loading...
Америкийн нээлттэй тэмцээн эхлээд 3 дахь өдрөө үргэлжилж байна. Дель Потро болон Серена Уйльямс гэсэн хоёр шилдэг теннисчдийн орон зай үгүйлэгдсэн энэ удаагийн US open эхний шатнаасаа дуулиан шуугиан дагуулж байна.
Серена Уйльямс болон Жюстин Энен нар нэрээ татсан учраас тэмцээний чансааны 17-д эрэмбэлэгдсэн (уг нь бол 19-д бичигддэг) Оросын Надья Петровад шинэ байр нь ”хүндэдсэн” бололтой. Тэрээр Сербийн залуу теннисчин Андреа Петковичэд 6–2, 4–6, 7–6(4) гэсэн харьцаагаар ялагдал хүлээжээ. Луйс Армстронг ордонд түүнээс гадна өөр нэгэн чансааны дээгүүр бичигдсэн теннисчин ялагдсан. Эрэгтэйчүүдийн 16-р байранд эрэмбэлэгдсэн Киприйн Маркос Багдатис болон Хятадын урдаа барьдаг На
Ли нар энэ ордонд ялагдал хүлээжээ. Одоогоор эдгээрээс өөр сенсаац дэгдсэнгүй.
Түрүү жилээс хойш бэртэл гэмтэлд ороогдож бараг нэр нь мартагдах дөхөөд байгаа Марио Шарапова эхний шатыг давлаа. Австралийн Жармила Гротыг 4–6, 6–3, 6–1-ээр ялсан Мариа одоо 2-р шатанд Чехийн Ивета Бенешовтай оноолт таарсан. Эхний шатыг давсныхаа дараа Шарапова ”’Эхний шатанд амаргүй өрсөлдөгчтэй таарсан гэдгээ би мэдэж байсан. Тэр маш эмх цэгцтэй тоглож байсан болохоор надад боломж ховор олголоо.
Тиймээс бүх хүч чадлаа дайчлахаас өөр арга байсангүй” гэжээ. Румыны 18 настай ирээдүйн од Симона Халеп эхний шатанд Елена Янковичт чамгүй эсэргүүцэл үзүүллээ. Серби бүсгүй тоглолтын турш 48 хэрэггүй алдаа гаргасан нь өрсөлдөгчөө ийн давраахад хүргэсэн гэнэ. Эхний сетэд тэрээр 6 : 4-өөр ялсан ч удаах сетэд Румын охин яг энэ харьцаагаар ялж үзэгчдийн талархлыг хүлээсэн.
Гэхдээ Артур Эш цэнгэ;дэхэд цугласан үзэгчдийн өмнө Янкович дахин алдаа гаргаагүй бөгөөд сүүлийн сетэд 6-5-аар ялж дараагийн шатанд үлджээ. ”Маш халуун салхитай байсан болохоор хүнд тоглолт боллоо. Тэр маш сайн тоглосон гэдгийг онцолмоор байна. Эхний шатны тоглолт үргэлж хэцүү байдаг. Бас би өөрөө ч сайн байсангүй” хэмээн Серби тэннисчин ярьсан байна.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 2-р шатны тоглолтыг Ана Иванович Хятадын Жен Зитэй хийж эхлүүлэх юм. Энди Мюррэй, Эндир Роддик, Ким Клистерс, Венус Уйльямс гэсэн шилдгүүд өнөөдөр 2-р шатны тулаанаа хийх болно.
loading...



