loading...
Манай орны нийслэл Улаанбаатар хотноо 10 сард болох Дэлхийн Оюутны аварга шалгаруулах боксын IV тэмцээний бэлтгэл ажлыг хангах Нийслэлийн ажлын хэсгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, тэмцээний ЗБХ-ны Орлогч дарга Г.Мөнхбаяр өчигдөр зарлан хуралдууллаа. Хуралд ЭМЯ, Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Замын Цагдаагийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Монголын Оюутны Спортын Холбооны удирдлагууд оролцон тэмцээний бэлтгэл ажлын талаар ярилцан ЗБХ-ны Орлогч дарга Г.Мөнхбаяр холбогдох албаны хүмүүст үүрэг өглөө.
Тэмцээний өдрүүдэд Спортын шинэ ордон хүртэл тэмцээний цагийн хуваарийн дагуу нийслэлийн бүх дүүрэг, газруудаас түр автобусны чиглэл гарган иргэдэд үйлчилэх зохион байгуулалтын ажлыг Нийслэлийн тээврийн газрын дарга П.Наранцэцэг, тамирчид, FISU болон AIBA-ын төлөөлөгчдийн явах цагийн хуваарь, чиглэлд замын цагдаагийн хамгаалалт авах асуудлыг Замын Цагдаагийн газрын дэд дарга, Цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан нар хариуцан ажиллахаар боллоо. Тэмцээнд оролцох тамичрчидад эмнэлгийн хяналт тавих ажиллахад Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга С.Туул голлон анхаарна гэдгээ илэрхийлсэн байна.
Өнөөдөр ЗБХ-ны Орлогч дарга Г.Мөнхбаяр, МОСХ-ны Ерөнхийлөгч Д.Баясгалан, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан нар болон дээрхи байгууллагын удирдлагууд Буянт-Ухаа дахь Спортын шинэ ордонг үзэж танилцлаа.
Оюутны дэлхийн аваргын үеэр 200 орчим автобус тус чиглэлд гарган үйлчилнэ.
loading...



