Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Интер Милан, Италийн хөлбөмбөг » Интер эхний тойрогтоо тэнцлээ

GD Star Rating
loading...

Рафаель Бенитезийн Интер шинэ улирлыг тааруухан эхлүүлж байна. Европын суперцомд Атлетикод ялагдсан шуугиан нь намдаж амжаагүй байхад тэд Сери А лигийн эхний тойргийн тоглолтдоо ялалт авч чадсангүй. Болоньягийн талбайд хийсэн энэ тулаанд Рафа Майконоос бусад бүх шилдгүүдээ гаргасан ч гоол оруулж чадалгүй гэрийн зүг буцжээ.

Яг л Реал Мадридийн адилаар Интер бүх үзүүлэлтээр өрсөлдөгчөө илт илүүрхсэн ч эсрэг багийн хаалган дээр ирээд тэр бүх хичээл зүтгэл нь сүйрч байлаа. Болонья шинэ улирал эхлэхийн өмнө дасгалжуулагч Коломбагаа халсан учраас залуучуудын багийн менежер Маньяни энэ тоглолтонд тэднийг удирдсан.

Хэдийгээр Маньяни түр зуур энэ албыг хашсан ч лигийн аваргатай тэнцсэн учраас энэ албан тушаалдаа үлдэж магадгүй байгаа гэнэ. Тоглолт эхлээд 14 минут өнгөрч байхад Лусио Цесар нар хоорондоо ойлголцоогүйн улмаас хаалгандаа гоол алдах дөхлөө. Харин Дамиан Хименес бөмбөгөө хаалганы дээгүүр цөлж тэднийг аварсан байна. 6 минутын дараа Портанова түүний хийж чадаагүйг гүйцээж болох байсан ч булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг тун сулхан мөргөж Цесарт бариулсан байна. Энэ мэтчилэн Интер эхний хагаст бүрэн утгаараа дээрэлхүүлсэн учраас Рафа Бенитез 2-р үед шинэ цэрэг  Филиппе Коутиньог талбайд Пандевийн оронд орууллаа.
Эхний үед хангалттай тоглож чадаагүй Уэсли Шнайдер энэ үеэс аюултай олон довтолгооныг зохион байгуулж, өөрөө ч Вивианог хэд хэдэн удаа шалгаад амжлаа.

гэхдээ тэр гоол оруулж чадсангүй. 76 дахь минутад      Самуэль Это’о маш сайхан гоолын болмж алдлаа. Ийнхүү Интер эхний тойргийн тоглолтодоо тэнцсэнээр  Милааас 2 оноогоор хоцорч эхэллээ. Рафа тоглолтын дараа ”Манайхан хоёрдугаар бүгдийг зөв хийсэн. Шнайдер, Милито, Это’о гээд бүгдээрээ сайн байлаа. Милитогийн хувьд 2-р үед ядарсан болохоор суулгасан. Тэрнээс түүнийг тааруухан байсан гэж би хэлэхгүй. Бидэнд нэг нэгнээ сайн ойлгоход цаг хугацаа хэрэгтэй байна. Тиймээс хүлээгээд юу болохыг харах л үлдлээ” гэжээ.

Болонья. Стадион “Ренато Даль’Ара”.
Шүүгч- Паоло Валери (Рим).
БОЛОНЬЯ – ИНТЕР – 0:0 (0:0)
Болонья Интер
Эмилиано Вивиано Жулио Сезар
Андреа Эспозито Хавьер Дзанетти
Даниэле Портанова Лусио
Анхель Бритос Вальтер Самуэль
Маттео Рубин Кристиан Киву
Гиорги Гаричс, 90 Макдональд Марига
Габи Мудингайи Эстебан Камбьяссо
Федерико Касарини Горан Пандев, 61
Олбин Экдаль, 63 Уэсли Снейдер
Дамиан Хименес, 68 Самуэль Это’о
Марко Ди Вайо Диего Милито, 81
Сэлгээ :
Франческо Делла Рокка, 63 Филиппе Коутиньо, 61
Риккардо Меджиорини, 68 Жонатан Биабиани, 81
Лука Силигарди, 90
Шар хуудас :
Андреа Эспозито, 37 Уэсли Снейдер, 28
Габи Мудингайи, 60 Макдональд Марига, 75
Федерико Касарини, 88

GD Star Rating
loading...
Интер эхний тойрогтоо тэнцлээ, 7.3 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. buu buu says:

    энэ сайхан багийг Рафа гэж нэг тэнэг нөхөр ирээд алаад хаячихлаа ийм тоглолтоор хол явах уу? Рафа энэ багийн дасгалжуулагчийн байр сууринд тэнцэхгүй гэдгээ дахиад л харууллаа Liverpooliig алсан одоо InterMilaniig алхаар бүүр шийдчихэжээ

    GD Star Rating
    loading...
  2. barca fan says:

    ahaha muu teneg inter gohino.Rafa nere aluurchin gjuu?? haha

    GD Star Rating
    loading...
  3. Uugnaa says:

    ene Rafa ulaan hatsralsan gar bol butehgui ee. liverpooliig hog boltol dasgaljuulsan. odoo interiig top 4s ni hasuulna.

    GD Star Rating
    loading...
  4. go says:

    7ood oruulna gjvv

    GD Star Rating
    loading...
  5. Rafa says:

    ta nar yu yariad bgan be.rafa liverpoolig hog bolgosn gnuu biti shaatsgaa.harin ch uud n tatsan shuu.liverpoolig rafa bish bertel gemtel doosh n tatsan ym za.sn dasgaljuulagchtai sn bag hojigjil bdin tentsjil bdin.ta nar real manu chelsea ntrig har l daa.ergu pzdakud uursduu chadkum bj biti hund atarha.nadul chin ta narin hajud burhan shuu

    GD Star Rating
    loading...
  6. sunny says:

    Rafa gej jinhene horchin boljeee. erthen Rafa-g yavuulahgui bol yun tsom gej muruuduud ch hereg bhgui bolohnee. RAFA sain bsan ungersen tsagt sh tee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: