loading...
Олон улсын шатрын холбоо энэ оны 9-р сарын эхний байдлаар шатарчдын чансааг шинэчлэн гаргахад Дэлхийн шилдэг 10 шатарчинд М.Карлсен (Норвег) 2826, В.Топалов (Болгар) 2803, В.Ананд (Энэтхэг) 2800, Л.Аронян (Армен) 2783, В.Крамник (ОХУ) 2780, П.Эльянов (Украин) 2761, А.Грищук (ОХУ) 2760, Ш.Мамедьяров (Азербайжан) 2756, В.Иванчук (Украин) 2754, Б.Гельфанд (Израиль) 2751; Монголын шилдэг 10 шатарчдад Б.Гүндаваа 2460, Д.Шаравдорж 2448, Ц.Батчулуун 2422, Н.Баттулга 2421, Б.Мөнгөнтуул 2412, Б.Хатанбаатар 2392, Т.Батчимэг 2333, Г.Эрдэнэ 2330, О.Ганболд 2326, З.Бямбаа 2292 нар багтжээ.
Дэлхийн шилдэг 100 эмэгтэй шатарчдыг Ю.Полгар (Унгар,2682), Х.Конеру (Энэтхэг,2593),Хоу Ифан (Хятад,2578) нар тэргүүлсэн бол манай их мастер Б.Мөнгөнтуул 58-д эрэмблэгджээ.
Дэлхийн 154 орны 2600-аас дээш чансаатай 15 улсыг ОХУ (2729) магнайлан Украин (2695) удаалсан бол Монгол улс 2384 үзүүлэлтээр 66-д жагссан байна.
Д.Шаравдорж 4 оноотой байна
Филиппинд явагдаж буй ФИДЕ-гийн ерөнхийлөгч асан Ф.Кампоманес агсны дурсгалд зориулсан олон улсын нээлттэй тэмцээний 6 тавилын дараа ИМ Шаравдорж 4 оноотой байна.
Тэр 1ний өдөр болох VII тавилд хятадын ИМ Ли Чаотой (2629) цагаанаар нүүнэ.
loading...



