайдаа 4 гоолоор бутниргэсэн байна. Улирлын өмнөх тоглолтуудад формтой байсан Алешандре Пато дубльдэж Тьягу Силва, Инзаги нар тус бүр нэгийг нэмэрлэсэн. Массимо Альегригийн эхний тоглолт тун сайхан уур амьсгал дор өрнөсөн.

Ибрагимович Барселонаас нисэн ирж энэ тоглолтыг үзэгчдийн суудлаас үзсэн бөгөөд Миланы фенүүдтэй мэндэлсэн юм. Тьягу Силва эхлээд Леччегийн хаалгачын ур чадварыг шалгаж алсаас гайхалтай цохилтыг хийгээд амжлаа. Антонио Росати ч түүнд бууж өгөлгүй бөмбөгийг хаасан. Гэхдээ удалгүй Пато түүний хаалгыг гоолоор мялаах хувьтай байжээ. 16  дахь минутад Пато баруун талын хурц өнцгөөс хүчтэй цохилтыг хийж тоглолтын эхний гоолыг оруулсан байна.

Леччегийн тааруухан хамгаалалт Миланд амархан 3 оноо бэлэглэх нь тодорхой байлаа. 23  дахь минутад булангаас ирсэн бөмбөгийг хаалганы өмнөх бужинаан дундаас Силва гоолдож тооны харьцааг улам холдууллаа. Энэ гоолоос 5 минутын дараа Шидэт Ронни ид шидийн гэмээр дамжуулалт Патод гаргаж өгснөөр 3 дахь гоол орлоо. Ийнхүү Нугас лигийн мэргэн буучдыг тэргүүлж эхэллээ. Пато-Роннигийн хослол энэ өдөр дахиад ч гоол оруулж болох байсан ч бага зэрэг аз дутсан юм.
Миланы төгс ялалтын төгсгөлийг Инзаги хийж тооны харьцааг 4 : 0 болгосон.
Энэ тойргийн бусад тоглолтууд гэвэл Фиорентина Наполитой 1 :1-ээр эвийн гэрээ байгууллаа. Сицили Арлын Палермо Кальяритэй хуурай тэнцэж эхний оноого оавсан байна .Өнөө шөнө  аваргаа хамгаалж байгаа Интер Милан Болоньятай эхний тойргийн тоглолтоо хийнэ.



8.28 Рим. Стадион “Олимпико”. 36000 үзэгч
.Шүүгч - Габриэле Гава (Конельяно Венето).
РОМА – ЧЕЗЕНА – 0:0 (0:0)

8.28. Удине. Стадион “Фриули”. 14000 үзэгч.
Шүүгч- жанлука Рокки (Флоренц).
УДИНЕЗЕ – ДЖЕНОА – 0:1 (0:0)
Место, 81 (0:1).

8.29  Верона. Стадион “Марк Антонио Бентегоди”.
Шүүгч- Мауро Бергонци (Генуя).
КЬЕВО – КАТАНИЯ – 2:1 (1:1)
Москарделли, 14 (1:0). Риккьюти, 22 (1:1). Пеллисье, 83  пенальти (2:1).

8.29.  Парма. Стадион “Эннио Тардини”.
Шүүгч- Антонио Дамато (Барлетта).
ПАРМА – БРЕШИЯ – 2:0 (2:0)
Божинов, 10 (1:0). Морроне, 45+3 (2:0).

8.29 -  Генуя. Стадион “Луиджи Феррарис”.
Шүүгч- Андреа Ромео (Верона).
САМПДОРИЯ – ЛАЦИО – 2:0 (0:0)
Кассано, 60-с пенальти (1:0). Губерти, 71 (2:0).

8.29- . Милан. Стадион “Джузеппе Меацца”.
Шүүгч- Себастьяно Перуццо (Анкона).
МИЛАН – ЛЕЧЧЕ – 4:0 (3:0)
Пато, 16 (1:0). Тиагу Силва, 23 (2:0). Пато, 28 (3:0). Инзаги, 90 (4:0).
Милан Лечче
Кристиан Аббьяти Антонио Росати
Тиагу Силва Стефано Феррарио
Алессандро Неста Симоне Сини
Лука Антонини Джулио Донати
Даниэле Бонера Альберто Джулиатто, 32
Андреа Пирло Гильермо Джакомацци
Кларенс Зеедорф Карлос Гроссмюллер
Массимо Амброзини, 71 Джузеппе Вивес
Роналдиньо Джамель Месба
Марко Боррьелло, 61 Джанни Мунари, 54
Пато, 76 Даниэле Корвия
Сэлгээ:
Филиппо Индзаги, 61 Хавьер Чевантон, 32; 89
Дженнаро Гаттузо, 71 Игнасио Пиатти, 54
Кевин-Принс Боатенг, 76 Давиде Бривио, 89
Шар хуудас:
Карлос Гроссмюллер, 80

8.29- . Флоренция. Стадион “Артемио Франки”.
Шүүгч- Андреа Гервасони (Мантова).
ФИОРЕНТИНА – НАПОЛИ – 1:1 (0:1)
Кавани, 7 (0:1). Д’Агостино, 49 (1:1).

29 августа. Палермо. Стадион “Ренцо Барбера”.
Шүүгч- Эмидио Морганти (Асколи).
ПАЛЕРМО – КАЛЬЯРИ – 0:0 (0:0)

8.29-  Бари. Стадион “Сан Никола”.
Шүүгч- Лука Банти (Ливорно).
БАРИ – ЮВЕНТУС – 1:0 (1:0)
Донати, 43 (1:0).
Бари Ювентус
Жан-Франсуа Жилле Марко Сторари
Никола Бельмонте Марко Мотта
Андреа Масьелло Леонардо Бонуччи
Марко Росси Джорджио Кьеллини
Сальваторе Масьелло Паоло Де Челье
Эдгар Альварес, 90 Милош Красич, 46
Алессандро Гацци, 15 Филипе Мело, 63
Серхио Альмирон Клаудио Маркизио
Абделькадер Геззаль Симоне Пепе, 58
Виталий Кутузов Фабио Квальярелла
Пауло Баррето, 76 Алессандро Дель Пьеро
Сэлгээ:
Массимо Донати, 15 Хорхе Мартинес, 46
Хосе Кастильо, 76 Давиде Ланцафаме, 58
Нико Пульцетти, 90 Мохамед Сиссоко, 63
Шар хуудас::
Никола Бельмонте, 90 Клаудио Маркизио, 45
Леонардо Бонуччи, 88

Шүүгч
GD Star Rating
loading...
Ширүүн өрсөлдөөнийг авчрах Калчио лиг эхэллээ, 9.1 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

12 Сэтгэгдэл

  1. serenity says:

    одоо цаг нь болсоон энэ жил милан скудеттогоо ч авна дээрээс нь аваргуудын лигт ч сайн байх болно

    is is milans time look we got ronaldinho pato ibra,borriello,nesta, silva seedorf pilo and ambrosini we are better than inter

    GD Star Rating
    loading...
  2. serenity says:

    Mallorca 0 – 0 Real Madrid тэнцсэн байхын бөмбөг бөөрөнхий гэж

    GD Star Rating
    loading...
  3. Togmid says:

    yooooe ene roonny laaj bn aa aahn

    GD Star Rating
    loading...
  4. mandakh says:

    milan umsgul goyo bolchij

    GD Star Rating
    loading...
  5. chinzorig says:

    Niitlelee bichcheed daraa ni neg unshaad aldaagaa hyanaj baihgui bol zugeer neg hun blogtoo setgegdel bichij baigaa met bolson bn shde.
    Daraagiinhaa niitlel deer anhaaraarai
    Amjilt

    GD Star Rating
    loading...
  6. A Gitler says:

    Seria-A bol delhiin xamgiin goy………………….. baga delhiin avarga

    GD Star Rating
    loading...
  7. hehe says:

    Ronni ch soliorch bndaa ene heweree toglodd baiwal AC ch yum duulganaa

    GD Star Rating
    loading...
  8. asdf says:

    Ёооё, Милан эргэж ирлээ гэвэл буруудахгүй байх. Энэ жил Интертэй хүчтэй үзнэ дээ. Өмсгөлийн хувьд bwin харсаар байгаад дасчихаж, fly emirates нэг л Арсенал шиг харагдаад байх юм

    GD Star Rating
    loading...
  9. pierce says:

    juventus yagaad 15sayiin naimaa boloh serb krasiciig gargaagui yum be teneg shhatsan

    GD Star Rating
    loading...
  10. kk says:

    gargasan l bshd sain haraach

    GD Star Rating
    loading...
  11. ZA ODOO MILAN SHAAGAAD IRSEN CHIN BUGD MILAN NTR CH GEH SHIG SDA !!!! TER BARCA CHELSEA NTR-EE DEMJ

    GD Star Rating
    loading...
  12. Rossoneri says:

    Manai ulaan haruud ene jil ter olon shuumjleed muulaad baigaa humuusiin amyg ni negmeusun taglah bolno. the most successful club in the world.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: