Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Онцлох, Солилцоо наймаа » Наймааны цонх хаагдах цагаар

GD Star Rating
loading...

Хөлбөмбөгийн зуны арилжаа наймааны цонх өнгөрсөн шөнө албан ёсоор хаагдлаа. Цонх хаагдахаас өмнө олон наймаа ар араасаа хөврөн хийгддэг ёсоор олон тоглогчид хэдхэн цагийн дотор буурь сэлгээд амжжээ. Ингээд та бүхэнд хамгийн сүүлд багаа сольсон тоглогчдыг танилцуулья.

2 жилийн өмнө Их Британий рекорд үнээр Ман Ситид ирж байсан Робиньо яг ирсэн шигээ солилцоо наймааны сүүлчийн өдөр Миланд очлоо. 2008 онд 32 сая фунтээр Манчестерт ирж байсан бол энэ удаа 15  сая фунтээр Италийн багт зарагдсан байна. Миланчууд түүнтэй 4 жилийн гэрээ үзэглэсэн гэнэ. ”Милан бол гайхалтай түүхтэй, сайн тоглогчидтай агуу баг. Би шинэ андуудтайгаа энэ улиралд олон цом хүртэнэ гэж найдаж байна. Кака надад Миланы талаар олон сайхан зүйл ярьж байсан. Бас бусад Бразилийн тоглогчид ч энд байгаа нь надад хурдан идээшихэд туслах байх. Би бэлтгэл сургуулилтаа сайн хийж Миланы фенүүдийг баярлуулах болно” хэмээн Робсон ярьжээ. Шинэ багтаа Робиньо 70  дугаарыг зүүх юм байна. Харин Златан 11 дугаарыг сонгожээ.
Шинэ улиралыг эдгээр тоглогчидгүйгэээр гайхалтай эхлүүлж Леччег 4 : 0-ээр ялсан АС Миланы довтолгоо ийнхүү маш хүчтэй болж байна.

***

Италийн шигшээ багийн тоглогч Мауро Каморанези Ювентусаас явлаа. Тэрээр Бундеслигийн Штутгарт багт нэг жилийн зээллэгээр очсон гэнэ. 2002 оноос Ювегийн төлөө зүтгэхдээ Мауро 288 тоглолтонд оролцож 32 гоол оруулсан байна. Мөн түүнтэй хамт хамгаалагч Жонатан Зебиба доод лигээс гарч ирсэн Брескиа багт шилжжээ.

***

Эвертоны хамгаалагч Жосеф Ёобо нэг жилийн зээлээр Фенербахче багт очлоо. 29 настай Нигери эрийн хувьд 2002 оноос Ливерпулийн багт хүчин зүтгэж байгаа. Энэ хугацаандаа тэрээр 196  тоглолтoнд оролцсон. Гэвч сүүлийн үед гараанд багтаж чадахгүй байгаа учраас тэрээр ийнхүү Турк луу хүлгийн жолоо заллаа.

***

Бирмингэм сити клуб наймааны цонх хаагдахаас өмнө час хийсэн сайн наймаа хийчихлээ. Тэд Барсагаас Александр Глебыг нэг жилийн зээллэгээр авсан байна. 29 настай Беларус эр 2008 онд Арсеналаас Барсад ирж байлаа. Гэвч энд тэр байр сууриа олж чадаагүй учраас түрүү жил Штутгартад нэг жил зээлээр тоглосон юм. Харин энэ зун эргэж ирснийх нь дараа дахин зээлээр явуулж байна. Барсачууд ямар ч байсан түүнийг зарах бодолгүй байгаа юм байна.

***

Робиньо, Златан ирснээр Марко Боррьелогийн ирээдүй бүрхэг болсон. Ювентус түүнийг зээлээр авахаар санал тавьсан ч Миланчууд татгалзсан бөгөөд улмаар Рома клуб түүнийг авлаа. Ромчууд Марког нэг улирлын зээлээр авч байгаа бөгөөд ирэх зун 13 сая евро төлж жинхлэх юм байна.  Sky Sport Italia-д ярихдаа Борр ”Би Ромагийн гишүүн болсондоо баяртай байна” гэжээ. Ямар ч байсан аль аль тал нь сэтгэл хангалуун л үлдсэн юм шиг байна.

***

Өнгөрсөн ДАШТ-ий од, Ганын шигшээ багийн довтлогч Гьян Сандерлэнд багийн гишүүн болжээ. Асамоагийн төлөө Сандерланд 13 сая фунт төлсөн бөгөөд энэ нь клубын түүхэн дэх хамгийн үнэтэй наймаа болж байгаа юм байна. Тэрээр өмнө нь Францын Ренн багт тоглож байсан. Шинэ багтаа Гьян Даррен Бентийн хамт аюултай хослол үүсгэх байх.

***

Арсеналын залуу хамгаалагч Арманд Троаре нэг жил Ювентуст зээлээр тоглохоор болсон байна. Өдгөө 21 настай Франц эрийг 2006 онд Арсен Венгер итгэл хүлээлгэн Францаас авчирсан юм. Гэвч мань эр одоо болтол гарааны тоглогч болж чадаагүй л байна. 2008–2009 онд Арманд Портсмутад зээлээр тоглож байсан.

***

Рой Хожсоны хамгийн сүүлийн наймаа Пол Кончески боллоо. 29 настай зүүн жигүүрийн хамгаалагчыг Ливерпуль 4 жилийн гэрээгээр Анфиелдэд авчраад байна.
Конческитэй зөрөөд Аргентин хагас хамгаалагч Инсуа Галатасарай багт зээлээр явлаа. Уг нь түүнийг Фиорентинад зээлэх гэж байсан боловч 2 тал ойлголцож чадаагүйн улмаас Инсуа эргэн ирсэн юм.
Фулхэм, Вест Хэм, Тоттенхэм гээд Английн багуудад зүтгэж явсан хашир туршлагатай түүний ур чадвар Ливерпульд тус болно гэдэгт Рой итгэлтэй байгаа юм байна. Түүний дебут тоглолт 9 сарын 12-нд Бирмингэмийн эсрэг хийх тоглолтонд тохиох гэнэ.

***

Шинээд Ла лигт дэвшсэн Херкулес клуб Реалаас Дрентег зээлээр авлаа. Голланд хамгаалагч өнгөрсөн улиралд ердөө 12 тоглолтонд оролцож 1 гоол оруулсан. Мөн түүнд гарааны эрх олдоход хүндрэлтэй байгаа учраас эзэн хааны баг энэ шийдвэрийг гаргажэээ. Херкулесчууд энэ наймаанаас өмнө Трезегег авах гэж байсан ч бүтээгүй.

***

Ливерпулийн Инсиаг зээлээр авсан Туркийн Галатасарай клуб Германы Вольфсбург багийн найруулагч Мисимовичийг 4 жилийн гэрээгээр эгнээндээ багтаагаад байна. Франк Райкаардаар удирдуулсан Галатасарайчууд түрүү улиралд тийм ч сайн тоглож чадаагүй. Харин зуны наймааны цонхоор ийнхүү бүрэлдэхүүнээ сайжруулснаар дахин аваргын төлөө өрсөлдөх боломжтой болж байна. Өдгөө 28 настай Мисимович 2 жилийн өмнө Нюрнбергээс Вольсбургт ирж байлаа. Түүнийг ийнхүү багаа орхих болсон нь мэдээж Диего ирсэнтэй холбоотой.

***

Атлетико Мадридийн довтлогч Жосе Хурадо Германы Шальке багт очлоо. Хурадо 13  сая еврогоор Германд очиж 4 жилийн гэрээ хийсэн гэнэ. Хурадо уг нь энэ улирлын нээлтийн тоглолтонд оролцож гоол оруулаад амжсан. Гэвч шинэ адал явдлыг хайна ийнхүү Германыг зорилоо.

GD Star Rating
loading...
Наймааны цонх хаагдах цагаар, 8.9 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

18 Сэтгэгдэл

  1. brazil says:

    sain sain manai brazilin od. inter milanig alaad ogoh heregtei odoo. go go

    GD Star Rating
    loading...
  2. T1M-R8K says:

    AC unheer mayag bolj bna shu
    zov bagtaa irlee

    GD Star Rating
    loading...
  3. Munkh-Ulzii says:

    Barcelona-s Aliaksandr Hleb Birmingham-d, bas Stoke city 3,4 hun zeeleer avsan haragdsan, tuunii dotor Tottenham-d togloj baisan Gudjohnsen yavj baina lee.
    Yag l omnoh odor n genetiin naimaanuud ih boloh yum daa

    GD Star Rating
    loading...
  4. YNWA says:

    Van der Vaart spirs-d ochij bgaa gedeg unen uu?

    GD Star Rating
    loading...
  5. naimaani tsonh haagdsan uchraas odoo bieleh bolomjgvi bolson

    GD Star Rating
    loading...
  6. Tengis says:

    inter milan , AC milan 2 huchtei ursulduh ni dee. AC miland Robinho Ibrahimovich nar dovdolgoond garah bailguidee. Harin inter MiliTo garah baih aa

    GD Star Rating
    loading...
  7. serenity says:

    яа манай Милан ч гараад өглөө л дөө одоо ч довлогоо талдаа бол айх юм алга дөө хамгаалалт л яаж ч магад

    GD Star Rating
    loading...
  8. serenity says:

    урдаа Пато Златон 2 хойноос нь ронни робинью 2 урд бол сайн л болчлоо

    GD Star Rating
    loading...
  9. mandakh says:

    huntelaar haachsin boloo

    GD Star Rating
    loading...
  10. sdasda says:

    Huntelaar Shalke04 ruu yawsan. Bas Trezeguet Herculest ochson shde…

    GD Star Rating
    loading...
  11. Damba says:

    Milan, Sunderland, Shalke 3 chas hiisen naimaa hiichihlee dee

    GD Star Rating
    loading...
  12. AC Milan says:

    AC Milan saihan buredhuuntei bolloo dooodoo dovtolgoond pato. zlaton demjigcheer robinie ronaldiyu geed allaadaa uragshaa milaanchuudaa avarguudiin liigiin 8 tsom itaaliin tsom geed tuugeerei gogogo milan
    I Love yu AC MilAN

    GD Star Rating
    loading...
  13. amk says:

    Hamgiin sain naimaag Sunderland hiijee. Uunees iluu sain naimaa gej yu baihav. Heregtei yed gool hiij chaddag. Bieiin huchnii toglolt saitai sain tamirchin shuu

    GD Star Rating
    loading...
  14. Zo says:

    Ashgui dee.manaix odoo l xuuchniixaa saixan tolgoltuudiig uzuulex bolomjtoi boljiin doo. Rosaneri uragshaa!!!

    GD Star Rating
    loading...
  15. davka says:

    interiig 4-0 oosoi

    GD Star Rating
    loading...
  16. kkk says:

    sunderland laitai boljee

    GD Star Rating
    loading...
  17. Za Robinhod amjilt xvsii Braziliin gurwal uragshaaa Realtai alaltsax bxadaaa.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: