Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, FIBA болон бусад, Турк 2010 » Америк одоогоор 3-0

GD Star Rating
loading...

Сагсан бөмбөгийн ДАШТ-ийн хэсгийн тоглолтууд үргэлжилж байна. “D” хэсэгт багтсан 2006 оны дэлхийн аварга Испаний шигшээ эхний тоглолтоо Францтай хийж, хожигдож шуугиан тарьсан.

Францын багийн Тони Паркер, Жоаким Ноа, Микаель Пиетрус нар ДАШТ-ийг өнжсөн ч тэд тэмцээний гол фаворитийн нэг Испанийг 72:66-аар хожжээ. Испани 2-р үеийн эхэнд 12 онооны давуу байсан ч Франц 9-0 ран хийж, улмаар тоглолтыг 25:25 болгож тэнцүүлснээр Испаний давамгайлал зогсжээ.

Эндрью Элбиси гэх Франц тоглогч багийнхаа хожилд том хувь нэмэр оруулж, 16 секунд дутуу байхад 2 торгуулийн шидэлтээ оновчтой болгосноор Испаний найдварыг үгүй хийж. Энэ үед Францын фэнүүд түүний нэрийг чангаар хэлж байлаа. Микаэль Гелабэйл 16, Н.Батум 14, Эндрью 13 оноогоор тус тус багаа тэргүүлжээ.

Испаний тоглогч Фелипе Рейс тоглолтын дараа “Эндрьюгийн торгуулийн шидэлтүүд биднийг ялагдалд хүргэлээ. Эхний энэ хожигдол томоохон туршлага болж байна” гэж хэлсэн байна.

Тоглолтын 3-р үед Францын Флорен Пиетрус өрсөлдөгч багийнхаа Рубиог золтой л гэмтээчихсэнгүй. 19 настай хүүгийн төлөө санаа зовнисон ордонд цугласан 10 000 орчим үзэгчид бараг бүгд Франц тоглогчид дургүйцлээ илэрхийлж байв.

Испани 2 дахь тоглолтондоо Шинэ Зеландийг хожсон бөгөөд өнөөдөр маш хариуцлагатай тоглолт тэднийг хүлээж байгаа. Тэд Литватай өрсөлдөнө. Хэрэв хожигдвол хэсгээсээ бүр 3-аар гарах дээрээ тулж, Турк, Грек зэрэг гол өрсөлдөгчтэйгээ эрт тоглох магадлалтай.
“С” хэсэгт Турк, Грекийн багууд 2 тоглож, 2 хожсон амжилттай байгаа. Мөн Хятадын шигшээ Зааны Ясан Эргийг хожсон байна. НБА-д тоглодог И Жинлянь тун амжилттай тоглож, 2 тоглолт хийхдээ дунджаар 26 оноог авч байгаа юм.

“А” хэсгийг Аргентиний баг 3 тоглож, 3 хожсон амжилтаар тэргүүлж, Серби болон Австрали 2 хожилтойгоор удаалж байна.

Харин Германы баг 2 хожигдолтой байгаа бөгөөд Австралид 78:43-аар хожигдож “булай” болжээ. Нөгөө нэг хожигдлыг нь тэдэнд Аргентин өгсөн. Делфино 27 оноо авч багаа тэргүүлэн Аргентин 78:74-өөр хожсон байна.

“В” хэсэгт Ираний баг өчигдөр Тунисийг 71:58-аар хожсоноор түүхэндээ анх удаа ДАШТ-ийн хожил авчээ. Хамед Хаддади 23 оноо, 13 самбараар багаа тэргүүлэв. Иран 2007 онд Азийн аварга болсон тул 2008 оны олимпт оролцсон. Тэд 60 жилийн хугацаанд анхны олимптоо орсон нь тэр байлаа. Өнгөрсөн жил Иран тивийн аварга цолоо хамгаалж, ДАШТ-ийн эрх авсан гэнэ.

Гэхдээ Иран хэсгээсээ 4-өөр гарахын тулд АНУ, Словений 1-г ядаж хожих хэрэгтэй.

Одоо олны анхаарлын төвд байгаа Америкийн багийн тухай товчхон.

Америк эхний тоглолтооо Хорватийн эсрэг хийсэн. Америкчууд 2-р үед маш давамгай тоглосныхоо хүчинд оноогоор тасарч, улмаар 106:78-аар хожиход Эрик Гордон 16 оноогоор багаа тэргүүлжээ. Дюрант 14, Биллапс 12 оноо тус тус авсан байна.

Ерөнхийдөө Америкийн багийн тоглолт дажгүй байсан тул тэдний гарааг сайн гэж хэлж болно.

2 дахь тоглолтоо тэд Словентэй хийж, мөн л өөлөх зүйл гаргасангүй. 99:77-оор хожсон байна. Дюрант 22 оноо авсан бол ердө 13-хан минут тоглосон Лав дабл-дабл хийж дөнгөжээ.

Словений Бостон Начбар тоглолтын дараа “Бид Америкийг тоглолтын турш өөрсдийн сайн тоглолтоо хичээж гаргах хэмжээнд хүртэл тоглосон гэдэг нь их чухал” гэсэн бол Дюрант “Энэ тоглолтоо бид Испани, Грекийн эсрэг хийвэл сайн байна” гэжээ.

Өчигдөр Америкийн баг 3 дахь тоглолтоо Бразилтай хийсэн. Энэ Америкийн залуу, бас төвийн байрлалд сул багийн хувьд жинхэнэ шалгалт байлаа. Хэрэв сүүлийн мөчид Барбоза амжилттай довтолсон бол цаг сунгах байв. Харамсалтай нь Барбоза алдсанаар Америк 70:68-аар хожжээ.

Бразил болон Америк энэний өмнө хамгийн сүүлд 2007 оны олимпийн сонгон шалгаруулалтанд учраа таарахад Америк амархан хожиж байв. Тэрхүү сонгон шалгаруулалтыг Барбоза дундаж оноогоор тэргүүлж байсан ч Америкийн эсрэг тоглоход Коби түүнийг хамгаалахд ердөө 4-хөн оноо л авсан удаатай.

Хэрэв тэмцээний өмнө гэмтсэн Нене болон бага зэргийн гэмтлийн улмаас тоглолтонд оролцохгүй байгаа Варежао нар байсан бол Америк эвгүйтэхээр байлаа.

“Иймэрхүү тоглолт бидэнд хэрэгтэй байсан” гэж Одом хэлсэн бол Роуз “Бразил энэ тэмцээнд түрүүлэх гэж ирснийг бид мэдэж байгаа, бид ч бас адил зорилготой ирсэн” гэж хэлжээ.

Дюрант 27 оноогоор багаа тэргүүлж, Биллапс 15, Роуз 11 оноогоор удаалжээ. Америк одоо Иран, Тунистэй л тоглох бөгөөд аль 1-д нь хожиход л хэсгээсээ 1-р гарна. Гэхдээ Америкийн багийн зорилго хэсгээ тэргүүлэх биш, тэмцээнд түрүүлэх. Тэд 16 жилийн дараа дахин аварга болохын тулд Бразилаас ч сайн багуудыг дараагийн шатуудад хожих хэрэгтэй.

ДАШТ-ийн явц:

“А” хэсэг тт хо хд О-х Оноо
1 Аргентин 3 3 0 243-216 6
2 Серби 3 2 1 287-195 5
3 Австрали 3 2 1 226-192 5
4 Герман 3 1 2 199-237 4
5 Ангол 3 1 2 193-250 4
6 Иордан 3 0 3 209-267 3
B” хэсэг тт хо хд О-х Оноо
1 АНУ 3 3 0 275-223 6
2 Бразил 3 2 1 229-200 5
3 Словен 3 2 1 248-239 5
4 Хорват 3 1 2 237-251 4
5 Иран 3 1 2 190-214 4
6 Тунис 3 0 3 179-231 3
C” хэсэг тт хо хд О-х Оноо
1 Турк 2 2 0 151-103 4
2 Грек 2 2 0 172-161 4
3 БНХАУ 2 1 1 164-162 3
4 ОХУ 2 1 1 131-131 3
5 Пуэрто-Рико 2 0 2 146-158 2
6 Кот-д’Ивуар 2 0 2 120-169 2
D” хэсэг тт хо хд О-х Оноо
1 Франц 2 2 0 158-125 4
2 Литва 2 2 0 162-147 4
3 Испани 2 1 1 167-156 3
4 Ливан 2 1 1 140-157 3
5 Канад 2 0 2 139-151 2
6 Шинэ Зеланд 2 0 2 163-193 2
GD Star Rating
loading...
Америк одоогоор 3-0, 10.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. oogii says:

    hi tanai site sain shv amjilt anu-n togloltiig tawij ogch bolohuuu

    GD Star Rating
    loading...
  2. aimaar goyo

    GD Star Rating
    loading...
  3. d says:

    yaagaad turk2010 iin tuhai medeeleliig ingej tsag aldaj hurgej bgaan bol 4 jild ganc udaa boldog tom l temceen dee.
    3 udur bolj baij neg ym oruullaa
    Espain ehnii 3 uyiig 11 onoonii iluu duusgaad 4r uyd 9 onoo avj 23 onoo aldaj hojigdloo. litvachud gaihaltai comeback tugsguliig hiilee.. ta nart amjilt husye

    GD Star Rating
    loading...
  4. Why says:

    Yagaad iim udaan oruulj bainaa. Temtseenii medeelel hezee orh bol geed haraadl bailaa

    GD Star Rating
    loading...
  5. mandakh says:

    durant

    GD Star Rating
    loading...
  6. BG says:

    xaxa B zereglel ged bgan blgui thde l superstarud shig tas tas dovtolgo garku l bnle thde l dajgui bnle Braziltai togloj bhad sambart elegluleh duhsun shu.

    GD Star Rating
    loading...
  7. tik says:

    sagsan bumbug sonirhogch zaluusaa yamar site.aar hamgiin tohiromjtoi hyalbar vzej bnaa ?

    GD Star Rating
    loading...
  8. Сагсан бөмбөгийн дэлхийн аваргын талаар эх сурвалжаас нь хамгийн шуурхайгаар мэдээлэл авахыг хүсвэл дараах твийтер листэнд нэгдээрэй!!! http://goo.gl/f37A

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: