Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Жүдо » Гурван хүрэл+нэг хүрэл

GD Star Rating
loading...

Наймдугаар сарын 28-29-нд Японы Токио хотноо “Asian Junior Sports Exchange Games 2010” нэртэй арга хэмжээ болж, Азийн 15 орны нийслэлийн 200 гаруй тамирчин жүдо, бадминтоны төрөлд өрсөлдлөө. Манай улсаас энэхүү наадамд жүдо бөхийн найман тамирчин, бадминтоны нэг баг оролцсон ба өдөн бөмбөгчид хэсэгтээ Бангкок, Макао болон Токиогийн “В” багт, сүүлчийн байрт орохгүйн төлөөх өрсөлдөөнд Ханойгийн багт тус тус 0:5-аар хожигджээ.

Жүдочдын хувьд найман тамирчны долоо нь медалийн төлөө барилдаж, гурав нь хүрэл медаль хүртсэн байна. Хөвгүүдийн 60 кг-д Г.Алтанбагана, 66 кг-д М.Дашням, үнэмлэхүйд Ө.Дүүрэнбаяр, охидын үнэмлэхүйд Д.Золжаргал нар V байрт шалгарсан бол охидын 70 кг-д Э.Хандармаа (Женко), хөвгүүдийн 73 кг-д Д.Бат-Эрдэнэ (Аврагч), 90 кг-д Х.Цогтгэрэл (Сонгинохайрхан) нар хүрэл медаль авлаа. Багийн тэмцээнд хөвгүүд хэсэгтээ Сингапурыг 4:1-ээр хожиж, Токиогийн “А” багт 0:5-аар дийлджээ.

Б.Ганхайч (52 кг, Хэнтий), Э.Хандармаа (70 кг, Женко), Д.Золжаргал (үнэмлэхүй, Женко) нарын бүрэлдэхүүнтэй охидын баг Тайпей (2-0), Манила (3-0), Вьентьян (2-1)-ыг хожиж хэсгээсээ шалгараад хагас шигшээд Токиогийн “А” багт 0:3-аар ялагдан хүрэл медаль хүртэв.

GD Star Rating
loading...
Гурван хүрэл+нэг хүрэл, 9.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: