Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » Шатрын сониноос

GD Star Rating
loading...

CHESS Д.Шаравдорж 3 оноотой байна

Филиппинд явагдаж буй ФИДЕ-гийн ерөнхийлөгч асан Ф.Кампоманес агсны дурсгалд зориулсан нээлттэй тэмцээнд 22 их мастер цолтон бүхий 72 шатарчид швейцарь системээр 9 тавилд өрсөлдөж байна.Манай ИМ Д.Шаравдорж (2448) чансаагаар 22-д жагссан бөгөөд 4 тавилын дараа 3 оноотой байна.Тэр өнөөдрийн оноолтоор Казахстаны ИМ К.Муртазтай (2619) хараар нүүнэ.

Монголын их мастерын давшиж тоглосон өргийг үзнэ үү.

Нэг номерын шатарчид өрсөлдөв

Энэ сарын 28-30ны өдрүүдэд Норвеги улсад зохиогдсон Дэлхийн аварга,дэлхийн шатарчдын чансааг манлайлагч оролцсон 4 шатарчны хоёр тойргийн рапид тоглолтын тэмцээнд В.Ананд (Энэтхэг,2800) 5, М.Карлсен (Норвеги,2826) 3,5 Й.Хаммер (Норвеги,2636) 2, Ю.Полгар (Унгар,2682,эмэгтэйчүүдийн чансааг тэргүүлэгч) 1,5 оноо авсан бөгөөд тэргүүн  байрын төлөө 2 өргийн халз тулаанд М.Карлсен В.Анандыг  1,5:0,5-аар, гуравдугаар байрын төлөө Й.Хаммер Ю.Полгарыг мөн 1,5:0,5-аар тус тус ялжээ. Тэргүүн байрыг тодруулсан өргийг сонирхуулъя.

GD Star Rating
loading...
Шатрын сониноос, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: