Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, FIBA болон бусад, Турк 2010 » Аргентин, АНУ, Турк, Литва зуун хувийн амжилттай

GD Star Rating
loading...

Эрсан Ильясова

Өчигдөр Туркд болж буй сагсан бөмбөгийн ДАШТ-ний нийт 12 тоглолт болж өнгөрлөө.

А хэсэгт Ненад Крстич торгуулиас эргэн ирэн багтаа тус хүргэснээр Сербүүд Австралийг буулган авч 3-1 амжилттай болон хэсгээс гарах нь тодорхой боллоо.

Анголын шигшээ баг нэмэлт цагт Германы багийг түүхэндээ анх удаагаа хожиж түүхийг бүтээлээ. Аргентиний шигшээ Иорданыг хожиж 100 хувийн амжилтаа үргэлжлүүлж байна.

B хэсэгт  Америк Бразил дээр багагүй тэвдсэнийг эс тооцвол одоогоор 100 хувийн амжилттай тэмцээнээ үргэлжлүүлж байна. Энэ тоглолтын өмнө АНУ, Ираны улс төрийн асуудал яригдаж улс төрийн ямар нэгэн бодлого энэ тоглолтонд нөлөөлөх тухай яригдаж байсан ч тоглолтын өмнө багууд ээлжлэн мэдэгдэл хийж сагсан бөмбөгийг хүндлэхээ хэлсэн билээ. 1998 оны хөлбөмбөгийн ДАШТ-ний үеэр мөн АНУ, Ираны багууд тоглож байсныг та бүхэн санаж байгаа байх.

Тоглолтын эхний хагаст Кевин Лав өөрийн үүргийг ягштал биелүүлж оноогоор холдоход чухал үүрэг гүйцэтгэсэн ба Иранаас Хамид Хаддади хамгийн сайн тоглолтыг үзүүллээ.

Словений шигшээ харин Бразилийн багийг хожлоо. Бразилийн багийн Андерсон Варежао тэмцээний анхны тоглолтоо хийсэн ч Словений Лаковичийн ээлж дараалсан холын зайн шидэлтүүд байндаа тусч Словени ялсан.

С хэсэгт хойд хөршүүд урд хөршийн багийг ялан 3 дахь ялалтаа авснаар дараагийн шатанд шалгарах болзлоо хангалаа. Сергей Моня 17 оноо авч багаа тэргүүлсэн.

Гэрийн нохойн сүүл өөдөө гэгчээр Туркийн баг ээлжит хожлоо Пуэрто Рикогоос авлаа. Тэд 3-р үеийн төгсгөлд 53-45-аар хожигдож явсан ч түүнээс хойш 26-8 амжилт үзүүлснээр ялалтыг өөрсдөдөө авч чадсан юм. Пуэрто Рико хожигдсон ч хэсгээс гарах найдвар нь унтраагүй ба дараагийн тоглолтонд Зааны ясан эргийг хожих аваас тэд хэсгээсээ шалгарна.

Грек талбайн эзэн Туркийн багт ялагдсаны дараа Зааны Ясан эргийг 37 онооны зөрүүтэй хожиж 3 дахь хожлоо авлаа. Калатес багаа тэргүүлэн 15 оноо авчээ.

D хэсэгт Литва Францыг 2,3-р үед 32 оноо авч, 12хон оноо алдсанаар хожил авлаа.

Иран - АНУ- 51:88 (13:19, 15:23, 11:22, 12:24)

И: Хаддади (19 оноо + 5 самбар), Каземи (14 + 5 самбар).

С: Лав (13 + 6 самбар), Дюрант (12 + 5 самбар), Роуз (11).

C хэсэг

Турк - Пуэрто-Рико - 79:77 (19:19, 11:18, 26:20, 23:20)

Т: Туркоглу (16 оноо+ 5 самбар), Ильясова (13 + 13 самбар), Енан (12).

П: Вассало (19 + 5 самбар), Рамос (15 + 12 самбар), Ли (11).

D хэсэг

Литва - Франц - 69:55 (11:24, 13:6, 28:11, 17:14)

Л: Мачюлис (19), Клейза (15), Почюс (8).

Ф: Батум (13), Желабаль (10), Диао (9 + 6 самбар).

A хэсэг

Аргентин – Иордан – 88:79 (35:19, 14:18, 12:18, 27:24)

А: Скола (30 оноо+ 12 самбар), Дельфино (18 + 5 дамжуулалт), Кинтерос (11).

И: Райт (22), Идаис (20 + 7 самбар), Аббас (17 + 10 самбар).

B хэсэг

Бразил – Словени - 76:80 (18:20, 12:24, 21:23, 26:13)

Б: Машаду (20 оноо), Сплиттер (19), Барбоза (12).

С: Лакович (20), Брезец (16), Нахбар (15).

C хэсэг

Кот-д’Ивуар – Грек – 60:97 (14:20, 5:27, 19:34, 22:16)

К: Асси (11 оноо+ 7 самбар), Эди (9), Ламизана (9).

Г: Калатес (15 + 7 самбар), Принтезис (12), Царцарис (12 + 5 самбар).

D хэсэг

Ливан – Испани – 57:91 (22:21, 10:22, 15:29, 10:19)

Л: Вроман (22 оноо+ 9 самбар), Аль-Хаттиб (10).

И: Газоль (25 + 8 самбар), Васкес (15 + 8 самбар), Мумбру (9).

A хэсэг

Герман – Ангол – 88:92 ОТ (19:19, 16:21, 19:18, 24:20, 10:14)

Г: Ягла (23 оноо+ 6 самбар), Ольбрехт (17), Шветхельм (12).

А: Киприано (30), Лутонда (13), Миньяш (10).

Серби – Австрали – 94:79 (16:12, 27:25, 26:24, 25:18)

С: Теодошич (19 оноо), Величкович (18), Крстич (14 + 10 самбар).

А: Ньюли (13), Миллс (12), Андерсен (10 + 7), Нилсен (10).

B хэсэг

Хорват – Тунис – 84:64 (23:12, 20:11, 22:17, 19:24)

С хэсэг

Хятад – ОХУ – 80:89 (21:15, 22:25, 19:23, 18:26)

К: Сунь Юэ (19), Ван Шипэн (16), И Жяньлянь (14), Ван Жижи (14).

Р: Моня (17 оноо), Каун (16 + 14 самбар), Понкрашов (15), Быков (11), Воронов (11).

D хэсэг

Шинэ Зеланд – Канад - 71:61 (11:8, 24:20, 12:13, 24:20)

Н: Пэнни (18 очков), Кейси (14), Жонс (11).

К: Шепард (15), Энтони (13+6 самбар), Браун (12).

GD Star Rating
loading...
Аргентин, АНУ, Турк, Литва зуун хувийн амжилттай, 10.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. BOB says:

    Энэ жилийн Испани яаваа.Арай ч ийм баг бишдээ.Хэдийнгээр АНУ од тоглогчдоо авчирч чадаагүй ч энэ удаагийн дэлхийн аваргад түрүүлэхээр харагдаж байна шүү.

    GD Star Rating
    loading...
  2. tulgaa says:

    yaaya delonte west boston ruu shiljsen bnashd
    dornod bused alaaan bolohnee

    GD Star Rating
    loading...
  3. EnH says:

    Spain German 2 ugaasaa muu baigaa. Usa od bhgu gej Durant Rose Billups ged Superstaruud bnshdee. USA awraga blnoo. Lebron Kobe Wade Bosh Ed narig awsan bol ene Delhiin awraga utaggu boloh bsan biz :-p.

    GD Star Rating
    loading...
  4. FIBA-2010 Turkey says:

    Сагсан бөмбөгийн дэлхийн аваргын талаар эх сурвалжаас нь хамгийн шуурхайгаар мэдээлэл авахыг хүсвэл дараах твийтер листэнд нэгдээрэй!!! http://goo.gl/f37A

    GD Star Rating
    loading...
  5. zak says:

    delonte ugaasaa l dornodod baishiishd de

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: